Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!

2012-12-21, 09:27
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...

Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн...

Цөмийн талаар хэдэн үг хэлчий

2012-12-14, 01:11
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...

Гардасил вакцин 4 жил орчим л сайн хамгаалдаг гэнэ

2012-09-14, 13:37
Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?

Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзээг тайлахыг хүссэн. Би өөрөө 3 охинтой,сүүлийн 12 жил Лондонд амьдарч...

Эх нялхасын газрыг зүгээр байлгаач!

2012-08-25, 20:02
Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.

Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, эсвэл хэн нэгний эхнэр төрөх гээд өвдөөд энэ эмнэлэг рүү очтол машин з...

Сонголтоо заавал өөрийн гараар хийгээрэй

2012-06-27, 04:38
4 жилд ганц олдох тайван замаар төрийн эргэлт хийх боломжоо бүгд ашиглаарай даа. Заавал өөрөө очиж өгч гар бие оролцоорой.
Таны ирээдүйн амьдрал таны гарт болохоор заавал сонголтоо хийгээрэй. Хэнд, аль намд өгөх нь чухал биш, ямар ч байсан таалагддаг хүн, таалагддаг намдаа өгөх хэрэгтэй шүү. Байхгүй бол ядаж хамгийн доорх сураггүй нам, сураггүй нэр дэвшигчийг бөглөөд хуудсаа хүчингүй болгоорой!

...

Эх орны хишиг гэгчээр сонгогчдыг хахуульдаж байна уу?

2012-05-29, 21:03
Цахим Өртөө сүлжээнд хүмүүсийн сэтгэгдлээс сонирхолтой санагдсан хоёр сэтгэгдлийг хууллаа:



Эх орны хишиг гэгч нэрийн дор өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийг угтуулан бэлэн мөнгө тарааж байгаа нь МАН нь МАХН намд урваж санал өгч болзошгүй нийгмийн хамгийн эмзэг бүлгийн сонгогчдыг өөртөө эргүүлэн татах   гайхамшигтай санаа юмсанж. Ерөнхий сайд Батболд энэ арга хэмжээг тун овжин ашиглаж  мөнгө тарааж буй банкны салбаруудаар очиж, "сонгогч" нартай уулзахаа ч мартсангүй. Ерөнхийдөө, хуулийн цоорхойгоор хөдлөх гэсэн бизнэсийн бохир арга л юм даа. 


Хахуульдах гэхээсээ илүү одоо нэг са...

Монголчуудын сэтгэлгээ юу? Эсвэл захиалгат сэтгэгдэл үү?

2012-05-21, 23:02
Энэ

http://politics.news.mn/content/108455.shtml


нийтлэлийн доорх сэтгэгдлийг уншаад УИХ гишүүн гэж тойрог хөгжүүлэх гэж байдаг, зам засаж, хүмүүстэй уулздаг хүн юм байна гэж ойлголоо хэхэ

Би урьд нь улс эх орныг удирдаж, бодлого боловсруулдаг, хууль баталдаг хүмүүсийг УИХ гишүүн гэж боддог байсан чинь буруу ч юм шиг санагдтал бүх хүн ийм сэтгэгдэл бичжээ...

Яана даа ийм хүмүүс сонголт хийж байгаа улсын ирээдүй... уйлах

Зүгээр захиалгат сэтгэгдэл бичдэг хүмүүс нь бичээд сууж байдаг гэсэн тийм захиалгат сэтгэгдлүүд л байгаасай билээ...

...

Монголчуудынхаа талаар та хэр зэрэг мэддэг вэ?

2012-03-24, 18:22
Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.

Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж...