#nonaadam өмөөрөхүй

2021-07-13, 20:44
#nonaadam бол төсвөөс үргүй маш их зардал гаргаж тэмдэглэхийн эсрэг хөдөлгөөн. Хүмүүс амраад, хуушуураа хийж идээд хувьдаа баярлаж наадах бол огт хамааралгүй.

Зургандаа хүрээ хийсэн, жагссан хүмүүсийг зураг хөргийг нь тавиад наадам хийлээ гээд бүүлж мүүлээд байгаа хүмүүс өөрсдөө юмны утга учир ойлгож, наанатай цаанатай харах чадваргүй, ойлгож сэтгэх оюун нь арай хүрэхгүй байгаагийн л шинж л дээ.

Би гарч жагсаагүй, фрэйм хийгээгүй ч тэмцлийг дэмжиж байсан, бас одоогоор гэртээ байгаа. Гэхдээ тэр залуусыг муулаад янз бүрээр бичихийг хараад эгдүү хүрээд байна. 🤔

Төсөв хүрэхгүй, бараг хоос...

226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?

2021-03-03, 19:31
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа. https://ikon.mn/n/24s8/

Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо:

"2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх  үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф н...

Вакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)

2021-03-03, 17:43

Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа.
PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна.

Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл...

Улс орны талаарх бодол, мөрөөдөл

2021-03-03, 17:10
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх...

Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна...

Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн...

Ковид-19 оношилгоо буруу хийгдсэн, алдаа гэх мэт...

2020-12-31, 14:46
Миний хувьд нийтээр нь оношилж, хорихыг бол бүтэхгүй зүйл гэж бодож байгаа ч нэгэнт ингэж ажиллаж байгаагаас хойш уг нь хийсэн шиг л хийх хэрэгтэй байх. Нэлээн ноцтой зүйлс яригдаж байна даа. Ер нь бол цаана мөнгө, улс төрийн ашиг сонирхол, менежментийн алдаа гээд олон л юм байгаа бололтой юм аа.



Маскны соёл бүрэн нэвтрээсэй

2020-12-27, 01:26
Ковидтой холбоотой илэрч байгаагаас биш амралтын газар, зочид буудал, эмнэлэгээр ямар их халдвар тархах боломжтой, магадгүй тархдаг нь харагдах байх. Цаашдаа ч ковидтой ч ковидгүй ч эмнэлгээр үйлчлүүлэх гэх мэт үедээ МАСК зүүж, ариун цэврээ сахих зан үйлийг хэвшил, нийгмийн соёл болгох нь өөрийгөө ба гэр бүлээ, бусдыгаа хамгаалж буй нэг хэлбэр юмуу гэж бодогдож байна. Эрүүл ахуй, ариутгал, ариун цэврийн дэглэм, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол гэгч зүйлсийн ямар чухал болох нь бас энэ вирусын халдварын үед харж болох нэг зүйл байх...

(Ташрамд зарим талаар хэтрүүлээд, хэт шинжлэ...

Вирус, вакцин сэжиг, болгоомжлол...

2020-12-20, 01:35
Хятад вирус гэж нэрлээд байгаа дээр би хувьдаа бол нэлээн эргэлзэж байгаа. Хамгийн олон хүн гадаадаас цуглаад, нийтдээ хүн ам их шигүү, янз бүрийн амьтан иддэг Ухань хотыг сонгосон байх магадлалтай. Олон улсын хуралд очиж суусан аль ч улсын эрдэмтэн, эсвэл тагнуул вирусыг халдварлуулж тараасан байх магадлалтай. Гадны том медианууд бол эрдэмтэд энэ вирусыг байгалын гаралтай буюу хүний гараар лабораторид бүтээгдсэн байх магадлал багатай гэж байна гэж олноороо бичээд буй. Гэхдээ анхнаасаа тэгж бодуулах зорилготой бүтээсэн вирус бол? Эсвэл байгалийн вирус ч байж болох ч вирусыг олсны дараа үржүүлэ...

Вакцин ба дархлаа корона

2020-12-20, 01:03
1. Вакцин хэрэгтэй юу?
-Хэрэгтэй өвчнийхөө үед хэрэгтэй, шаардлагагүй үед шаардлагагүй. Өөр бус зүйлс доор бичнэ.

2. Эмч хүн байж энгийн хүмүүст ийм мэдээлэл өглөө.
-Өөрийнхөө дүгнэснээр өгөх ёстой мэдээлэл гэж үзээд бичдэг.

3. "Корона вирусыг ялна."
-Ялна, ялагдана гэж ярих нь утгагүй.

4. "Аймшигт аюулт цар тахал."
- Пандемик буюу өндөр халдварт өвчин буюу халдварлах чадвар өндөртөй л өвчин. Түүнээс заавал "аймшигт", "аюулт" гэсэн утга агуулаагүй.

Дэлгэрэнгүй:

1. Вакцин гарч ирээд вирус, өвчин дэлхийгээс алга болчих, эсвэл огт хүн тус...