Толгой эргээд л...
2009-03-04,15:30
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:
http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html
Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав...
Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо? Эртүүд уншиж байхад Чингис хааныг бар сард хийдэг болгож өөрчилсөн гэсэн байсан. Ямар ном зохиол дээр нь тэгж байдаг юм бол. Судлаад үзэх юмсан... Ер нь яг ямар тоолол ямар зурхай баримтлавал зөв юм бол доо?
Зурхайн алгоритмаар, Монгол тоолол бүхий компьютерын цаг хийвэл гэж асуулт самбарт ярьцгаасан юм. Тэгсэн чинь аймар юм руу тулаад ирлээ хэхэ

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хэхэ Хятад биш Монгол байж би Хятад биш гээд байдаг хүмүүс байнаа байна.Угаасаа шинэ жилийг 1нд хийдэг биз дээ Амралтын өдөр болгосон шт. Би юу гээд байгаан бэ гэвэл Цагаан сар гэдэг чинь Хятадаас ялгарах Монгол үндэстний онцлог биш шүү Харин өвлийг өнтэй давж урин дулаан цагтай золгож буйн баяр...Яагаад манай ёс заншил онцлогт нийцэхгүй гэж. Харин цагаан сар болбоос манай Монголын ёс заншил дүүрэн жинхэнэ бидний баяр биш гэж үү???
undraka (зочин) хэзээ бичсэн: 20:28, 2009-03-22 | |
Угаасаа л ялгарах гэдэг байсан, цаашдаа ч тэгэх хэрэгтэй байх гэж бодож байна. Хятадуудыг дэлхийн бусад хүмүүстэй адилтгах хэрэггүй байхаа..
Ер нь бол 1 сарын 1-нд нэг мөсөн бусад улсуудтай адилхан хийх, эс бөгөөс бүүр намар хийдэг байсан уламжлалаа сэргээх нь л зөв мэт санагдлаа... Тэгээд ч дан ганц Хятадтай нэг өдөр шинэлэхдээ ч учир нь байгаа юм биш. Манай ёс заншил, онцлогт угаасаа тохирохгүй байгаа болохоор л...

xvv хэзээ бичсэн: 01:25, 2009-03-08 | |
Яагаад бид Хятадаас ялгарах гээд ядаад байдаг болчивоо? Бид нэгэнт Хятадууд биш тул хятадтай нэг өдөр шинэллээ гээд яадым? Гол нь нэг жил дуусаж нэг нь эхэлж байгаа нь болохоос биш өөр юу юм бэ? Нэг туйлширахаараа бүүр хаа сайгүй замбараагүй юм болчихийм. Өчнөөн жил Хятадтай нэг өдөр шинэлдэгээ шинэлээ биздээ. Тэгээд гэнэт сүүлийн 2 жил юугаа яриад байган.Удахгүй 12.31нд он солигдоод байган нь дэлхийн ббүх улстай давхцаж байгаа тул бас өөр өдөр оноо гаргая гээд яриад сууж байвал яана.Монгол Хятад, Солонгос,Япон зэрэг орныг бодвол одон орон судлал нтр хөгжөөгүй ш/ухаанч хандаж байгаа нь эргэлзээтэй. Зүгээр хэдэн хүний дур зорго болсон юм шиг.
Undraka (зочин) хэзээ бичсэн: 23:00, 2009-03-07 | |
Тийм тийм тэрэнтэй бол санал нэг байна. Ер нь 5 ес тавьсан будаа хөлдөхгүй гэж урь ордог гэдэг дээ.
Харин дээрх бичлэгийг уншсан бол Чингис хааныг тэнгэрт халих хүртэл Монгол зурхай өөр байсан болж таарч байна. Харин түүнээс хойш Хубилай хан Бээжинд нийслэлээ бариад Түвдийн зурхайгаас санаа авч өөрчилсөн бололтой юм. Тэр Хубилай хааны зурхай нь ч бас бусад газар нь мөрддөг яг Монголчууд болохоор өөр зурхайтай байсан болоод байх шиг, Манжийн үед ч бас...
Тэгэхээр тэр Хятадын шар зурхай угаас хамааралгүй.
Харин Чингис хаан, түүнээс өмнө хэрэглэгдэж байсан Монгол зурхай маань энэ дээрх бичлэгээс харвал бас илүү дутуу нэмж хасч, өдөр судар нааш цааш нь болгоод, янз бүрийн шашины хольцгүй их зүгээр байсан юм болов уу гэж бодсон.
Цагаан сараа намар болговол уг нь их зүгээр юм. Юм ч элбэг дэлбэг, зун нь өвөлдөө бэлдсэн баяраа хийгээд, найр хуримууд аль аль нь давхцаад...
Тэр Чингис хаан Цагаан сарыг хавар болгож өөрчилсөн энэ тэр гээд хүмүүс яриад бичээд байгаа тэр нь үнэхээр тийм түүхийн сурвалж энэ тэр байдаг юм болов уу? Эсвэл сүүлд өөр хаан тийм болгосон уу гэдэг бас эргэлзээтэй.
Чингис хаан тэнгэрт халисан тухай тэмдгэлсэн түүхийн сурвалжуудад Монголын хуучин тооллыг ашиглаж байсан гэхээр ямартай ч тэр Чингисийн шар зурхай энэ тэр гээд байгаа зурхайнууд бол Чингис хааных биш гэдэг нь гарцаагүй.
Ер нь бол Монголын зурхай Хятадыхтай давхцах учиргүй. Тийм ч болохоор өвөг дээдэс маань сольсон ч Түвд зурхайг сонгосон юм болов уу гэж дүгнээд л сууна. Судалсан уншсан хүмүүсийн яг ийм баримттай бичсэн бодит баримттай зүйлс уншиж байхгүй бол мань мэт нь нэг юм уншихаараа яг тэр хэвээр нь тусгаж аваад "үнэн" гэж итгэчихээд байх юм даа... Гэтэл яав хэхэ Нөгөө дэлхий бөөрөнхий гэдэгтэй л адил юм даа. Урьд нь бүгд л хавтгай гэж итгэдэг байсан...

xvv хэзээ бичсэн: 02:49, 2009-03-06 | |
за 81 хоног ч биш юм байна. угаасаа идэр 3 ес дууссаны дараа угаасаа хаврын баяр...
org хэзээ бичсэн: 02:09, 2009-03-06 | |
энэ л лав миний хийх ажил биш. гэхдээ идэр 9-ний хүйтнээр хаврийн баяр хийх нь утгагүй. өөрөөр хэлбэл 12 сарын 22-с хойш 81 тоолоод тэрнээс хойш цагаан сар болбол миний ойлголтоор хаврын эхэн сарын буюу Монголын шинэ жил байхххх...
org хэзээ бичсэн: 02:07, 2009-03-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)