Нийтийн тээврийнхэн

2008-12-22,17:15
Нийтийн тээврийнхэн нээрээ ингэмээр юм байна даа...

Бичсэн: ketchup | 2008-12-21 | 10:04
өнөөдөр дийлэнхи монголчуудын маань сэтгэхүй, амьдралд хандах хандлага, амжиргаа, боломж нь ямар түвшинд байгааг авч үзвэл үнээ нэмээд асуудал сайжирна гэхэд хэцүү л байх дөө. өнөөдөр бидэнд илүүг төлсөнөөр илүү тав тухыг эргүүлэн авна гэсэн сэтгэхүй ч тэр, баталгаа ч тэр бүрэлдээгүй байна.
үнэндээ олонхийн дунд аваад үзэхэд манайд цаг нартай уралдаад байхаар тийм хариуцлагатай ажил ч алга. ер нь ажилтай хүмүүс ч ховор байна. ер нь нэг гиюүрээд ч байгаа юм шиг салан задгай л хүмүүс шүү дээ бид.
сургууль цэцэрлэгийг оюуны үйлдвэрлэл гэж тооцдоггүй л юм бол олигтой хэлчихээр үйлдвэрлэл ч алга, дан үйлчилгээний байгууллага. эргэн тойрноо хараарай л даа. дэлгүүр, гуанз, үсчин, такси... барилгажилт дээр бол надаар хэлүүлэлгүй хэдэн хятадууд л ажиллаж байгаа.

тэгээд үлдсэн монголчууд нь юу хийдэг байж таарахав. гол шийдвэр цохицуулат хийх ёстой элит хэсэг нь санал цуглуулах ажил гээд зав байхгүй сүүлийн үед бол нөгөө саналаа авах гэж улайрахдаа ичихээ ч байсан байна ер нь хэнээсээ ч ичихэв үлдсэн бусад нь бүр дор амьтад юм чинь.
тэр яриад байгаа үлдсэн хэсэг маань бүгд л наймаа хийж л амьдарч байна даа. их үү бага уу , зах дээр үү ханцуй дотроо юу л гэж ялгахаас биш бүгд л том жижиг наймаа хийж л амьдарцгааж байна. үнэгүй хэвтэж байж ч болохоор байршил сайтай газар гараас гарт дамжаад үнэ нь тэнгэрт хадаад зарим үед цус ч дагуулж байх шиг. бид тэгтлээ баяжчихсандаа тэр үү...

гадны улсын үйлдвэрлэлийг шууд болон шууд бусаар дэмжээд энэ олон жил харь нутагт харлаж, цагаалж, амьдарч, ажиллаж, зугаалж байгаа монгол тэнүүлчин гарууд л эх орноо ийм байдалд ортол нь хэтэрхий давруулчихлаа л даа. үгүйсэн бол мөнгөгүй, үйлдвэрлэлгүй хүмүүс давсаа идэхгүйн тулд өөрөөр сэтгэх ч байсан юм билүү.

бидэнд өнөөдөр гадаадад байгаа монголчуудын мөнгөний урсгал, байгалын баялаг олборлолтын мөнгөнөөс өөр ямар ч хөрөнгийн эх үүсвэр алга. энэ мөнгөний урсгалаас хэн яаж ахиухан өөрийн болгох вэ гэсэн л компанит будаалга орон даяар явж байнашд.
тэр зээл хандивыг тооцох хэрэггүй. үнэгүй юм гэж байдаггүйм.

зуун төгрөгийн ашиг харж өдөржин зах дээр зогсдог тэр дийлэнхи массанд тэр тав тух, минут секундын зөрөө өнөөдөртөө ямар ч хүртээл байхгүй. өдрийн хоолоо хүргэж ядаж байгаа улс. бид бүгдээрээ тийм л байгаашдээ.

бурхан минь энэ улс оронд булхайлж, сэргэлэнтэхгүйгээр яаж шудрагаар амьдралаа авч явнаа гээд толгойгоо шаажийгаа мань мэтэд бол тэр тав тух, цаг баримтлалаас илүү тав арван цаасны ахиу нь л дээр байна. ардаа олон амтай хөөн би. big grin юу ч биччихэв. зуу татаад яриандаа халж байгаа аятай дэмийрээд явчихлаа.

