Энтеровирус - 71 буюу аюулын харанга
Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.
Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн системийг бүхэлд нь устгах. Энэ бол үнэхээр тоглоом биш маш өндөр аюултай гоц халдварт өвчин болохыг нотолж байна. Одоогоор хүмүүст тараагдаад байгаа мэдээгээр бол ердөө л ам гар хөлөн дээр юм гарах төдий мэт ойлголт өгөөд байгаа нь харамсалтай. Энэ өвчин нь ихэнхдээ л урд зүгээс илэрч бага багахан тархаж байсан байна.
Энэхүү вирусны дээд идэвхижилийн үе нь 6 - 7 сар. Энэ бол одоо ирж байгаа сарууд бөгөөд та бүр л анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ялангуяа хүүхэд багачуудаа тэр хичээл ном ясли сургуульд явуулах хэрэггүй. Миний зүгээс аминчлан гуйхад огтоос ч явуулах хэрэггүй. Мөн гадаа тоглуулах, олон хүн цугласан газар явуулах. Үүнд компьютер тоглоомын газрууд, тэнгис зэрэг кино театрууд, хошин урлагийн тоглолтууд гээд бүгдийг багтааж болно.
Хэдийгээр насанд хүрсэн хүнд халдахгүй ч гэсэн насанд хүрсэн та энэхүү вирусыг тээвэрлэж болно. Энэхүү вирус нь таниар дамжаад үр хүүхдэд чинь тарахыг хүсээгүй л бол гар, хөл, амаа сайтар угааж байж бяцхан үрсдээ ойрт.
Энэхүү вирусын халдварт өвчний талаар нарийн ширийн зүйлсийг эмнэлгийн хүн биш тул ойлгосонгүй. Гэхдээ энэ бол ердөө л нэг ам хамраар юм гардаг өвчин биш хамгийн гол аюул бол мэдрэлийн системийг устгах. Үүний хороор хүүхэд үхэхгүй үлдлээ гэхэд ургамал болно гэж ойлгож болно.
Эхний өдөр энгийн тархалт, 3 дахь өдрөөс цусанд тархана, 4 дөх өдрөөс нугасанд тархаж мэдрэлд нөлөөлнө, 7 дахь өдрөөс тархинд тархана, 10 дахь өдрөөс эрчимтэй тарсан вирус ажлаа хийж эхлэх буюу хэт идэвхижнэ, 11 өдрөөс биеийг удирдаж чадахгүй болох буюу хөдөлж чадахгүй болно.
Мөн гадуур энэхүү өвчний шинж тэмдэг болох Гар хөл аман дээр юм гарсан зураг олж харсангүй. Тэгээд өвчилсөн хүмүүсийн зургийг орууллаа. Танд эсвэл таны ойр тойрныхонд хэрвээ энэхүү шинж тэмдэг илэрвэл зүгээр л өнөө гардаг батга биш гэж ойлгох хэрэгтэй. Заавал эмчид хандаж үзүүл. Нэгэнт өвчилсөн бол айж сандарч ичихээсээ түрүүнд эмчид яаралтай ханд. Харин өвчлөөгүй зүгээр л юм гарсан байвал үнэхээр баярлах хэрэгтэй, гэсэн хэдий ч сонор сэрэмжээ бүү сулруул.
Дахин хэлэхэд энэ танаас холоор өнгөрч байгаа Африк юмуу Иракад болж байгаа явдал биш. Монголд таны хажууд гадаа гудманд тарж байгаа аймшигт өвчин.
Энэхүү мэдээг хүссэн хүн нь хүссэн газраа заавал сайтын нэрийг дурдалгүй хуулбарлан оруулж болно. Аль болох олон газар тавиарай гэж хүсье. Дэлгэрэнгүй унших хаяг http://en.wikipedia.org/wiki/Enterovirus англи хэлтэй хүн байвал илүү сайн орчуулж өгнө үү. http://www.vadscorner.com/outbreak.html
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Ер нь тархалт нэлээн их байна. Тийм болохоор аль болохоор сайн сэргийлэх хэрэгтэй байна. Нэг тусаад эдгэсэн ч бас мэдрэлд нөлөөлж явагдвал үлдэц өгөх аюултай юм.
xxx:-)
Сайн сэрэмжлэх хэрэгтэй. Би ч ерөнхийд нь гүйлгэж харсан л даа. Хүмүүсийн яриад байгаа шиг шууд үхдэг, ямар ч эмчилгээгүй өвчин бол бас биш л дээ. Энтеровирус 71 хүн бүрт, хүүхэд бүрт адилхан үйлчилдэггүй юм байна.
Гэхдээ ер нь бол маш сайн сэрэмжлэх хэрэгтэй Гонг-Конгд гэсэн байхаа болсон дэгдэлтийн үеэр 400 орчим хүүхэд өвчилснөөс 80 нь нас барсан гэхээр 1/5 нь нас барсан гэхээр аймар... Эмчилгээний хувьд одоогоор ямар нэгэн тохирох эмчилгээ байхгүй бөгөөд хүүхэд заавал тууралт гарахгүй ч халуурах, ядрах, толгой нь өвдөх зэрэг шинжүүдээр эхлэж болох ба энэ үед нь АНТИБИОТИК УУЛГАХГҮЙ байх хэрэгтэй ба хүүхдийг хүссэн хэмжээгээр нь шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Болж өгвөл рашаан эрдэс агуулсан уух юм өгвөл зүгээр бололтой. За маргааш тогтож сайн уншиж байгаад энэ өвчний талаар бичье.