Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D

2007-03-28,23:46
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;)
Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D

Бас нөгөө худлаа яриад яваа Англи хэлээ эхлэе гэсэн хатуу зорилт тавив... эхлэв.. Уг нь энд ч бичмээргүй байгаа ч нэгэнт биччихвэл бас худалч болкүй гээд уншиж хийх байхаа. хэхэ Өдөрт ядаж 30 минут шүү залуу минь!!!

Ер нь манай найзууд, би чинь их байгальлаг улсууд юмаа. Тиймээ өнөөдөр орчлонгийн нэгэн сайхан өдөр байлаа. Өөрийгөө ялан дийлж, өөрөө өөрийнхөө амьдралыг л сайхан болгох юм байна гэдгийг хагас хугас ухаараад ч байгаам шиг... Энэ хаврын синдром уу? эсвэл үнэхээр энэ хүү ухаан суугаад том хүү болкоод байна уу хэхэ


төрөл: Хувийн | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1036 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хөөх аймар гоё дуулдгийм байшд.
Яджийхад яасан ч үнэн үгтэйм.. Smile

Зассан: xvv хэзээ: 2007-4-1 14:08
xvv хэзээ бичсэн: 20:54, 2007-03-29 | |
Сэтгэгдэл

Хүү-д нэг дуу зориулмаар санагдаад болдоггүй, би солгой хоолойгүй л дээ, гэхдээ л дуу огт гардаггүй ен...

аавын хүүгийн бие нь муудаа юу
аав нь хүүдээ эмч дуудах уу
ааваа, ааваа эмч хэрэггүй ээ
хүү чинь нэгэн охинд дурлажээ

Friska хэзээ бичсэн: 09:29, 2007-03-29 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)