Standby mode... (Турах заавар хавсаргав дундаас нь хойш байгаа шүү.)

2008-06-10,20:22
Сүүлийн үед компьютерээр бол standby mode дээр л байгаад байна. Нэг юм хийсэн чинь олигтой урагшилсан юмгүй... Замынхаа дунд зогсоод өөр юм оролдоод явчихсан, гэхдээ бас яг болохгүй байна л даа... Маргааш маргааш гэдгээрээ энэ сардаа бүх юмаа амжуулаад 7 сараас хийх ёстой юмаа хийнэ дээ гээл бодооооо......ооооол яваад байгаа хэхэ Ядаж байхад 24 сарын дараа гэхэд нэг баррел нефтийн үнэ 200$ хүрч дэлхийн эдийн засагт том өөрчлөлт, хямрал энэ тэр үүснэ ч гэх шиг, бас хэдэн сарын дараа усгүй болно ( www.origo.mn/water ) энэ тэр гээд санаа зовох юм мундахгүй л байна л даа... Дээр нь Микрософтод Монголчууд зүгээр байсан юмыг гүйж очиж мөнгө төлдөг болж молоод,.. Цаг нь арай л болоогүй л баймаар юмшиг...  Бас ядаж байхад сонгууль болох гээд байдаг...
...Кэтний урд тал ангайчиж, за маргааш наана даа гэсээр хэдэн сар өмсчихлөө, хөөрхий хоол нэхээд л байх юм хэлээ гаргах Аргагүй угийн царайлаг юм болохоор бас яахав. Ангайсан ч гэсэн өмсөөд байгаам. Эгчдээ нэг кээт захисан. Ер нь бол хувцаслалт энэ тэрдээ бол асар анхааралтай ханддаг л даа. Моод энэ тэр дагахгүй ч гэсэн бас тохирсон, биед эвтэйхэн сонголт хийх дуртай. 12 сарын турш солихгүй нэг хувцсаа өмсдөг ч гэсэн өөртөө таалагддаг хувцсаа олж авах гэж 80-н юм болно. Харин олоод авчихаараа урагдтал нь өмсөнө дөө харин ч нэг ярзайтал инээх Хувцсандаа гамтайг хэлэх үү хэлээ гаргах Дээр нь гутал муут гурвын доор моор гээд нэг гутал зардаг нөхрийн рекламны үгийг Монгол ардын цэцэн үг гээд багадаа цээжилчихсэнээс бас их болох юмаа хэлээ гаргах Ер нь угийн гадна үзэмжинд  шунамтгай, татагдамхай, сармагчин төрлөөсөө холдож амжаагүй болохоор хэхэ...

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах нь чухал гэдэг ойлгомжтой. Тэрэнд хоол=хөдөлгөөн хоёрыг зөв тохируулж сурах нь чухал. Гэхдээ хоолны дэглэм(diet)-ийг хоолыг сойх биш зөв хооллолтоор зохицуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийе л дээ. Хоол иднэ гэдэг нь хүн тодорхой хэмжээний энергийг авч байна гэсэн үг. Харин хоол бүр харилцан адилгүй энергитэй. Жишээ нь цагаан гурилын талх 100ккал байдаг гэхэд хар гурилых 50ккал школад чихэрлэг зүйлс 1000ккал байх жишээтэй.
Харин хүний булчин хөдлөх үед энерги зарцуулагддаг. Хэрвээ 100ккал идчихээд 95ккал зарцуулж булчингаа хөдөлгөсөн бол үлдсэн 5ккал нь өөх болон биед хадгалагддаг. Өдөр бүр 5ккал хадгалаад явбал сарын дараа бас нэлээдгүй өөхийг цуглуулна. Өөх нь тэгээд цугларахдаа ихэвчлэн хэвлий гэдсээр, мөчдөөр... Харин турахдаа өөр хэсгүүдээс эхэлж турдаг.
Харин турахын тулд 95ккал идээд 100ккал-ыг зарцуулаад байвал өдөрт 5ккал-ыг гэдэснээсээ аваад байна. Сарын дараа гэхэд 30х5=150ккал энергитэй тэнцүү өөхийг хасч чадна гэсэн үг. Хүмүүс заавал хөлсөө гаргаж спортоор хичээллэж байж турна гэсэн ойлголт байдаг. Энэ бол буруу!!!

