Хүүхдүүдээ залхуу энэ тэр гэж битгий загнаж байгаарай 😅

2021-12-08,11:29
Ганжуур + Данжуурын хөрвүүлгээс эхлээд хуучин Монгол судруудыг унших хүсэл төрөв. Гэхдээ худлаа байх. Цаг ч, мэдлэг ч их юм хэрэг болох болов уу. Тэгээд залхуу хүнд бас санаа төрөх юм.
 
1. Монгол бичгийн OCR байдаг юм болов уу? Хэр чадалтай? Шууд ашиглах боломжтой бол ашиглах, байдаггүй бол нээлттэй эхээр хөгжүүлэх.
2. Олон номнуудын агуулгыг ямар нэгэн алгоритм юмуу Deep learning ашиглан нэгтгэх боломжтой бэлэн сан байдаг болов уу? Ямарваа их хэмжээний мэдээллээс тодорхой хэв загвараар нэгтгэн бүлэглээд, бүлэг бүрээс нь төлөөллийг нь ялгаад өгдөг зүйл байвал ашиглах байхгүй бол хийх. Жишээ нь олон зурагнаас муур, нохойг ялгаж болдог шиг үзвэл болж магадгүй. Гэхдээ эх мэдээлэл нь тухайн мэдээлэл өөрөө байгаад, ялгах болохоор боломж нь хэр бол? Автоматаар үндсэн хэвүүдээ ялгаж авна гэхээр...
3. Хуучны үг хэллэгийг орчин цагийн Монгол хэл рүү автомат хөрвүүлэгч. Нээлттэй эхийн хөгжүүлэлтээр хийх.
4. Монгол бичиг Кирилл хооронд нээлттэй эхийн автомат хөрвүүлэгч хийх.
Иймэрхүү зүйлс хийж байгаад эртний Монгол судруудыг автоматаар хөрвүүлж, эмхэтгэж нэгтгээд Монгол бичиг, Кирилл бичгээр аль алиар нь унших боломжтой, дээр нь Google translate зэрэг ашиглаад бусад хэлээр унших боломжтой онлайн номын сан хийчихвэл гэсэн боломжгүй ч юм шиг мөртлөө боломжтой нэгэн санаа төрөв... Ийм хэмжээний төслүүдийг хөрөнгө оруулаад удирдаад хийчих хэмжээний баян болмоор байна. Коин гаргадаг юм билүү 😝😅
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)