Сонсоод хэрэггүй солиотой хүн ярьжийна...

2007-09-09,01:57

...Өчигдөр түүнийг зүүдэлсэн... Мэдэхгүй юмдаа. Үнэндээ би тэрэнд үнэхээр дурлачихаж.. Тэр ч намайг алган дээрээ байгаам шиг харж, миний бодлыг уншаад байгаа ч юм шиг... Тэгээд намайг шоолоод л инээгээд л, яг өчигдөр зүүдэнд ирсэн шигээ... Түүнтэй хамт байхад төрдөг тэр нэгэн сонин сэтгэгдэл... Хэнтэй ч тэгдэггүй мөртлөө, бас нэг л ойртуулдаггүй тэр нэг хүч нь, тэхдээ л ядаж биенд нь шүргэмээр санагддаг... Тэгээд замын голд нэг тэвэрч аваад нэг дэлбэ өшиглүүлээд winking (уянгын халил тийм юм болоогүй шүү. Мөрөөдөхөд мөнгө төлкүйээ гэж хэхэ)

Хайртай түүндээ бол хага цохиулсан ч яахав

Үзэсгэлэнт түүндээ бол өнөөх рүүгээ өшиглүүлсэн ч яахав :p

Магадгүй зүгээр шохоорхол байх л даа тийм ч гэсэн бусад хэн ч тэгж байгаагүй... Би аймар модон л доо... Зүгээр яагаад ч юм тэр нэг л өөр...  Тэр анхнаасаа миний зүрхэнд нэг л тийм энхрийхэн,  бичкээн санагдаж ойрхон, дулаахан, булбарайхан тэрний өмнө бүхнээ дэлгээд ярьмаар ч юм шиг... Тэвэрмээр үнсмээр... түүнээс салаад явахад цээжин дотор ямар гоё байдаг, дэндүү их аз жаргалыг мэдрээд байгаа ч юм шиг... Тэрний зургийг гартаа бариад сууж байхдаа дуртай бүх жүжигчдээ тэндээс олж хардгийн... Магадгүй зөвхөн гадна үзэмжинд нь болсым болуу? Гэх гэсэн чинь бас тийм биш юм байнаа гэж... Зүгээр өөр газар, өөр өдөр тааралдсан бол би ч тэрнийг, тэр ч намайг олж харахгүй, эсвэл бүүр нэг нэгнээ үзэн ядсан ч болохгүй гэх газаргүй ч юм шиг...  Би-гээ хаанаас эрж олох вэ.. Миний толгой дотор яг юу болоод байнаа.. Бас болкүй, бүткүйг нь мэдсээр байж л дандаа буруу юм руу л тэмүүлж байхым даа... Эхэндээ бага зэрэг айсан ч гэсэн одоо болохоор хамаагүй ч юм шиг... Гэхдээ л би өөдгүй юм чинь магадгүй гомдоочих ч юм билүү... Гаднаас нь харахаар нээг их бөх бат ган шиг хатуу мөртлөө үнэн хэрэгтэй зүгээр л үлээхэд хагарчихмаар юм дотор нь байгаа төмөр хайрцаг шиг... Магадгүй тэр хайрцгийг байрнаас нь ч хөдөлгөж дийлэх ч үгүй биз.. Зүгээр өөр хэн нэгэн нь тэрнийг минь хагалчих вий, гомдоочих вий гэхээс харамламаар... Бүгдийг нь харамламаар... Зүгээр л бие хамгаалагч болоод л байжиймаар... даанч тийм сайхан том бакь бие байхгүй, зодоон цохионд явцгүйм чинь...

...Эсвэл зүгээр л надыг гэж боддог болохоор нь л бусдаас илүү сэтгэлд ойрхон байдаг юм болов уу... зүгээр надад тэгж санагддаг байсан ч гэсэн гоё... гэвч энд даанч хайраас өөр юу ч байх боломжгүй байх л даа. Гэхдээ л энд хайр байна гэдгийг сая олж харлаа. Тиймээ би чамд хайртай юм байна... Гэдхээ би айхгүйээ, угаасаа би бүгдийг нь ойлгож байгаа юм чинь. Би чамайгаа зүүдэндээ хараад, чихээрээ сонсоод, бичлэгийг уншаад л... Чи миний зүрхэнд ямар нэгэн зайг үүрд эзлээд байж л байх болно.. Заримдаа ч ингэж байхаар алчаач л гэж хэлмээр санагдхын... Бурхаан чи нээрээ үнэхээр өөдгүймаа...

Гурвалжин нүд гаргачаад, гунигтай ч юм шиг харахаар чинь зүрх зүсээд ч авах шиг, холдохгүй ч бас ойртохгүй... Анх хараад л тархи зүрхэнд эртхэн өөрийгөө татаж аваа чамайг тоохгүй, чи өөрийгөө мэджийгаа биз дээ гээл хэлж байж билээ.. Гэхдээ л тэрнийгээ бодоод л байхын... магадгүй бид хоёр суугаад дөрвөн хүүхэдтэй болоод сайхан амьдрах байх. Тэхдээ заримдаа хэрэлдэнэ... Тэр нь нэг шаал тэнэг юмнаас болно, тэгээд би үнсээд аргадаад баркүй... Тэгэхээр гарч яваад бенц жийпээ унаад немц овчаркаа хажуудаа суулгаад давхиж давхиж ирэхээр тайвширцан хоол хийцэн инээцэн суужийх байх... хэхэ Тэгээл өөдөөс нэг мангар юм ярина, тэгээд би шоолно... Тэгсэн нөгөө өрөөнөөс манай бага хатан гарч ирээл winking за за би өөрийнхөө энэ толгой зүрх энэ тэрийг хаана байрладагийнх нь учрыг ерөөсөө олкүйм байна...

