Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд
2009-03-04, 14:32
Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг <<Ардын аман математик>>, <<Бичгийн математик>> гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орн...
