#nonaadam өмөөрөхүй

2021-07-13,20:44
#nonaadam бол төсвөөс үргүй маш их зардал гаргаж тэмдэглэхийн эсрэг хөдөлгөөн. Хүмүүс амраад, хуушуураа хийж идээд хувьдаа баярлаж наадах бол огт хамааралгүй.

Зургандаа хүрээ хийсэн, жагссан хүмүүсийг зураг хөргийг нь тавиад наадам хийлээ гээд бүүлж мүүлээд байгаа хүмүүс өөрсдөө юмны утга учир ойлгож, наанатай цаанатай харах чадваргүй, ойлгож сэтгэх оюун нь арай хүрэхгүй байгаагийн л шинж л дээ.

Би гарч жагсаагүй, фрэйм хийгээгүй ч тэмцлийг дэмжиж байсан, бас одоогоор гэртээ байгаа. Гэхдээ тэр залуусыг муулаад янз бүрээр бичихийг хараад эгдүү хүрээд байна. 🤔

Төсөв хүрэхгүй, бараг хоосорсон төрийн сантай г.м тролдуулцгаах мөртлөө энгийн иргэдийн бизнесийг хааж байгаад тэр их мөнгөөр наадам хийнэ гэх, морь, бөх гэх мэтээр олон хүний цугларалт төрийн бодлогоор үүсгэх бол утгагүй.

Түүнээс биш хувь хүмүүс эрсдлээ үүрээд яах нь бол өөр тусдаа асуудал байх аа.
 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 18 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)