Үнэн үү үгүй юу мэдэхгүй...
2008-07-03,18:02
Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.
Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад л өнгөрнө. Онц байдал дуустал ямартай ч тайван байцгааж. Байдал намжсаны дараагаар эвийн замаар, хуулийн дагуу бүх зүйлийг хийхийг уриалж байна.
Хэдий хэрцгийлэл харгислал гарч байгаа ч, санаанд оромгүй муухай зүйл болж байгаа ч энд жирийн цагдаа нар, цэргүүдийг буруугүй гэж бодож байна. Тэднийг тушааж удирдаж байгаа тэр хүмүүс буруутай.
Хэдийгээр батлаад УИХ сонгогдлоо ч гэсэн бид тайван замаар жагсаад, дахин сонгуулийн хуулийг өөрчилж, будлиангүй явуулах боломжийг хангаж, ард түмний нүдний өмнө нээлттэй, ТВ мэдээллийн хяналтан доор, пропорциональ системд ч юмуу оруулаад нээлттэй болгож дахин сонгууль явуулах боломж бидэнд цаана нь бий. Тийм болохоор одоо ямар ч байсан тайван хүлээцгээе!
Бид ийм зүйлийг хүсээгүй, бас дахин гаргаж болохгүй: ( http://xopboo.com сайтаас)
Энд бидний л адил оюутан залуус, жирийн иргэд байгааг та харж байгаа байх. Хэн нэгэн архичин, тэнэмэл, дээрэмчин, янхан, эсвэл хэн нэгэнд мөнгөөр худалдагдсан гээд цусаа асгаруулан тэд тэмцээгүй. Тэд эрх чөлөө, үнэн шударгын төлөө тэмцсэн. Бас баригдан эрүү шүүлтэнд орж байгаа гэнэ.
Жирийн иргэд сохор биш, дүлий биш, тэднийг дахин хуурч мэхлэж чадахгүй гэдгийг тэр дээрх хүмүүс харсан байхаа...
Энэ бичлэгийн агуулгыг өөрчилж, хасаж, засалгүйгээр ямар нэгэн холбоос нэр дурдалгүйгээр бусад газар байрлуулах хэвлэх гээд цааш нь дамжуулах бүх боломж таньд нээлттэй.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
bodit baidaliin talaar
Зочинд хандах нь. Монгол ТВ үнэхээр больмоор юм.
Өнөөдөр би "Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг, хамгааллын эвсэл"-ийн гишүүн болж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр баривчлагдсан хүмүүсийн гэрийнхэн, зарим баривчлагдсан хүмүүстэй уулзлаа.
Бодит байдал үнэхээр ноцтой байна. Сураггүй байгаа хүн ч олон байна, олон ээж, аав, эгч, дүү, хамаатан садан сэтгэлийн шаналгаатай байна.

galbaatar хэзээ бичсэн: 14:21, 2008-07-04 | |
Айж явбал аминд өлзийтэй
ХЗСайд Мөнх-Оргилын хэлсэн үгнээс:
Онц байдал тогтоосон үед олон нийтийн хууль бус жагсаал цуглаан хийхийг хориглосон. Өнөөдрийн байдлаар УБ хотын зарим газар тодорхой бүлэглэлүүд цугларч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, онц байдлыг цуцалсны дараа том хэмжээний жагсаал цуглаан хийх тухай яриа өрнүүлж байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Ийм үйл ажиллагаа явуулах санаа бодолтой бүлэглэл, хувь хүмүүс байгаа бол энэ хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. МУ-ын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль хяналтын байгууллагууд энэ үйл ажиллагааг таслан зогсооно хэмээн хэллээ.