миний бодлоор дээрхи асуудлаас яаж гарах вэ гэдэг дээр арай боломжтой мөнгөтэй хүмүүст нь тав тухыг нь хангаад үйлчилдэг тусгай автобуснуудтай болох хэрэгтэй.
бүх ижил төрлийн компаниуд нь нэг л өдөр үгсээд л үнээ хөдөлгөөд байдаг муухай заваан зан гаргахгүйгээр. бусдаасаа илүү үйлчилгээ үзүүлж үнээ тэр хэмжээгээр өсгөж, хэрэв үйлчлүүлэгчгүй бол тэр зэргийн алдагдлаа даахаар чадвартай ... бла бла...
надаас гадна хоёрхон зорчигчтой мөртлөө хоёр хотын хооронд таван зуу гаруй километр газрыг өнөөдрийн ашиг харахгүйгээр туулж л байна даг. яачихсан сайхан улс ийм байдгийн. big grin бага зэргийн алдагдал даах хоншоор гэж энэ дээ.

юун дээр зогслоо аан тийн... бла бла...
орлого зарлага, жолооч кондукторын цалин пүнлүү, хөрөнгийн өөрийн элэгдэл хорогдолын үнийн дүнгээ бодож байгаад л ашиг унагах зорилгоор бус ерөнхий балансаа барьж байхаар үнийн дүнгээ тооцоод гаргах хэрэгтэй. магадгүй чиний хэлсэн мянгаас ч илүү төгрөг ч байж болно. олон жил ард түмний хармааг ухаад хагартлаа баяжчихсан гаруудаас л тийм иргэний эр зориг гаргах хэрэгтэй байна даа.
ухаандаа бусдад үлгэр үзүүлэхээр цөөнхөд зориулсан үйлчилгээг дэлгэрүүлэх хэрэгтэй байна. аажимдаа болхи бүдүүлэг үйлчилгээг шахан гаргах нэгдсэн том зорилготойгоор.

ер нь манайд дундаж амьдралтангууддаа л чиглэсэн бодлогуудыг сайтар явуулах хэрэгтэй байна. эцсийн эцэст улс орныг элит хэсэг нь ч биш дундчууд л чирч явдагшд. дундчууд нь олширох тусам л энэ нийгэм чинь илүү хөгжинө. гэтэл манайхан нийт масстаа хамаг анхаарлаа чиглүүлээд түүн дээрээ гол бодлогуудаа явуулж улам доройтуулаад байх юм.
за тэр хүүхдийн мөнгө, сая таван зуу ч тэр. амьдралаа яая гэж байгаа хар масс тэрийгээр чинь эргээд л эрээний бараа, дотоодын архиа л дэмжээд дуусганашд.
хар масст үйлчилсэн хүнд суртал ихтэй эмнэлгүүд, эсвэл элитүүд элитүүддээ зориулсан хэдэн мянган долларын ор хоногтой тансаг эмнэлгүүд гэх мэтчилэн. нэг л том зааг. хоёр том туйл.

хар массыг тэр чигт нь хая гэж байгаам биш. эхлээд дундчууд нь дээшлээд эхлэхээр манай дундчуудын цаана дам дам хамаатан садан төрөл ч гэдэг юм уу ар араасаа дээшлээд явчих байлгүй дээ. өнөөдрийн засаг төрийн бодлогоор бол ч мэдэхгүй ээ. олон жил үхэж ч болдоггүй сэхэж ч болдоггүй хоёрын хооронд амь голтой л үлгэн салган амьдарцгаах юм шиг байна.

за солиоров. миний хөлдүү толгойгоор бодоход нэг иймэрхүү л байна. хэн мэдэхэв. урдах амьдралаа олигтой авч явж чадахгүй байгаа мань мэт нь худлаа том ярихаас өөр шидгүй л юм байшдээ. ход ход.

Хуулж авсан газар: https://moncz.blogmn.net/18112/
төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 583 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хэхэ тэгсэн тэгсэн big hug
xvv хэзээ бичсэн: 12:53, 2008-12-25 | |
өөрөө бичээд баигаам болуу гэсэн чин харин хуулаад аваад ирсэн баисан юм уу? саихан бичиж.
TJ (зочин) хэзээ бичсэн: 04:53, 2008-12-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)