Заримдаа би гуниглаж суудаг, зав л гарвал чамд зориулж шүлэг бичдэг... Бороон дунд алхаж явахадаа би аймар фантаазалжийгаан. Энийг юки хундага хоёроос болж байх шиг байна. Хайрыгаа нэвт норсон палажтай бүжиглэж байгаагий нь нүдэндээ төсөөлөөл...

Далий

төрөл: Хувийн | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 703 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Хаха санаандгүй явж байгаад өөрөө уншчихаад асар гайхлаашд.. Хэн юм бол энэ тэр гээд tongue Тэгсэн чинь уран зөгнөл байжээ гэж laughing
xvv хэзээ бичсэн: 11:41, 2009-04-16 | |
Сэтгэгдэл
ная бишшдээ. гурав л байгаа биз дээ? за сайндаа л таван хүн л байгаащд winking тэхдээ сайн ярьвал хорь орчим орчих байхаа winking хаха
xvv хэзээ бичсэн: 00:17, 2007-09-19 | |
Сэтгэгдэл
пэээххх би нэг ингэж 80 хүн сэтгэлдээ багтааж үзхийнсан
Miracle хэзээ бичсэн: 15:37, 2007-09-18 | |
Сэтгэгдэл
За яг үнэндээ энд яг хэн нэгний тухай бишээ.. Би зүгээр ирээдүйн эхнэрээ төсөөлжийгоод бичциймаа.. тэгсэн ирээдүйн эхнэр нууц амраг, хань хамсаатан бүгд холилдоод нүд эрээлжлээд нэг ийм бичлэг болоод хувирцын.. эртхэн дээр нь л сэтгэлээ татаж авч байх ёстой байжээ sad winking
xvv хэзээ бичсэн: 01:45, 2007-09-18 | |
Сэтгэгдэл
би тэр хүнийг чинь ч бичиж байсан гээд хэлсэн л шүү дээ... Нээрээ хэлкүй явцан байна.. гомдоод гомдоод уйлаад л суужийна...
xvv хэзээ бичсэн: 01:08, 2007-09-18 | |
Сэтгэгдэл
триугольник нүдтэй хүн нэг л бий дээ
хундага хэзээ бичсэн: 22:57, 2007-09-17 | |
Сэтгэгдэл
мэджийсан бол юу гэж ингэжээхын... sad би дандаа л... яадгийм бол доо?
xvv хэзээ бичсэн: 22:21, 2007-09-17 | |
Сэтгэгдэл
ниийрээ л хамаг хатдаа бичцэн байна даа. гэснээс чи дандааа л.... за за чи өөрөө мэжил байгаашт.
yuki хэзээ бичсэн: 14:40, 2007-09-16 | |
Сэтгэгдэл
сонсоод хэрэггүйээ гээд байхад чинь.. олон хүн гэдгийг нь ойлгохгүй л байгаа биз дээ sad
dvd хэзээ бичсэн: 23:57, 2007-09-14 | |
Сэтгэгдэл
ugui l baisan daa, gants hunii tuhai bsan shuu...............
Tsoomii хэзээ бичсэн: 10:07, 2007-09-12 | |
Сэтгэгдэл
нөгөө хуримаа хийсэн хүүхэн биш биз дээ.
Again (зочин) хэзээ бичсэн: 09:47, 2007-09-12 | |
Сэтгэгдэл
зүрхийг минь та нар хувааж авчаад
Зүгээр байлгахгүй зулгаах даа яадгийн
Сэтгэлийг минь та нар тал талаас нь соронздхихоор
Сэглүүлж тасдуулаад юу ч үлдкүй бол яахын..
Ингэжийхаар нийлжийгаад алчаач гээд хэлээл байгаа шүү!!!
xvv хэзээ бичсэн: 03:34, 2007-09-12 | |
Сэтгэгдэл
өө зарим нэгэн хүмүүс буруугаар ойлгоод... болкүйшдээ. би юу гэж тэгжээдийн, энд чинь бүх хайртуудыгаа бүгдийг нь бодож байгаа л бичсийн... тэхдээ яг их хатнаа биччээд ахисан дунд хатнаа бичээд явжийсан чинь хонх дуугараад... бишээ тэгсэн утас байсын тэгсэн мессэж ирсийн. их хатнаас дунд хатанд мессэж илгээгдсэнийг дунд хатан надад дамжуулан хүргэсэн байлаа... гэж.. Бага хатныгаа тэхдээ тэр бороон дунд бүжиглэж байгааг нь зүүдэлснээс хойш дахиж уулзахаас айгаад байдаг болсымаа. тэгж үхэхээр тээглээд үхцэн нь дээр байлгүй дээ тээ winking
энд угаасаа хэлсий шөө баабник хөөн гэж...
xvv хэзээ бичсэн: 03:31, 2007-09-12 | |
Сэтгэгдэл
Yadiin yadagiin tusuuluh saihan sh dee, bi bas hairtai hunee sanasan uedee hamt baigaagaar tusuuluud hardag bailaa, odoo bol martsan l daa,
Hervee tusuulj muruuduhud mungu tuldeg baisan bol humuus yaduugiin tuild orokh baihaa, burhan hund dajgui beleg ugtsun yumuu gej bi boddogiin,
ingeed bodohoor eregtei hun emegtei hunees iluu ikh hairaa martdaggui yum shigee,

Boroond nevt norson palaaj... eros tusuulul bna happy
Tsoomii хэзээ бичсэн: 17:37, 2007-09-10 | |
Сэтгэгдэл
хэхэхэ за за нэг юм хэлий гсн чиний өөрийн чинь зөвлөгөөг бодоод хэлэхээ байлаа
300-н блог хэзээ бичсэн: 14:38, 2007-09-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)