Зочин хэзээ бичсэн: 08:14, 2008-07-04 | |
Энэ чинь 1939 он биш шүү дээ. Архичин, тэнэмэл, гудамжны, алуурчин ч байсан эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, буруутай гэдэг нь хуулиар нотлогдоогүй бол хууль зөрчсөн байсан ч тэр хүнийг шийтгэж болохгүй. Хуулийн дагуу хуулийн дагуу гэж улиг болтол ярьж байж өөрсдөө хуулиа биелүүлж байгаа нь тэгээд энэ үү?
Энэ төр засаг үнэхээр ардчилалыг уландаа гишгэж хүний, тэр тусмаа Монгол улсын жирийн иргэдийн эрхийг зөрчиж, ард түмнээ 2 тал болгон талцуулаад байлдуулж баясан харж инээж сууна. Одоо тэгээд Монгол ТВ-ээр Тэр Мөнх-Оргил гуай юу яриад байгаа юм бэ? Өөрөө АК-47 барьсан цагдаа нарыг гар хоосон хүмүүс рүү явуулчихаад???
Нэг байшин, хэдэн зураг шатаа л биз, зурах зураачид барих барилагачид нь байгаа цагт бид тэрэнд харамсаад байх юм байхгүй.
Харин бидний хамгийн үнэтэй зүйл Хүний эрх, эрх чөлөөг маань ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ засгийн газар шатааж байна.
Хэлмэгдүүлэлт хомрогололт 21-р зуунд байна гэдэг үнэхээр гутамшигтай. Жигшин зэвүүцэж байна. МАХН үнэхээр засрахгүй юм байна. Хэдэн жил болсон ч засрахгүй гэдгийг нь харлаа. 1939 оны үйл явдал өнөөдөр давтагдаж байна
Залуус бид нэгдэж тэмцэх болно. Түр хүлээцгээе. Байдал намдаад, хэвлэл мэдээлэл нээгдэг. Бүх оюунлаг, ардчилсан, энэ бүхнийг жигшин зэвүүцэж буй хүмүүс удахгүй нэгдэнээ. Тиймээ залуусаа бүгдээрээ очиж тайван замаар жагсана. Бас дахин ийм балмад явдал гаргуулахгүй, хөөрсөн доргисон нөхдийг шууд шахан тойргоос гаргаж жагсана. Үнэн ялах цаг ирнэ гэж найдаж байна,

Зочин хэзээ бичсэн: 07:09, 2008-07-04 | |
Энэ хэдэн зураг чинь уйлуулчихлаа..
Дарс хэзээ бичсэн: 18:15, 2008-07-03 | |
Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ?
Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө, үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.
- Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.
- Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
- Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
- Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу "А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах". Үүний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж байна.
- Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
- Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж "уг цуглааныг өдөөн хатгаж үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах" тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт "Наад цуглаанаа тараа" гэдэг үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс "Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ" гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг "урхинд оруулах арга" хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь "Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах"-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж байна.
- Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.
Хүндэтгэсэн: Монгол эх орон, ард түмнийхээ төлөө санаа зовогч нэгэн.
mnxyz хэзээ бичсэн: 17:36, 2008-07-03 | |
блогспот дээр тавихсын. энэ чигээр нь хуулаад копи паст биддэ? edit html дээр. болдоггүй ээ.
хундага хэзээ бичсэн: 16:32, 2008-07-03 | |
баярлалоо
хундага хэзээ бичсэн: 16:14, 2008-07-03 | |
Сэтгэгдэл
Hundaga>> код нь:
<object codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=7,0,19,0"
classid="clsid:D27CDB6E-AE6D-11cf-96B8-444553540000" height="414" width="504">
<param value="http://xopboo.com/video/www.swf" name="movie" />
<param value="high" name="quality" />
src="http://xopboo.com/video/www.swf"
pluginspage="http://www.macromedia.com/go/getflashplayer"
type="application/x-shockwave-flash">
object>
Зассан: xvv хэзээ: 2008-7-3 05:33
xvv хэзээ бичсэн: 16:02, 2008-07-03 | |
Сэтгэгдэл
http://news.gogo.mn/r/32783 гэнээ бас? аль нь үнэн яриад аль нь худлаа яриад байгаа нь одоохондоо мэдэгдэх юм алга...
Хүмүүсийг тайвшруулж тайван байлгах гэж ингэж бичээд байна уу?
Мэдээлэлгүй байх ямар утгагүй юм бэ? Монгол ТВ-д лав одоо итгэхгүй... gogo.mn бол яалт ч үгүй МАХН-ы талд ажиллаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Харин Өдрийн сонин хэний талд юм бол оо? Яагаад тийм мэдээлэл тавив? Тэс эсрэг тэсрэг мэдээллүүд байна шүү дээ?

