Дайны үед үүнээс хэцүү байсан юм
2008-07-04,06:21
Дайны үед энэнээс хэцүү байсан юм шүү! Муусайн юмнууд та нар өөрснийхөө амьдралыг тэр АНУ, Япончуудтай зүйрлэх эрхгүй! Дуугай байцгаа.
Төрийн түшээд тэр агуу хүмүүстэй бол зүйрлэх ч эрх та нарт байхгүй шүү!!! Тэд чинь өөр төрлийн тэнгэр гаралтай хүмүүс. Та нар ухнаталгүй дуугай урдах ажлаа сайн хийгээд сууцгаа. Харин ч та нарыг Африкчуудаас дээр амьдруулж байна, 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг өгий гээд байхад чимээгүй аваад сууж бай мэдэв үү!
Юу? Битгий солиор чи. 20-уулаа нийлж байр аваад ороод амьдрахгүй юу! 5-уулаа нийлж машин аваад ээлжлээд унахгүй юу! Давраад байгаарай. Өгч байгааг аваад, сонгууль гэдэг хошин жүжгэнд маань оролцчихоод дуугай сууж бай.
Эрх чөлөө гэдгийг даргынхаа өөдөөс хуц гэж хэлэх гэж ойлгодог бол чи өөрөө ухна за. Чимээгүй бөгс долоо гэсэн бол долоогоод байж байж чадахгүй бол хохь нь л болно шүү. Дарга чинь худлаа ярьж, чамайг хуурч байсан ч дуугай байж чадахгүй бол чи муу ухна. Зүгээр мэхлүүлээд дуугай сууж байхгүй яасан юм бэ?
Төр төмөр нүүртэй шүү! Аятайхан байж чадахгүй бол яадгийг хараа биз. Тэнд эхнээс нь буудчихсан байж байгаа шүү. Дургүй хүргээд байвал бүгдийг чинь буудна шүү. Муусайн хэт даврагсад. Ариун нандин урлаг соёлын өвийг устгасан. Амиараа төлсөн. хараа биз чи. Чамайг ч гэсэн аятайхан байхгүй олон юм яриад байвал чинь буудна. Ер нь тэнд байсан муусайн новшнуудыг бүгдийг нь буудах байсан юм. Одоо тэр баригдаад сууж байгаа муусайн хулгайч, дээрэмчингүүдийг бүгдийг нь буудаж алах хэрэгтэй! Алив надад буу өгвөл би буудаадхая.
Аа үгүй нээрээ тэрийг чинь өөр хүмүүс буудсан юм байна. Гудамжинд шөнө явах аюултай гэж мэдээгүй юм уу? Тэнд нэг буутай нөхөр явжийгаад л хоёр хүнийг буудаад алчихсан байна лээ. Тэр муусайн дээрэмчдийг олж байгаад хуулийн дагуу нь шийтгээд өгнөө та нарын нүдний өмнө харж байгаарай.
Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсох гээд, онц байдал зарлаж байгааг мэдэх гээд зурагтаа үзээд сууж байхгүй үлийгээ хийж баригдсан юм бэ. Хохь чинь мэдэв үү? Төр төмөр нүүртэй шүү!
Энэ төр төмөр нүүртэй гэдэг үгийг чинь эрт үеэсээ Манжийн их эзэн тэнгэр Энх-Амгалан хаан хэлсэн юм. 1939 онд төрийн нүүр ямар байдгийг хараагүй, ойлгоогүй яваа юм уу? Дургүй хүргээд байвал чинь чам руу төмөр нүүрээрээ харна шүү! Чимээгүй байхгүй, аятайхан байхгүй бол Төр түмэн нүдтэй шүү. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэж Энх-Амгалан хаан хэлж байсан юм. Улс орон, чиний ямар газар орчинд амьдрах чинь чамд огт хамаагүй шүү за! Битгий улс төржөөд бай чи! Хананаас чинь сонсоод, хаанаас ч хараад чамай мууг барьж авч төмөр нүүрээрээ харна шүү!
Давраад байгаарай ай! Тэгж ярьвал хүй нэгдлийн үед бүүр хэцүү байсан юм. Та нар муусайн ер нь даварч байна шүү. Африкт хүүхдүүд өлсөж үхэж байхад та нар ингэх болоогүй, дайны үед хоол ундгүй зовж байсан хүмүүстэй өөрснийгөө харьцуул. Энэ 21-р зуун чинь тэр үетэй яг адилхан шүү новшнууд минь.
Түүхийн дурсгалт ард түмний нандин зүйл устчихаад байхад ЭРХ ЧӨЛӨӨ, ХҮНИЙ ЭРХ гэж юу донгосоод байгаа юм бэ? Тэр дурсгал чинь та нарын тэр эрх чөлөөнөөс илүү үнэтэй мэдэв үү! Тэр байшин чинь тэр муу архичидын чинь амьнаас илүү үнэтэй байсан юм шүү! Хайран ч байшин, хайран ч урлаг соёлын дурсгал. Үнэхээр харамсаж байна. ийн ийн ийн.
Тийм барилага барьчих барилагачин, тийм зураг зурчих зураач, Морин хуур хийчих мужаан Монголд байхгүй. Та нар тэр бүхнийг наад яриад байгаа эрх чөлөөгөөрөө төлөөд дугай сууж бай. Төрийн түшээд чинь худлаа ярьж, ард түмнийг хуурч болдог юм. Энийг одоо болтол мэдээгүй яваа юм уу? Иймхэн юманд одоо болтол итгээд явдаг малнууд уу даа та нар чинь? Тоглоод л хэлж байхад...
Угаасаа 4 хоног онц байдал зарлаж байгаад УИХ-аараа батлаад, СЕХороо батлаад сонгууль шударга болсон гээд төрийг атгачихсан байхад та нар яах юм бэ? Хохь чинь шүү. Төр төмөр нүүртэй! Дахин сануулъя. Жагсвал бууддаг гэдгийг хараа биз дээ?!

