Маск зүүх түвшин 95% хүрвэл хөл хорио шаардлагагүй
2020-11-20,01:49
Мэдээний орчуулга:
[Парис = Тору Ширайши] Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Ханс Круге 19-ний өдөр "Хэрэв маск зүүх түвшин 95% хүрвэл lockdown (хотын хөл хорио) шаардлагагүй" гэж хэлжээ. Ази тивд маск зүүж байгаа үзүүлэлт өндөр, Европт бага байдлаас үр дүн нь өндөр гэж үзэх хандлага нэмэгдэж байна.
Тэрээр мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Маск бол эм, эмчилгээ биш тул бусад арга хэмжээ авах шаардлагатай. Маск зүүх нь 60% ба түүнээс бага байвал хөл хорио тогтоохгүй байх нь хэцүү" гэж Крюге хэлэв.
Олон улс заавал маск зүүхийг дүрмээр шаардаж буй боловч Европт эсэргүүцэн жагсах тохиолдол хүртэл байдаг. Британийн Yugab судалгааны фирмийн мэдээлснээр Сингапур, Малайзад маск зүүх үзүүлэлт 90 орчим хувьтай байгаа бол Европт Франц 80 орчим хувь, Герман улсад 60 орчим хувь, Финландад 50 орчим хувьтай байна.
Эх сурвалж:
https://www.nikkei.com/
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)