Эх орныхоо тухай ярилцъя...

2009-01-19,12:23
Монголын их хаад ч бусад газраас хатад, дагавар эмс авдаг байсан. Ямар нэгэн амьд амьтдын бүлэгт ген селекц хийхгүй удвал эвольюцийн явцад цус ойртолт явагдаж хөгжил доошлох, эсвэл цаашид хөгжих хөгжил нь удааширдаг гэдэг. Тиймээс гадаад хүнтэй гэрлэхийг бас 100% буруутгаж болохгүй л юм шиг... Гэсэн ч мэдээж маш олноороо гадаад хүнтэй суугаад эхэлвэл манай ген өөр генэнд уусах болно. Харин цөөн тоогоор гадны генийг оруулж ирж, Монгол генэнд уусгах ёстой юм уу гэж боддог. Малаар бол сайн үйлдвэр гаргах ч гэдэг дээ. Эрт дээр үеэсээ Адуу малд ч бас хол нутгаас сайн үйлдэрийн азарга, бухыг өндөр үнээр худалдаж авах зэрэг аргууд ч байдаг байх. Энэ нь нэг талаас генийн селекц хийж байгаа хэрэг...
Аа гэхдээ (DZ xvv winking ) мэдээж хөгжлөөс доогуур хөгжилтэй генийн багцаар селекц хийвэл хөгжил доошилно. Тиймээс ч азарга сонгохдоо хурдан удмын, сайн  азарга сонгож худалдаж авдаг байх. Захын нэг азаргыг холынх гээд сонгох нь нэг их ач холбогдолтой биш гэдэг.

Хужаагийн эрлийз хурлийзуудад дургүй байж болно л доо мэдээж. Тэр бол хувь хүнд байж болох үзэл бодол. Харин бүлэг болж, хоорондоо хуваагдаж энэ үзэл бодлоороо талцаад, бусдад тулгах гээд эхэлбэл энэ аюултай байдалд ч хүргэж болмоор мэт санагдаж байгаа. Монголд Хятад цустай, эрлийз, хурлийз хүн багагүй байдаг гэж сонсож байсан юм байна. Бид хужаагийн эрлийз хурлийзууд гээд гадуурхаад байвал Өвөр Монголчуудын сэтгэхүйг хэзээ ч нааш эргүүлж чадахгүй. Хүчээр тэднийг Хятад цустай болгож байна...
Тэгээд ч хүн төрөхдөө өөрийнхөө цусыг сонгож төрдөггүй шүү дээ.
Тэгэхээр тэр цусаар биш үзэл бодол, Монгол цустай гэдэг өнцгөөс нь нийтээрээ хандах нь зөв болов уу. Харин хувь хувьдаа яаж хандах нь хувь хүний хэрэг гэж бодож байна...

Нөгөө талаас хятад цус холилдлоо, хятад цустай гээд тэр хүн Хятадын төлөө үйлчлээд, Монгол улс тэднээс л болж хөгжихгүй байна гэвэл арай л ташаарал болов уу, бас Өвөр Монголчуудтай хэрвээ хэзээ нэгэн цагт нэгдчихлээ гэж бодоход бид бас хятад цустай нөхдүүдийг дээш нь гаргахгүй гэх үү?
Өнөөдөр бидний сэтгэхүй сул, эрхэмлэх хүндлэх ёстой зүйлсээ гээсэн, ядаад өөрийгөө хүндлээд шударга, соёлтой байж чадахгүй байгаа маань л бидний гол хоцрогдлын гол шалтгаан байхаа.
Хятадын эрлийз хурлийз ч бай, Цэвэр Монгол цустай ч бай үнэхээр гадныханд үйлчилсэн, Монгол улсаас урвасан баримт байгаа болж бусдад дэлгэж зохих арга хэмжээг авах хэрэгтэй болов уу! Гол нь нотолгоо баримт чухал байхаа.

Ардчилсан хувьсгалын дараах Монгол орны эдийн засгийн уналт бол Хятадуудаас биш Америкчуудаас болсон гэж би хувьдаа боддог. Ямар ямар сан, байгууллагууд нь ч билээ импортын татвараа 0-лэж чөлөөт зах зээлийг дэмжсэнээр баахан буцалтгүй тусламж гэж мөнгө өгсөн нь Монголын хамаг үйлдвэрүүдийг нурааж, бэлэн мөнгөөр хужаа бараа худалдаж авч импортлон, бэлэнчилж дасах нөхцөлийг бүрдүүлсэн. Нэг ёсондоо зах зээлийн чөлөөт нийгмийн туршилтыг хийсэн нь бидний аз дутахад амжилтгүй болсон байх гэж ойлгож явдаг.
Нэгэнт хаалттай хязгаарлагдмал байсан нийгмээс арай гэж хөл дээрээ тэнцэх байж байсан нийгэм маань, хүмүүсийн сэтгэхүй тэр бүхнийг даахгүй гэдгийг тэр үед хэн ч олж хараагүй. Америк эрдэмтдийн онолуудыг хэрэгжүүлсэн. Гэтэл одоо нөгөө онолуудыг баримталж ирсэн Америкийн том бизнесийн байгууллагууд ч нуран унаж байна...

