Эх орны хишиг гэгчээр сонгогчдыг хахуульдаж байна уу?

2012-05-29,21:03
Цахим Өртөө сүлжээнд хүмүүсийн сэтгэгдлээс сонирхолтой санагдсан хоёр сэтгэгдлийг хууллаа:



Эх орны хишиг гэгч нэрийн дор өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийг угтуулан бэлэн мөнгө тарааж байгаа нь МАН нь МАХН намд урваж санал өгч болзошгүй нийгмийн хамгийн эмзэг бүлгийн сонгогчдыг өөртөө эргүүлэн татах   гайхамшигтай санаа юмсанж. Ерөнхий сайд Батболд энэ арга хэмжээг тун овжин ашиглаж  мөнгө тарааж буй банкны салбаруудаар очиж, "сонгогч" нартай уулзахаа ч мартсангүй. Ерөнхийдөө, хуулийн цоорхойгоор хөдлөх гэсэн бизнэсийн бохир арга л юм даа. 


Хахуульдах гэхээсээ илүү одоо нэг сарын дараа өгөх сонгуулийн саналаар нь барьцаалж байгаа хэрэг.

Сураг сонсох нь ээ, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1 сая төгрөгийг наадмаас өмнө, харин бусад иргэдийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэх юм байх.
Тэгэхээр эдгээр сунжирсан амлалтын аль аль нь сонгуулийн дараа нэг тйиш болно.

Цаад утга санаа нь "хэрэв биднийг, МАН-ыг сонговол үлдсэн мөнгө болон хувьцаагаа аваарай, харин МАН сонгуульд ялагдвал бид шийдвэр гаргах эрх мэдэлгүй болох тул мөнгө, хувьцаа аль аль нь "даший шог" болоод замхарна шүү" гэсэн агуулга харагдаж байна.

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 568 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)