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
төр төмөр нүүртэй гэж...
Би угтаа либертари үзлийг дэмждэг хүн. Энэ үзлийг коммунист үзэлтэй адилтгаж төрийг устгах онол гэж сурталдаад байгаа нь харамсалтай.. Гэхдээ байдлыг ажиглаад түүхийг хараад байхад 1933 онд Гитлер Рейхстагийг шатаачихаад коммунистууд руу чихсэн түүхтэй адил шахуу. Яг тэр гэж хэлж чадахгүй... Төр төмөр нүүрээ шатахаас нь өмнө гаргахгүй яасын аан. Дууссан хойно очоод л. Хордсон хойно нь хонгор луу очоо биз дээ. Ер нь наад төрийн төмөр нүүр чинь зэвэрчихээд байна. Ард түмэн төрөө үгүйсгэдэг юм биш төрийн албан хаагч, албан тушаалтнууд л төрөө үгүйсгээд байна гэдгийг ойлгоосой. Нотлоод байх шаардлагагүй биз.
dadido (зочин) хэзээ бичсэн: 11:27, 2008-07-05 | |
Ахиад тэмцэх л хэрэгтэй байгаа юм даа.. Тэмцэхдээ өчигдөрийг буруутгаж, өнгөрснийхөө сүүдэрт өнөөдрийг үрэхгүйгээр, маргаашийг тунгааж өнөөдөр тэмцэх хэрэгтэй байна.. Өчигдөр болоод өнгөрсөн юм болоод өнгөрсөн.. Өчигдөрөс алдаагаа хараад өнөөдөр маргаашийг бодож тунгаах нь илүү чухал мэт.. Үнэн мөнийг хайж суухаар илт тод харагдаж байгаа Худалыгаа үнэнээр нь таниж эхэлвэл, үнэнийг олход дөхөм болох ч юм шиг..
Дарс хэзээ бичсэн: 14:00, 2008-07-04 | |
Арга нь буруу бас чиглэл нь буруу байлаа гэж. Ард түмэн эрхийг өгдөг шигээ авч чаддаг гэдгээ бүрэн харуулсан бол.
lobe22 (зочин) хэзээ бичсэн: 10:11, 2008-07-04 | |
Сэтгэгдэл
Сарнай бас хамаагүй тэгэж болохгүй л дээ. Хандив энэ тэр бол сайхан сэтгэлтэй хүмүүсийн хийж байгаа үйл ажиллагаа байхаа.
Яг зөвхөн тэр сүйдсэн зүйлд хүмүүсийн анхаарлыг хандуулж, тэрэнд санаа зовж байгаа гэдэгтэй бол яг санал нийлж байна. Энэ бүхэн эхнээсээ яг дээрхи бичсэний дагуу л явж байна даа. Бүх баримтаас харахад бүгд яг таарч харагдаад байна... Би ч бас энэ хүний ярьж байгаад итгээд байгаа... Миний нүдээр тэгж л харагдаад байна...