Тэхээр яаж турах үндсэн зарчим:
1. Илчлэг багатай хоол хүнс хэрэглэх.  Жишээ нь: Цагаан будаа, цагаан гурил, цагаан гурилан бүтээгдэхүүнүүд, амтлаг зүйлс, төмс, чипс, школад, газтай ундаа, гамбургер, өндөг болоод бүх чихэртэй зүйлсийг хоолноосоо хасч. оронд нь Хар гурил (талх бол бор гурилынх), тараг гэх мэт илчлэг багатайгаар солих. Хэрвээ одоо өөрийгөө их хэмжээтэй иддэг гэж боддог бол нэг удаа хоолны хэмжээг ч бас багасгаж болно. Хоолоо багасгаж диет хийж байх үед витаминуудыг бэлдмэл хэлбэрээр авч зааврынх нь дагуу хоолтойгоо хамт тогтмол хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Анхаар: Огт хоол идэхгүй байж огт болохгүй. Яг цагаар зөв хоолыг өдөртөө заавал 3 удаа идэх хэрэгтэй. Завсраар нь элдэв юм идэхгүй байж тэвчиж сурах хэрэгтэй. Харин өглөө өдөр оройн аль нэгэнд нь огт юм идэхгүй байх нь эргээд хүнийг таргалуулах нөхцөл болдог. Зарим хүмүүс турах гэж ингэж хоолоо сойдог нь ямар ч үр дүнгүй болдог.

2. Буцалсан ус сайн ууж байх. Зарим хүмүүс хүн уснаас бүтдэг тул ус бага уувал турна гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол маш буруу. Эсрэгээрээ харин хоолноос бусад цагаар гэдэс өлсвөл, ямар нэг юм идмээр санагдвал буцалсан ус ууж байх хэрэгтэй. (Аа тийм мэдээж байхуу цай, кофе уудаг хүмүүс огт чихэр хийхгүй ууж байх хэрэгтэй) Ус нь гэдсийг дүүргэж хоолны дуршилыг бууруулна, шээс болж гадагшилснаар нийт биеийн бодисын солилцоог идэвхижүүлнэ. Бодисын солилцооны процессуудын үед энерги зарцуулагдана -> өөх хайлна. Гэхдээ утга учиргүй уугаад бай гэсэн үг биш шүү!

3. Тамхи татахгүй байх. Тамхи нь хүний биед огт хайлдаггүй буюу хайлахдаа удаан хлостерины зүйлийн өөх, өөхөн бүтцүүдийг үүсгэхэд оролцдог. Тамхи татдаг хүмүүс бол нэг таргалчихвал турах нь татдаггүй хүмүүсээс хэд дахин хүнд. Ер нь тархины зарим хэсгий үйл ажиллагааг дарангуйлан сэтгэлийн таатай байдал үүсгэдэг тамхи нь нийт бодисын солилцоог удаашруулж, нөхөгдөх процессыг дарангуйлснаар холестрин үүсэлтийг илүү их болгодог. Гаднаа туранхай харагддаг ч дотроо эд эсүүд нь таргалж байдаг.

4. Сэтгэлээр өөдрөг байх. Турна гэдэгтээ итгэлтэй байх, хүмүүсээс зугтахгүй, сэтгэл санаагаа таатай байлгаж бодисын солилцоогоо идэвхитэй байлгах хэрэгтэй. Ганц бие хүмүүс бол сайн зугаалах, шоудах, дискодох хэрэгтэй ярзайтал инээх ирмэх хохо

5. Хэзээ ч тураах эм, цай г.м зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь түр зуурын үйлчилгээтэй байдаг бөгөөд бодисын солилцооны ердийн хэмнэлийг алдагдуулж эрүүл мэндэд хортой байдаг. Тэр рекламнуудад нь итгэж болохгүй. Ингэснээр хэрэглэхээ больмогц жирийнхээс илүү хурдацтайгаар таргалж эхлэнэ. Ер нь хэрэглэхгүй л бол болохоо болих магадлалтай учир эхнээсээ хэрэглэхгүй байх, хэрэглэдэг хүмүүс бол бас болиход хэцүү дээ... гуниглах Гэдхээ хэрвээ ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг  бол аль болох эрт хэрэглэхээ больж хичээж байгаад бодисын солилцоогоо хэвийн болгож авах хэрэгтэй!

