Хүсэл - Хэрэгцээ - Боломж
2016-08-16,12:00
"Хэрэгцээ", "Хүсэл" гэдэг 2 юм шал өөр гэдгийг хүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрэгцээ бол чамд өдөрт 3 аяга хоол хангалттай. Харин хүсэл бол хязгааргүй, юу ч идмээр байж болно. Идээд байвал хязгааргүй идэхийн донтой болоод таргалаад үхдэг.
Хэрэгцээ нэг хүнд оюутны 2x3м хэмжээтэй нэг жижиг өрөөнд гал зуух хөргөгч, плитка, гудас байхад болдог. Харин хүсэл бол 3 давхар 10 өрөөтэй, 2 машины гражтай хувийн байшинтай, зам түгжрээд байгаа тул нисдэг тэрэг авмаар байна гэдэг зүйл. Тиймээс хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй.
Хүсэл бол хязгааргүй ээ бүх хүүхдээ үнэтэй, тансаг сургуульд сургаж, бас хамгийн мундаг боловсрол олгоод хамгийн тансаг далайн эргийн байшинд амьдруулах юмсан гэсэн хүсэл хүн бүрт бараг байх байх. Дэлхийг тойрч аялаад л. Гэхдээ боломж гэдэг маш чухал ойлголт байгаа. Чи ямар үнэтэй сургуульд хүүхдээ сургаж, өөрөө ямар хүрээнд асуудлаа шийдэх вэ гэдэг. Гэтэл хүсэлдээ захирагдаад "ЗЭЭЛ" гэдэг зүйлийг хэтрүүлж аваад түүнээсээ болоод эргээд ЗОВЛОН гэдгээ өөрсдөө нэмээд байгаа ч асуудал их байдаг юм байна. Тэгэхээр ХҮСЭЛ, ХЭРЭГЦЭЭ, БОЛОМЖ гэдэг 3 зүйлийг жоохон ялгаад ойлгодог болчихвол хувь хүнд ч, улс оронд ч их хэрэгтэй зүйл байх нь.
Мөн хэрэгцээгээ цаг хугацаанд зөв хуваарилах нь чухал. Хэдэн сар зугаацах боломж олдохгүй болохоор гээд хэд хоногт зугаацаад авна гэсэн ойлголт хүнд байдаггүй. Хүн 10 хоног юм идэхгүй байх болохоор одоо идчихье гээд нэг өдөр 20-30 аяга хоол иддэггүйтэй адил ажил, амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах хэрэгтэй.
Тэгэхээр "Тэнцвэр-Balance" гэдэг зүйл маш чухал байх нь ээ. Хүсэл-Боломж-Хэрэгцээ гэсэн энэ тэнцвэрийг барьж чадвал хүн аз жаргалтай биш юм гэхэд ЗОВОХГҮЙ байх боломжтой. Бүүр чадахгүй бол ядаж Хэрэгцээ тал руу нь тэнцвэрээ бариад хүслээ жижиг зүйлсээр хангаад явчиж сурах хэрэгтэй байх. Ядаж дээрх 3-ын тэнцвэрийг бариад явчихвал ядаж зовлонгоо нэмэхгүй амьдраад байж болох юм даа.
Хүсэл-Хэрэгцээ-Боломжийг ялгах бол ухаан зарцуулаад байхаар хэцүү зүйл биш. Ердөө зээлэхгүй байх, байгаагаараа болгох, мөнгө олж байгаа хэмжээндээ тааруулаад зарцуулах, хэрэгцээгүй зүйлсэд цаг, мөнгөө зарахгүй байх л ойлголт юм.
Харин илүү ухаантай байж чадвал хүсэлдээ тааруулаад боломжоо нэмээд явж болно. Жишээ нь мөнгө олоод тэрийгээ цаашдын хэрэгцээнд тааруулж хадгалж хуримтлал үүсгэх, өсгөх, цаашлаад хүссэн хэрэгцээгүй зүйлээ авах чадалтай болтлоо боломжоо нэмэх ойлголт нь ерөнхийдөө ухаантайгаар хувийн санхүүгээ зохицуулахад чухал юм. Зээл гэдэг ойлголт бол мэдээж маш өргөн хүрээтэй том ойлголт. Ухаантай байж чадахгүй бол хүүтэй зээл бол тэгээд л маш том асуудал амьдралд үүсгэдэг юм байна.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)