Бодол, итгэл үнэмшил чухал

2023-01-05, 17:34
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
Бүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм...

Бас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл...

Байж болохгүй буруу хандлага

2023-01-05, 16:26

Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм.

Улс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл.

Гол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн ...

"Шилдэг" хамгийн муу менежмент

2023-01-03, 15:37
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье.
 

Оны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг.
Байгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай ...

Өөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...

2023-01-03, 13:46
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг.

Гэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байд...

Цаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)

2023-01-03, 13:20

Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ.
Жишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг.

Энэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ.

Жишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж,...

Ухаж, зөв ойлгож мэдэх ёстой

2023-01-03, 12:46
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м.

Миний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг.

Өөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах...

Яг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном.

Монголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чи...

Сонгосон хүний буруу биш!!!

2023-01-03, 12:15
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд  Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ.

Сонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй.

За тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу.

Би хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ...

Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол

2023-01-03, 12:05
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...