Эх нялхасын газрыг зүгээр байлгаач!

2012-08-25,20:02
Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.

Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, эсвэл хэн нэгний эхнэр төрөх гээд өвдөөд энэ эмнэлэг рүү очтол машин зогсох зогсоолгүй байвал танд ямар байх вэ? Тод жишээ 3-р эмнэлгийн хашаа ч одоо ямар байдалтай байгаа билээ?

Нэр бүхий 5 хувийн байгууллагын зүгээс ил далд, дайралт хийсээр байгаа юм байна. Улсдаа ганц Эх, хүүхдийн эрүүл мэндийн 3-р шатлалын үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн ба эх барих эмэгтэйчүүдийн эмч нар сурч, улс даяар бусад эмнэлгүүдээс хүнд болон эмчилж чадахгүй өвчтнүүдийг шилжүүлэн ирж онош тодруулах, эмчлэх үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэгийнхээ хашаа хороог ингэж хувааж болж байгаа ч юмуу? Уг нь бол гадаадад эмнэлэг гэдэг маань эргэн тойрных нь газар нь маш нарийн төлөвлөгдөн тохижуулагдсан байдаг. Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хувьд. Та Холливудын кинон дээр эмнэлэгт хүн эргээд очиход ногоон зүлгэн дээр нарлан байх хүмүүсийг зөндөө л харж байсан байх. Одоогоор Монголын маань эмнэлэг энэ түвшинд хүрээгүй байгаа ч тийм болох цаг удахгүй биз. Гэтэл түүнээс нь өмнө газрыг аваад өөр юм барьчихвал юу болох вэ? Эхнээс нь хуваагаад нэлээдийг авчихсан л байгаа.

Хэдхэн хоногийн өмнө ЭХЭМҮТ-ийн урд байрлах Үндэсний дээд сургууль өргөтгөлийн барилгаа барихдаа ЭХЭМҮТ-ийн хашаа руу дайран орж ирэхэд нь манаач нарыг очиход өөдөөс нь Хятад, Солонгос ажилчид нь дайрч ойртуулахгүй байсан ба цагдаа дуудахад цагдаа нар ирчихээд хууль зөрчөөгүй байна гээд юу ч хийлгүй явчихаж байна гэж байгаа? Энэ тэгээд хууль зөрчөөгүй хэрэг юм байх даа?
Бас энэ байгууллага ямар ч зөвшөөрөлгүйгээр ЭХЭМҮТ-ийн хашаанаас авч барилга бариад эхэлчихсэн байгаа. Үүнийг хуулийн байгууллагууд харж, улс, ирээдүйн иргэд, өөрсдийнхөө төлөө зөв шийдвэрийг гаргаж, авлига, хахуулиар гаргасан буруу шийдвэрийг төр засгийн зүгээс эргэн харж залруулах болов уу?

Эсвэл Монголын хүн ам дээд тал нь 600000 болоход л төлөвлөгдөн баригдсан улсын хамгийн том эмнэлгүүдийн нэг болох, одоо цаашид маш том өргөтгөл, засвар шаардлагатай байгаа энэ эмнэлгийн газрыг хувийн хэдэн байгууллагуудад хуваагаад өгчихөж болох юм болов уу?

Хувийн эмнэлгүүд олширч буй ч эцэстээ олон жилийн түүх, туршлагатай, сургалт, эрдэм шинжилгээг хариуцан явуулж ирсэн энэ эмнэлгийг орлож чадах болов уу? Ард иргэд маань тэдгээр хувийн эмнэлгүүдэд төлбөртэйгөөр бүгд үйлчлүүлэх боломжтой юу? Эсвэл ихэнх том дарга нар, мөнгөтэй хүмүүс шиг гадаад руу яваад эмчлүүлээд байх боломжтой билүү? гэх зэрэг олон асуулт гарч ирэх юм?

Та үүнийг эсэргүүцэж байвал аль болох олон хүнд хүргэн цааш тараагаарай. Share, retweet, блогоороо аль болох олон хүнд хүргэн хамтдаа тэмцээрэй!

төрөл: Хувьсгалын | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 888 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
шууд Бат-Үүл даргад ханд
dadido хэзээ бичсэн: 22:20, 2012-08-26 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)