Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаан
2021-08-07,19:19
Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅
400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝.
За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа...
Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч явцгаагаад өөр газар очиж самраад л. Ард нь ч юмуу эсвэл гарахынх нь өмнө аудитын шалгалтаар баахан асуудал илэрсэн ч буцааж тэр асуудлыг хөөцөлдөж, хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй болохоор зүгээр л самраад дампууруулаад, хор хутгаад явдаг бүлэглэлүүд бараг байдаг юм уу л гэж бодогдох...
Тендер мендер цохих, найрах, хувь, хувьсгал нь авлига, танил тал, гар хөлийн ханцуй шуумган доторх харилцаагаар элдэв улс орных нь асуудал шийдэгдэж, олон хүн мэдэж ярьж байвч хариуцлагын тогтолцоо, ядаж хувь хүмүүс нь жигшиж зэвүүцэхгүй бараг л "сэргэлэн" гэж магтаад. Хүүхэд шуухдад аа багаас нь ярьж өгдөг үлгэр нь ч зарим нь дөнгөсөн, чадсан, хуурсан муурсан ч юм байх... 🧐🤔
Ердөөсөө л ганц л юм дутагддаг юм байна. Хариуцлага, шийтгэл, хууль хэрэгжилт гэдэг юм байхгүй. Шүүх мүүх гэж балайраад алга болдог. Шийддэггүй л юм шиг билээ. Ялангуяа мөнгөтэй, танилтай бол тэгээд хэдэн уул ус ухаж сэндийлсэн байх, хэдэн байгууллага самарч идэж уусан байсан ч зүв зүгээр л од болоод явцгаах юм... 😢😠
Мэдээж болдогсон бол ухуулаад, ухааруулаад ёс суртахуун муртахуунтай байлгахсан...
Даанч нэгэнт тэр нь бараг л боломжгүй болохоор зүгээр л шийтгэдэг, ЗҮГЭЭР ОРХИДОГГҮЙ л нийгмийг бүтээх юмсан. Илчилдэг, олны элэг доог болгож олон үеэр нь гадуурхаж шоолдог, зэвүүцдэг юм билээ бусад газар бол...
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)