Toxic Positivity буюу хортой эерэг байдал

2021-12-07,13:50
Бас нөгөө өглөө эрт бос мос, хоол ундаа ингэ тэг гэсэн юмнууд бас дэмий санагддаг. Хүн бүрийн бие махбод харилцан адилгүй. Болжмор төрлийн хүн байхад шар шувуу төрлийн хүн байгаа, тагтаа, хэрээ, харцага шонхор нь ч байгаа. Харин шинжлэх ухаан талаасаа бол тогтмол цагт буюу био хэмнэл аль болох алдагдуулахгүй баримталбал ихэнх хүнд таарч тохирдог гэдэг. Гэхдээ магадгүй та бусдаас өөр нэгэн ч юм билүү. Тэгэхээр өөрөө өөрийгөө болон эргэн тойрон орчин нөхцлөө ажиглаж анзаарч, өөрөө өөртөө, орчин нөхцөлдөө тааруулах нь чухал болов уу. Мэдээж өнгөрснөөс дамжиж ирсэн өгөгдөл мэдээлэл ч гэсэн дүгнэлт хийхэд бас чухал байх.

Энэ эм тариа сайн гэнэ гээд л шуураад хэрэглээд байдаг. Ер нь бол бүх хүнд, бүх юманд таардаг тийм супер юм их л ховор байх... Түүнтэй адил сургааль зөвлөгөө, сэтгэл зүйн талын зүйлс ч гэсэн таарах хүн, таарахгүй хүн байгаа болов уу, тиймээс өөртөө л тааруулах хэрэгтэй байх.

Баас байлаа гээд ялаа бол хоол болгож харах нь зөвөөс зөв, гэхдээ тэрийг нь хүн баас бишээ хоол гэж хараад байвал сэтгэцийн өвчин болж таарна. Тариачин ногоочин бол үсрээд бордоо л болгож харахад болох байх.

За ёстой шаал өөр юм ярьж байхад шаал өөр том хадуурлаа 😅

Нээрээ энэ шэйрлэж байгаа мэдээлэл их чухал хандлага гэж бодож байна. Завгүй байгаа бол хадгалж авч байгаа тухтай уншаад үзээрэй.
 
 
 

