Хүүхдийн хүмүүжлийн талаар хараад авахад илүүдэхгүй

2022-01-24,12:42
Авах гээхийн ухаанаар хандана уу. Энэ ганц ээж гэж харж бас болохгүй байх. Toxic parents гэх нь зөв болов уу. Мэдээж эмээ, өвөө хүүхдийг хардаг бол бас оролцоотой л байх.

Аа бас эдгээр зүйлсээс заримыг нь бас тунг нь тааруулж хэлж ойлгуулах нь бас байж болох ч зүйлс байж мэдэхээр. Хэт нэг тал руу л хазайгаад явчихвал буруу байдаг байж магадгүй...

 

Ээж л бол бурхан биш л дээ. Бурхны сургаалийг ч сохроор дагах хэрэггүйг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа 21-р зуун шүү дээ. Хортой ээж (toxic mother) гэсэн ойлголт яригдаад эхэлсэн цаг.  Хортой ээж гэхээр зөвхөн хаясан, орхисон, архичин, хар тамхичин, зоддог (хүүхдээ зодох нь зөв гэж чин сэтгэлээсээ итгэдэг ээжүүд бидний үеийнхэн дотор ч байдаг шүү 🙁 ) ээжийг хэлдэг биш юм. Санаанд оромгүй, хамгийн гэм зэмгүй мэт зарим шинж ч хортой ээжийн шинж гэнэ шүү.
 Хортой ээжийн 7 шинжийг оросын нэг сайт дээр ийн бичжээ:
1. Мөнхөд сэтгэл дундуур байх нь хортой ээжийн шинж гэнэ.  Сонин байгаа биз. Энэ бол манай монгол ээжүүдэд түгээмэл байдаг зан шүү дээ. Хүүхдэдээ сэтгэл дундуур биш ээж ер нь байдаг юм уу?
2. Пассив агресс. Ээж нь сэтгэл гаргаж хийсэн хоол юм чинь идчих. Ээж нь сарын цалингаараа авсан хувцас юм чинь өмсчих. Чамд л хэрэг болно ингэчих, тэгчих гэх мэт. Өөрийгөө таньж байна уу, ээжүүд ээ 😜
3. Тотал контроль.  Юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтах, хэнтэй нөхөрлөх, ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших,  мэдээж хэрэг хэнтэй гэрлэхийг нь бүгдийг нь заах, хянах, зөрчвөл шийтгэх. Нэг ээж бичсэн байсан шүү дээ. Охин нь би гоё хувцасладаг биш танд таалагдахаар хувцасладаг гэж хэлсэн гэж. Бас л танил дүр зураг. Мэдээж цааш нь үргэлжлүүлээд гэрлэчихсэн, ээж аав болчихсон, эмээ өвөө болчихсон хүүхдүүддээ яаж амьдрах, юу идэх, юу өмсөх, хаашаа харж унтахыг нь заах ариун үүрэгтэй гэж итгэх ээжүүд.
4. Хувийн орон зайд халдах. Юун хувийн орон зай? Ээжээс тусдаа юу ч байж болохгүй. Эхлээд хөөрхий муу нөхрийнхөө (байдаг бол) хувийн орон зайг бүрэн эзэлж, дараа нь хүүхдүүдийнхээ хувийн орон зай руу чин итгэлтэйгээр довтлон орох ээжүүд. Цүнхийг нь ухах, өрөөнд нь зөвшөөрөлгүй орох, мессежийг нь унших юу ч биш. Өөр яах юм бэ.
5.  Гэмших сэтгэлээр нь удирдах. Би чиний төлөө ингэсэн, тэгсэн, амьдралаа зориулсан, хохирсон. Би чухам чиний насан дээр ийм тийм гавьяа байгуулж байлаа. Тэрний энэний хүүхдийг хар. Тийм сайхан. Гэтэл чиний байж байгаа царай гэх мэт.
6. Сөрөг сэтгэл хөдлөлийг хориглох. Юундаа уурлаад байгаа юм бэ, ямар гавьяа байгуулсан гэж уйлаад байгаа юм бэ гэх мэт.
7. Ээжийн сайн найз. Сайн туслагч. Дүүгээ асрах, дүү нараа тэжээх, гэр орондоо мөнгө олж ирэх үүргийг хүүхдүүддээ оногдуулах.  Өөрийнхөө хувийн амьдралын нарийн ширийн зовлон жаргалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах гэх мэт нь бас л хортой ээжийн шинж гэнэ. Томхон хөвгүүдээрээ нөхөр орлогч хийдэг (миний түшиг тулгуур гэх мэт), охидоо гэрийн үйлчлэгч болгодог (охиноороо хамаг ажлаа хийлгээд жаргаж байна оо гэх мэт) ээжүүд байдаг шүү.
Ийм л байна.
Ps: Бид ээжүүдээ буруутгах гэхээсээ илүү өөрсдөө аятайхан ээж байх сан гэх үүднээс энэ асуудлыг хөндсөн юм шүү.

Эх сурвалж: https://www.facebook.com/davaadulam.jamsranjav.1/posts/4402717249832678
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 116 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)