6. За тэгээд мэдээж хамгийн гол зүйл бол хөдөлгөөн. Энд заавал хүчтэй гүйж, хөлсөө гаргах энэ тэр заавал шаардлагагүй. Гэхдээ одоо агаар цэвэр зуны цагт өглөөдөө гүйчихээд байвал мэдээж их үр дүнтэй. Тэгээд хөлсөө гаргахгүй яаж турах юм бэ гэж үү? Аль болох алхах, мэдээж ядрана, ялангуяа тарган хүмүүс бол бүүрч их ядрах нь ойлгомжтой. Ямар ч топ модель зүгээр инээж гүйж байгаад, дуртайгаа идэж байгаад тэгж харагдаж, тэгж шоунд оролцдоггүй. Мэдээж сайхан харагдахад ч бас хичээл зүтгэл хэрэгтэй.
Алх, алх бас дахин алх В.И.Хүү ярзайтал инээх такси, машин, тансаг байдал бол тарган хүмүүсийн хамгийн том дайсан. Мэдээж хөлдөө ахадсан ачааг үүрч явахад их ядрах нь ойлгомжтой. Тэгээд л замын хажууд зогсоод гараа өргөнө гуниглах
Ядарч байна гэдэг бол дээр хэлсэнчлэн 95ккал идээд 100ккал зарцуулж байна гэсэн үг... За тэгээд туранхайчууддаа гэж хэлэхд таргалж болохгүй шүү. Нэг таргалчихвал турах гэж зовно. Эхнээсээ би хэзээ ч таргалж мэднэ гэдгийг анхаарч байнга 95ккал идэж 95ккал хөдөлж байх нь чухал шүү! 95 идээд 94 хөдөлөөд байвал 365 хоногийн дараа...

Эгч маань түрүү жил төрчихөөд нэлээн жин нэмчихсэн байсан. Харин одоо дасгал хийгээд туранхай гоё болчихсон. Ер нь би эгчээрээ аймар бахархмаар байдгийн. Тэхдээ интернетээр нэг хашгичаад байлтай нь биш... Миний эгч нь мисс бол мисс, ухаантай гэвэл багадана ингагийн хэлдэгээр лаг лаг лаг ярзайтал инээх Эгчдээ хамгаас илүү хайртай баярлах хайртай хайртай хайртай

Аа тийм бас охидууддаа нэг хэлмээр санагдаад байдаг юм нь арьс арчилгаа байна... Монголын уур амьсгал хатуу ширүүн, ус бас хатуулаг ихтэй. Би өмнө нь бас бичиж байсан даа... Шууд крантны усаар зарим хүмүүс угаадаг, охин хүүхдээ ч гэсэн анхаарах хэрэгтэй. Том ундааны саванд ус хийгээд тавьчихдаг. Нүүрээ бол тэр усаараа угаадаг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд хатуулаг нь доороо тунадаг. Мэдээж шүүгчээр шүүж бас болох байх. Халуун усаар нүүр угаах нь бас муу.  За тэгээд нүүрээ сайн арчилж сурах.
Одоо тэгээд нэг үеэ бодвол Японоос (дэлхийдээ, тэр тусмаа ази хүмүүсд зориулсан бүтээгдэхүүн гэдэг утгаар нэлээд сайн чанартай гэж боддог) бас янз бүрийн нүүр арчилгаа, цэвэрлэгээний гоо сайхны бүтээгдэхүүн тос, крем энэ тэр орж ирдэг болчихож. Иймэрхүү зүйлсийг зөвлөх байна. Хэрэв буддаг бол будганд зарцуулдаг мөнгөө ийм зүйлд зарцуулсан нь ирээдүйдээ үр дүнтэй. алсыг харсан сонголт хийгээрэй ;-) Алга дарам энэ улаан чинь асар чухал эд шүү дээ. За тэгээд арьсаа сайн арчилчихвал будах хэрэггүйшд... би дандаа хэлдэг ирмэх Нүүр будах нь нүүрэнд бас их сөрөг нөлөөтэй. Ер нь бол наад зах нь 35 хүрч байж будаж эхлэх хэрэгтэй гэж боддог. г.м Ер нь сайхан хөөрхөн харагдана гэдэг чинь өөрийгөө бас ойр тойрныхныгоо ч хүндэлж байгаа нэг хэлбэршд. Навсайчаад л би ингээд амьд яваад байгаа юм чинь болоо гээд бодоод байж болкүй.