xvv хэзээ бичсэн: 15:55, 2008-07-03 | |
энэ фото зургийн плэирийг яаж авах уу? өөр газар тавихсын
хундага хэзээ бичсэн: 14:11, 2008-07-03 | |
Сэтгэгдэл
Хишгээ баярлалаа...
Ард түмнийг ингэж дарна гэж бодоод байгаа юм байх даа? Хэтэрч байна, Монголд хүний эрх, эрх чөлөө хаана байна? Мэдээллийн эрх чөлөө хаана байнаа?
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=19528#0.6538241121136341

xvv хэзээ бичсэн: 13:11, 2008-07-03 | |
Сэтгэгдэл
Жагсагчдын хэрхэн аашилж байгааг эндээс хараарай... Энд ганц буулт хийгээд, ерөнхий сайд шиг байх боломж Баярт байсан, Ерөнхийлөгч шиг байх боломж Энхбаярт байсан. Тэд бүгдийг шатааж, алалцаж дуустал яг юуг хүлээж байсан бэ? Мөнх-Оргил яагаад гар хоосон жагсагчид руу галт зэвсэгтэй цагдааг та явуулав аа? Одоо тэгээд тэр буудсан цагдааг олж буруутган шийтгэнэ гэж ярьж суух??? Цагдаа байсан уу өөр хүн буудсан уу гээд ярьж суухаасаа ичээсэй. Автомат Калашников - 47 гэдэг байлдааны буу бариад буудаад гүйж байгаа цагдаа нарыг видео бичлэгүүдээс бид харсаар байна шүү дээ!
Эндээс харахад би АН-ын талд орж энийг бичээд байгаа ч юм шиг өөртөө санагдаж байна... Гэвч бодит байдлыг, ТВ-ээр юу ярьж байгааг хараад үнэхээр ийм дүгнэлтэнд л хүрч байна... Мэдээж уншиж байгаа та өөрийнхөөрөө тусгаж аваарай. Энэ зөвхөн миний үзэж харж сонссондоо хийж байгаа хувь хүний дүгнэлт гэдгийг анхаараарай!
xvv хэзээ бичсэн: 12:58, 2008-07-03 | |
ийшээ заавал ороорой
нөхцөл байдал нэг иймэрхүү болсон байна
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=17580&catid=33
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&top&sid=17580&catid=33
khishge хэзээ бичсэн: 12:57, 2008-07-03 | |
Энэ бичлэг дээр анх хүчээр дайрсан хүн нь Магнай юм шиг байна шүү. Сайн харагдахгүй байгаа ч. Иймэрхүү хийрхүү хүмүүсийг дагаж хохирч болохгүй. Бид эвтэй нэгдэлтэй байж, ухаалгаар тэмцэх ёстой!!!
xvv хэзээ бичсэн: 11:57, 2008-07-03 | |
onts baidal
Онц байдал зарлана гэдэг нь засгийн газраас хүний эрхийг үгvйсгэнэ гэсэн үг биш юм.
ene ug www.amnesty.mn deer baiv,
iim nohtsol baidald tsagdaa tantai yaj hariltsah yostoig medehiig husch baival daraah bichlegiig unshaarai.
Heregtei sanagdval busad hund damjuulahaa ta andahgui mednee.
http://www.blogmn.net/galbaatar/2008/4/13597/

galbaatar хэзээ бичсэн: 11:54, 2008-07-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)