Блог бичихэд яавал дээр вэ?
2009-10-13,12:42
Миний бодлоор сайн ангилах хэрэгтэй.
Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй юм хэн ч уншаад байхыг, эсвэл олон тэр хүний сонирхолд нийцээгүй бичлэгүүд дотор чинь хайгаад явахыг хүсэхгүй. Ангилчихсан ойлгомжтой байвал хүмүүс илүү татагдах болно. Блогмн маань ч удахгүй RSS feed-ээ Ангиллаар ялгаж харуулах байх.
Болж өгвөл хэт хувийн, эсвэл зүгээр л сайн байна уу гэх зэргээр хэрэггүй зүйлс бичихгүй байх нь дээр. Аль болох хүн уншаад ямар нэгэн зүйл авахаар, өгөөжтэй байвал хүмүүс таны блогт илүү татагдах болно. Аль болох тогтмол хугацаанд шинэчилж байвал зүгээр. Мэдээж бусад сайт, сонин, сэтгүүл дээр байж л байдаг шар мэдээ, энгийн зүйлс бол тэр бүр хүмүүс манаад сонирхоод байдаггүй. Тэгэхээр аль болох бусдаас ялгарах өөрийн онцлогтой байж, түүнийгээ илүү дэвэргэвэл зүгээр юм шиг байгаа юм. Блогмн.нэт, дэлхий.нэт зэрэг сайтын хувьд хувийн бичлэгүүдээ ялган цөөн хүнд уншуулах боломжууд бас байдаг.
Аль болох бусдаас хуулбарлахгүй, өөрөө мэдээлэл бэлдэж хүргэж байвал нэр хүнд илүү өндөр байх болов уу. Хаа ч байж байдаг зүйлсийг хуулаад тавиад байвал хэн ч сонирхож уншихгүй. Тийм болохоор өөрөө аппаратаа барьж гарч зургаа дараад, үйл явдлын бодит цэгээс мэдээлэл хүргэж, эсвэл бусад мэдээг уншаад цэгцлээд блогтоо бичиж болно, эсвэл зүгээр өөрийн бодол, өөрийн эрдмийн ажлаа танилцуулсан ч болно. Хамгийн гол нь өөрөө л бичиж байвал хамгийн зүгээр байх.
Тэгэхээр блог бичихэд бас тодорхой хэмжээнд өөр бусад хүмүүс унших тул дүрэм баримталбал илүү хүмүүст хүрэх мэт. Жишээ нь www.sanakae.com гэх мэт яг чиглэлээ барьсан, сонирхолтой мэдээлэлтэй блогууд байна. Жишээ нь гэхэд дээрх блогийг мэдээллийн технологи, сонирхолтой зүйлс сонирхдог маш олон хүн захиалж дагаж уншиж байдаг. Би өнөөдөр тэгээд, ингээд, нар эндээс мандаад тийш жаргав гэсэн бичлэг энэ блог дээр байдаггүй. Бас sanakae блогийн нэг давуу тал нь өөрийн гэсэн шууд хаягтай. Энэ нь зочилсон хүн хаягийг тань цээжлээд дараагийн удаад шууд блог руу чинь хандаж байх боломж, хайлтын системд дээгүүр гарч ирэх боломжуудыг ихэсгэдэг. Энэ боломж blogmn.net сайтад маань ч саяхан нэмэгдсэн байгаа, та өөрийн блогтоо дурын домайн нэрийг холбох боломжтой болсон байгаа. Мөн http://domain.dusal.net сайт харьцангуй хямдаар домайн худалдаж байгаа.
- Мэдээ мэдээлэл,
- мэдлэг,
- хүнд хэрэгтэй байдлаар нь ч юм уу
- Мэдээлэл технологи,
- Эрүүл мэнд,
- Уран зохиол,
- Хувийн амьдрал,
- өдрийн тэмдэглэл

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
За тийм дээ гэснээс нөгөө тэмцээн мэмцээн юу болсон бэ?
Angaahai хэзээ бичсэн: 09:06, 2009-10-19 | |
Happy Birthday!!!
Чиний зорилго чинь олон хүн татаж байх биш зүгээр хувийн тэмдэглэл болохоор өөр шүү дээ. Энд би нэг хүний олон хүн ордог гоё блогтой болж, блог амжилттай хөтлөхийн тулд яах вэ гэсэн асуултанд хариулж өөрийн бодлоо бичсэн юм аа. Twitter-т багтахгүй байсан тул тэгээд хаягийг нь өгсөн юм.
Хувийн блог бол өөр шүү дээ. Заавал хүмүүс ороод уншаад байх ч албагүй. Ангайхайгийн хөөрхөн бичлэгүүдийг унших "хэрэгцээ" ч бас цөөнгүй хүмүүст байдаг л болов у.

xvv хэзээ бичсэн: 10:17, 2009-10-18 | |
Зөөз би ч бүр бичкү байсан нь дээр юм байна. Ядаж байхад аль дээрийн сүүлийн бичлэгийн гарчиг нь САЙН БАЙЦГААНА УУ гэдэг...
Angaahai хэзээ бичсэн: 09:32, 2009-10-14 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)