Битгий бууж өг, хүчтэй бай, гоё бай, хөөрхөн бай, яг одоо бос, good vibes only, stay positive.. Чамайг ингээд явж байхад өрсөлдөгч чинь хичээж байна..
Иймэрхүү зүйлийг хэр их сонсдог вэ? Хэрвээ олон сонссон бол хамтдаа Toxic Positivity буюу хортой эерэг байдлын талаар хамтдаа ярилцъя😌
Өөдрөг үзэлтэй байж, эерэг сэтгэлгээтэй байх нь мэдээж сайн боловч хортой эерэг байдал нь хэцүү сэтгэл хөдлөлөөс татгалзаж, хөгжилтэй байх гэж хичээсээр хуурамч эерэг байдлыг бүтээдэг.
Амьдралыг эерэгээр харах нь сэтгэцийн хувьд сайн нөлөөтэй гэдгийг бид бүгд мэднэ. Асуудал нь амьдрал үргэлж эерэг байдаггүй. Бид бүгд асуудал, уйтгар гуниг, алдаа дутагдалтай тулгардаг.
Toxic positivity нь хүнд хэцүү үеийг туулж буй хүмүүст хамгийн их хор хөнөөл учруулж болзошгүй юм. Учир нь тэдний мэдэрч байгаа жинхэнэ мэдрэмжийг үгүйсгэн зөвхөн эерэг бай гэсэн ганц хандлагаар эдгээр мэдрэмжүүдийг үл тоож, үгүйсгэнэ. Мөн гуниглал бол муу зүйл юм гэсэн мэдрэмжийг өгнө. Байзаарай.. Сөрөг сэтгэл хөдлөл бүр муу гэсээр өөрийн жинхэнэ сэтгэл хөдлөлөө хааж, нуусаар хуурамч аз жаргалдаа баг зүүсээр амьдрах гэж үү? Хүмүүс санхүүгийн бэрхшээл, ажилгүй болох, өвчин эмгэг, хайртай хүнээ алдах гэх мэт нөхцөл байдлыг даван туулж байхад гэрэлтэй талаас нь харах хэрэгтэй гэж хэлэх нь үнэхээр харгис хэрцгий биш гэж үү?
Өөрийн гаргасан амжилтаа бусдад тулгаж буй мэт яг одоо эхэл, ингэ тэг гэж заах нь үнэхээр зөв үү? Хүн бүр заавал мундаг байх ёстой юу?
Одоо хамтдаа хэрхэн хортой эерэг байдлаас хэрхэн зайлсхийх талаар ярилцъя.
✅Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаарай, гэхдээ бүү үгүйсгэ.
Сөрөг сэтгэл хөдлөл нь хяналт тавихгүй байхад стресст хүргэдэг ч таны амьдралд ашигтай өөрчлөлтийг авчрах чухал мэдээллээр хангадаг.
✅Мэдрэх ёстой зүйлийнхээ талаар бодитой бай.
Стресстэй нөхцөл байдалтай тулгарах үед стресстэх, санаа зовох эсвэл бүр айдас төрүүлэх нь хэвийн үзэгдэл юм. Өөрөөсөө хэт их зүйл хүлээх хэрэггүй. Өөртөө анхаарал тавьж, нөхцөл байдлаа сайжруулахад туслах алхмуудыг анхаарч үзээрэй.
✅Нэгээс олон зүйлийг мэдрэх нь зүгээр юм.
Хэрэв танд сорилт тулгарсан бол ирээдүйдээ санаа зовж, амжилтад хүрнэ гэж найдаж болно. Таны сэтгэл хөдлөл нь нөхцөл байдал шиг нарийн төвөгтэй байдаг.
✅Бусдыг сонсох, дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа төвлөрүүл.
Хэн нэгэн хүнд хэцүү сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ түүнийг хортой үг хэллэгээр бүү хаа. Үүний оронд тэдний мэдэрч буй зүйл бол хэвийн зүйл бөгөөд та сонсоход бэлэн байгаа гэдгээ тэдэнд хэлээрэй.
✅Сошиалаар хэнийг дагах вэ, хэнийг сонсох вэ гэдгээ ахиад нэг анзаараад үзээрэй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн "эерэг" акаунтуудыг дагах нь заримдаа урам зориг өгөх эх сурвалж болдог боловч ийм контентийг үзэж, түүнтэй харьцсаны дараа ямар сэтгэгдэлтэй байдгийг анхаарч үзээрэй. Хэрэв танд "өөдрөг" бичлэгүүдийг үзээд ичих эсвэл гэмших мэдрэмж төрж байвал энэ нь хортой эерэг хандлагатай холбоотой байж магадгүй юм. Ийм тохиолдолд сошиал медиа хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.
✅Сэтгэл хөдлөлөө мэдрэх боломжийг өөртөө олгоорой.
Хэцүү сэтгэл хөдлөлөөс зайлсхийхийн оронд түүнийг мэдрэх зөвшөөрлийг өөртөө өг. Заримдаа ямар нэгэн арга хэмжээ авахаасаа өмнө өөрийн мэдрэмжээр суугаад нөхцөл байдлыг шийдвэрлэх цаг хугацаа, орон зайг өөртөө өгөх нь чухал байдаг. Тиймээс хүнд хэцүү зүйлийг туулж байхдаа сэтгэл хөдлөлдөө үр бүтээлтэй байдлаар хэрхэн илэрхийлэх талаар бодож үзээрэй. Магадгүй өдрийн тэмдэглэл бичээд үзээрэй. Эсвэл найзтайгаа ярилц. Судалж үзэхэд, мэдэрч буй зүйлээ үгээр илэрхийлэх нь эдгээр сөрөг мэдрэмжийн эрчмийг бууруулахад тусалдаг байна.
⚠️Эцэст хэлэхэд Toxic Positivity гэдэг зүйлийг анзаарч аливаа мэдээлэлд, хэн нэгний нөлөөлөлд шүүлтүүртэй хандаарай. Хэн нэгэн найз чинь хэцүү байвал “зүгээрээ бүх юм зүгээр болно оо” гэж биш “хэцүү байгааг чинь ойлгож байна аа. Би ярилцахад, сонсоход, туслахад бэлэн байна шүү” гэж хэлж байгаарай. Хэнийг дагахаа, хэний үгийг сонсохоо анзаараад үзээрэй. Бусдын амжилтыг өөрийн зорилго болгох шаардлагагүй. Амжилт бүрийн түүх өөр өөр. Өөрийнхөө ертөнцөд эрх чөлөөтэй амьдраарай. Амжилт!
🆗Нийтлэлийг дараах эх сурвалжаас бэлдэв:
Fischer AH. Comment: the emotional basis of toxic affect. Emot Rev.
Lieberman MD, Eisenberger NI, Crockett MJ, Tom SM, Pfeifer JH, Way BM. Putting feelings into words: affect labeling disrupts amygdala activity in response to affective stimuli.

https://www.verywellmind.com/what-is-toxic-positivity-5093958

Тэндээс хуулав: https://www.facebook.com/MongoliaJobs/posts/4023376744437723
 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 25 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)