Ажил амьдрал
2016-08-16,13:34
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.
Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.
Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж хүслээ биелүүлэхийг хүсэж байвал түүндээ зориод л явах хэрэгтэй байх.
Тэгэхээр хүсэж байвал ажилла, түүнийхээ төлөө зүтгэ, ажлын мал, робот болох хэрэгтэй. Тэгж байж хүслээ биелүүлж амжилтанд хүрнэ. Харин тийм зүйлийг хүсэхгүй байгаа бол хүсэхээ болиод зүгээр амар амгаланг олоод өнөө маргаашаа болгоод хэвтэж байх ч гэсэн айхтар буруу зүйл бол бас биш л байх. Тунг нь тааруулж тэнцвэртэй байх хүн ч байгаа байх.
Гол нь юу ч хийсэн, хийхгүй байсан аль ч тохиолдолд өөртөө сэтгэл хангалуун байхад л болох асуудал юм шиг санагдана. Эсэргүүцэж байвал сэтгэгдэл бичээрэй.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энэ сэтгэгдлийг сая л харлаа. Юу гэж загнаж байхын?
xvv хэзээ бичсэн: 23:46, 2017-04-14 | |
хүн гээчийм чэнн үхэхдээ сэтгэл хангалуун байх ёстойм байна гэдэг "нээлт"-ийг 9-р ангид байхдаа хийгээд эгчдээ хэлсэн чэнн загнуулж этр..
хундага хэзээ бичсэн: 21:32, 2016-08-18 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)