Уржигдар гадуур гарсан чинь баахан жуулчид тойрч ирээд зураг аваад юм яриад л байлээ хальт сонссон чинь "Энэ нөгөө Робинзон Крузо гэдэг чинь мөн үү?" гээл хүүхэд нь асууж байгаа сонсогдсон Very Happy Хэдэн ноос хялгасаа бас тушаах хэрэгтэй байдаг, хүмүүс андуураад Робинзон Крузо гуай гарын үсгээ өгөөч энэ тэр гээд байдаг болох нь хэлээ гаргах
төрөл: Янз бүрийн | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1432 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
nana
turmaarl bnba, daanch turah ooh mahgui ni yahuu crying crying crying crying crying
Зочин хэзээ бичсэн: 06:29, 2008-06-23 | |
кэкэ лаг юма happy
pupa_inn хэзээ бичсэн: 15:23, 2008-06-15 | |
Цөөхөн хэдэн хүн уулзсан. Доникагаа ирэхээр бас уулзнаа winking big hug
xvv хэзээ бичсэн: 14:43, 2008-06-15 | |
ааан тиим
ta nar uulzsiimu? blogchidf uulzsiimuu taniluud uulzsiimu? goy yumaa
donika хэзээ бичсэн: 13:11, 2008-06-15 | |
хихи
хуу ахад баюарлалаа зоволсонд.
хуу ахаа minii blogiig hen tiim goy bolgosiin bol neeh yaag minii bodoj baisnaar hajuud n suuliin setgegdeluud n gardag bolchij
donika хэзээ бичсэн: 13:10, 2008-06-15 | |
миний практик

Би өвөл цагаан сараар нилээд нэмсэн юм.  Уг нь ч махлаг.  Тэгээд орой 6 цагаас хойш хоол, талх, печенье, шоколад энэ тэрийг хаяад зөвхөн цай уудаг л байсан юм.  Гэтэл овоо турсан шүү.  Өдөр нь бол сайн иддэг байсан.  18*00 хойш бол тас байсан.  Үр дүнгээ үзүүлсэн.  Дээр нь алхдаг байсан болохоор. Сүүлд нь дадлагад гараад таргалчихсан.  Өдөр аймаар ядарсан амьтан чинь орой идэхээс өөр аргагүй болчихож байгаа юм чинь.  Одоо эргээд формоо барих гэж хичээж байгаа гэхдээ хэцүү байна.  Зун турах гэдэг их хэцүү юм байна шд. Ер нь энэ тухай блогтоо бичнээ

dadido хэзээ бичсэн: 19:08, 2008-06-13 | |
Сэтгэгдэл
Баярлалаа Дарс big grin big hug Харин тийм. Нүүр будалт урлаг. Дандаа будах бол дэмий гэж боддог. Хааяа бол гоё будчихдаг байх хэрэгтэй мэдээж. Залуу охидуудын хувьд будахаасаа илүү арьсаа арчилж гоё булбарай будаггүй өөрийнхөө арьсаар гайхуулбал илүү гэж боддог. Япон охидуудын тэр булбарай хөөрхөн арьс нь зүгээр байжийгаад бас тийм байдаггүй байх л даа. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь маш өндөр түвшинд хөгжчихсөн, хүүхэд байхаас нь л аав ээж нь арьсаа хэрхэн арчлах талаар заадаг г.м
Дээр нь тэгээд үнэтэй биш мөртлөө өөртөө тохирсон аль болох энгийн гоё хувцас гоё тохируулаад өмсчихсөн охин зөрвөл ажлаа хаяад хойноос дагаад алхчихдаг гэжүгаа laughing Зүгээр харах л гэж love struck blushing
xvv хэзээ бичсэн: 16:04, 2008-06-12 | |
Eldevtei Xvv shoo.. Huvtsaslalt bolon nuur budaj engeseg tavih gedgiig bi neg turliin urlag gej boddiishd big grin Er ni zaaval busguichuud geltgui erchuudch bas nuur nudee aris yasaa archilj baih heregteishd big grin
Дарс хэзээ бичсэн: 20:40, 2008-06-11 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)