xvv хэзээ бичсэн: 09:21, 2008-07-04 | |
ХУ намынхан ингэж ярилцахаар бэлдэж байж мэдэх л хүмүүс. Арай гайгүй хүний үг сонсож чаддаг нь зогсоогоод өөр үг хэлүүлсэн байгаа даа. Гэхдээ би бол хувьдаа ХУ намынхан ийм байр суурьтай байгаад итгэлтэй байна. Гол нь одоо Монголын ард түмний тархийг ганц тв, радио 2-роо угааж байгаад дараа нь л ингэж хэлэх гэж байгаа даа. Тэр үед ард түмэн нь хурай гээд л хүлээж авна гээд л тооцоолж байгаа даа.
Зочин хэзээ бичсэн: 09:07, 2008-07-04 | |
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=17612&mode=thread&order=0&thold=0
буудуулсан хүний тоо нэмэгдсээр л байна...

xvv хэзээ бичсэн: 08:57, 2008-07-04 | |
аан энийг үзсэн,
Арай л дэндсэн байна лээ. хэхэ
Арай л дэндсэн байна лээ. хэхэ
Shonkhor хэзээ бичсэн: 08:38, 2008-07-04 | |
Би тэр дайны үед чинь амьдраагүй тэхүү.
Нэг хүн "Бид өнгөрсөнийг өөрчилж чадахгүй ч өнөөдрөөс эхлээд шинэ төгсгөлийг бий болгож чадна" гэж хэлсийн.

Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 06:33, 2008-07-04 | |
хандив бол шал тусдаа гэж боджийна
хундага хэзээ бичсэн: 06:18, 2008-07-04 | |
зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож>>
Одоо яг л ийм үйл ажиллагаа явагдаж байна даа. Хандив энэ тэр цуглуулаад өрөвдөж уйлаад, зөвхөн тэр рүү хүмүүсийн анхаарлыг татаад, тэрийг нь ч хүмүүс дэмжээд бичээд хийгээд эхэлчихэж Ихэнхи хүмүүс арганд нь орчихож дэ. 4 хоног ганцхан сувгаар тархиа угаалгахаар арга ч үгүй биз дээ. Дараа нь хэн ч ямар ч үнэнийг яриад нэмэргүй болсон байвал яана даа x(

sarnai (зочин) хэзээ бичсэн: 06:12, 2008-07-04 | |
Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ?
Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө, үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.
1. Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.
1. Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
2. Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
3. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу "А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах". Үүний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж байна.
2. Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж "уг цуглааныг өдөөн хатгаж үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах" тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт "Наад цуглаанаа тараа" гэдэг үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс "Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ" гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг "урхинд оруулах арга" хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь "Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах"-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж байна.
3. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.
Хүндэтгэсэн: Монгол эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовогч нэгэн.

Зочин хэзээ бичсэн: 06:00, 2008-07-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)