Цаашдаа үүний эсрэг бид бодлого бариад эхэлбэл эдийн засгийн хувьд босож болох, түүнийгээ дагаад хүмүүсийн сэтгэхүй хөгжиж ирэх, ажилтай болсон хүмүүс хариуцлага илүү нэмэгдэж, архи уух нь багасах, бар, архины мухлагуудаас өөр бусад чөлөөт цагаа өнгөрөөх газрууд нэмэгдэх байх. Үүнийгээ дагаад хүмүүсийн боловсрол, ёс суртахууны төвшин ч хөгжлийнхөө шат руу орох байх л даа.
Бас ТВ, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр аль болох шударга байхыг ятгасан сурталчилгаа, тэр чиглэлийн ухуулах хэлбэрийн кино, нэвтрүүлгүүдийг гаргаж хэн нэгэн өөр хүний буруу биш хүн бүрийн өөрийнх нь хариуцлагагүй, шударга биш байдлаас Монголын хөгжлийн тушаа болж буйг ойлгуулж нийтээрээ авилга авахгүй, өгөхгүй болох тал руугаа бага багаар ч болов зүтгэмээр. Өдөртөө ядаж нэг хүн нэг удаа авилга өгөхгүй авахгүй тэвчээд тэвчээд явчихвал... Тэгэхгүй төрд, хэдхэн хүнд буруу өгөөд тэднийг солилоо гээд байдал өөрчлөгдөхгүй л болов уу даа..
Харин ТВ, сонин мэдээллийн хэрэгслэлүүдээр дамжуулан тэдгээр хүмүүст ард түмэн үгээ хэлж бидэнд үүнийг хийж өгнө үү гэж хандаад, түүнийгээ тэдэнд олон дахин шаардах хэрэгтэй байх. Тэднийг муулж, татаж унагаж оронд өөр хүн тавих гэхийн оронд тэднийг шахаж хүссэнээ хийлгэх хэрэгтэй байх. Зарим нь ч бараг би гарвал ч тэгнэ, би гарчихвал ингэх байсан юм энэ нөхөр гарчихлаа одоо эсрэгээр нь хийнэ даа гэх... Харин ч би гарч чадсангүй би энэ үүнийг хийх гэж байсан юм. Үүнийг ингэж хийх нь зөв учир өөрийн бодлоо нэмээд үүнийг хэрэгжүүлнэ үү гээд нөгөө сонгогдсон нөхөртөө өөрийн төсөл төлөвлөгөөг өгч мэдээллийн хэрэгслэлээр тэр 76 хүндээ туслаад, та ингэж хийх хэрэгтэй шүү гээд дэмжээд дэмжээд, нөгөөдүүл нь ч би чинь энэ хүмүүсийн хүссэнийг л хийх гэж энд гарч ирсэн гэдгээ ойлгоод хийх ёстой ажлаа дуулгавартайгаар гүйцэтгээд явчихмаар л санагддаг юм...

Авилга, хээл хахууль бол ганцхан манайд байгаа байгаа зүйл ч биш, АНУ, Японд ч байнга асуудал болон босож ирдэг. Зарим нөхөд шоронд суудаг. Саяхан л гэхэд АНУ-д хэд хэдэн мужийн дарга, сенаторуудын хэрэг сөхөгдөөд байгаа дуулдсан.
Тэгэхээр энэ бараг бүх хүн гэдэг амьтанд байдаг нэг хүчтэй зан "шунал" гээч зүйлээс л болоод байгаа хэрэг байх л даа...

Эрлийз, гадаад хүнтэй суух энэ тэр талаар ярьж яваад сайхан хадуурч байна даа... big grin
Гадаад хүнтэй суусан хүмүүс өрөвдмөөр байдаг юм билээ. Би гадаад хүнтэй суугаад үнэхээр аз жаргалтай амьдарч байна гэж хэлэх хүн байдаг ч тийм ч олонгүй л болов уу. Аль ч талаасаа өсөж төрсөн нөхцөл, хүмүүжил, бодол санаа өөр болохоор маш их зөрчил, ээдрээтэй байдлууд амьдралд үүсдэг...

Ер нь бол үзэн ядалт, өсөө хонзон, хардалт сэрдэлт, хүчирхийлэл бол аль ч нийгэмд, ямар ч үед хүмүүсийн харилцаанд сайн үр дагаварт хүргэж байсныг дуулаагүй.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад бүгдэд баярлалаа. Тиймээ ийм сэтгэлтэй, эх орноо гэсэн залуус байхад өөр өөрсдийн зам чигээр эх орныхоо төлөө зүтгэж явахад удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна. big grin Эх орныхоо талаар ингэж бодлоо тунгаан чөлөөтэй, соёлтой ярилцаж байж л үр дүнд хүрэх байх. Бүдүүлгээр хараал урсган, хэн нэгэн эрлийз охиныг үзэн ядсанаар асуудал нэг их үр дүнтэй шийдэгдэхгүй л болов уу даа. Нийгэмд байгаа бухимдлыг л дэвэргэх болов уу.

Харин хэн нь ч байсан үр хүүхдээ л Монгол хүмүүжлээр, Монгол эх орондоо хайртай өсгөж хүмүүжүүлэх нь чухал болов уу. Зарим гадаадад байдаг Монгол гэр бүлүүдийн хүүхдүүд ч улс эх орныхоо талаар огт мэдэхгүй шахам, хайрлаж мэдэхгүй хүмүүждэг. Энэ тал дээр бас гадаадад амьдардаг, гадаад хүнтэй суусан залуус маань бодож байхад гэмгүй байх.
төрөл: Хувьсгалын | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 618 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Tiim shuu, togsogliin heseg bol yah argagui mongoliin hoich uyed/gadaad bgaa goltsuu/ eh oron n uneguideh vii gesen aidas mon/ene bol globalchlal bish yum/ Aaa gehdee batting eyelashes tuunees ch iluu olon huuhed, zaluus arai oor humuujleer oson tornij bgaa gedegt itgeltei bna.
Boloroo хэзээ бичсэн: 14:39, 2009-01-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)