Өөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...

2023-01-03,13:46
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг.

Гэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байдаг.

Энэ өөртөө итгэлтэй байдлаас болоод бас бодит байдал дээр маш их зүйлд нөлөөлдөг юм байна...

Тиймээс та ухаантай ч бай, тэнэг ч бай ер нь ямар нэгэн заавал "баталгаатай" зүйл байхгүй байсан ч гэсэн өөртөө итгэлтэй байхад бас тэрийгээ дагаад амьдрал чинь өөрчлөгдөх, хүссэн зүйл рүүгээ явж чадах боломж бас байдаг гэнэ шүү.

Хэдий эрсдэлтэй ч хэтрүүлчихэлгүйгээр өөртөө итгэлтэй, ирээдүйдээ баталгаагүй ч байсан хийнэ чадна гээд, өөртөө толгой муутай сурч чадмааргүй юм шиг санагддаг байсан ч гэсэн сохроор итгээд чадна гээд, хэдэн 10 удаа алдсан байсан ч бас бууж өгөлгүйгээр дор хаяж хагас жил хүссэн зүйлээ сураад үз гэнэ ээ. Жишээ нь гадаад хэл. Хамгийн гол нь тогтвортой, сайн төлөвлөөд сахилга баттайгаар зүтгээрэй гэнэ шүү. Би л лав үүнтэй санал нэг байна.

Бас нөгөө дасгал хийх, турах мурах ч хамаарах байх аа 😃

 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 45 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)