Сонсоод хэрэггүй солиотой хүн ярьжийна...

2007-09-09, 01:57

...Өчигдөр түүнийг зүүдэлсэн... Мэдэхгүй юмдаа. Үнэндээ би тэрэнд үнэхээр дурлачихаж.. Тэр ч намайг алган дээрээ байгаам шиг харж, миний бодлыг уншаад байгаа ч юм шиг... Тэгээд намайг шоолоод л инээгээд л, яг өчигдөр зүүдэнд ирсэн шигээ... Түүнтэй хамт байхад төрдөг тэр нэгэн сонин сэтгэгдэл... Хэнтэй ч тэгдэггүй мөртлөө, бас нэг л ойртуулдаггүй тэр нэг хүч нь, тэхдээ л ядаж биенд нь шүргэмээр санагддаг... Тэгээд замын голд нэг тэвэрч аваад нэг дэлбэ өшиглүүлээд winking (уянгын халил тийм юм болоогүй шүү. Мөрөөдөхөд мөнгө төлкүйээ гэж хэхэ)

Хайртай түүндээ бол хага цохиулсан ч яахав

Үзэсгэлэнт т...

Хайр чи хаана байна

2007-09-08, 12:39

Эмэгтэй хүнтэй зөв харьцах, нэг тийм авъяастай болмоор байнаа.. лааг юмнууд төлөвлөсөн ч яг цагаа тулаад ирэхээр, мэдрэл гацаа болчихымаа... sad

Ядаж уулзах юмсан гэж бодсон мөртлөө яагаад ч юм нэг л болкүй...  Тэгээд байнгын буруу үйлдэл хөдөлгөөн хийнэ. Явцгүймаа. Хэзээ нэг хүн болж ялаа алж сурахым бол доо. Одоо 50-ийн талыг өнгөрөөд явж байж ийм байгаам чинь энэ янзаараа үхэх хүртлээ том болж амжкүй бололтой хэхэ  Нис ба нисээ дуулаад л нисээд байхаас happy

...Гудамжаар гунигтайхан тэндээг....

Найз охины хойноос хичнээн ч мөнгө зарж гүйлээ ч хоосон хоцорч болно харин мөнгөний хойноос гүйвэл х...

Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D

2007-03-28, 23:46
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;)
Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D

Бас нөгөө худлаа...


Улаанбаатарт байгаа миний амрагт. Киноны хэсгээс.

2007-03-11, 03:12

-Найзаа би чамд сэтгэлийн жолоо алдуурчээ.

-Найзаа чи юу л яриад байна даа? Найзаа

-Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэд дээ. Найзаа.

-Найзаа чи ямар зарчимгүй юм яриад байгаам бэ найзаа. Би чинь найз залуутай хүн шүү дээ. найзаа. Хоёулаа гоё найзууд байяаа найзаа.

-Чадахгүйээ найзаа. Чамайг дандаа санаад байхым байна шүү дээ найзаа. Дэргэд чинь байвал сэтгэлийн нүгэл үйлдээд хойд төрөлдөө эзгүй цөлд хонин гүрвэл болж төрөх байхаа гэж бодох юм.

-Үгүй найзаа чи их хөгжилтэй хүн шүү найзаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж Ленин багш хэлсэн гэнэ лээ найзаа.

-Муу найз нь их...