ишлэл

2011-11-26,10:14
"Хэн нэгнийг санаад байна уу? ... Утаст
Уулзмаар байна уу? ... Урь
Ойлгуулчих юмсан гэж үү? ...Тайлбарла...
Асуулт байна уу? ... Асуу
Дургүй байна уу? ... Хэлчих
Дуртай гэж үү? ... Зарлачих
Авмаар байна уу? Гуй
Толгойнд буй бодлыг чинь өөр хэн ч мэдэхгүй
Дотроо хүлээж байснаас гадагшаа илэрхийлж байсан нь дээр. "Үгүй" гэж байсан бол энэ мөчөөс "Тийм" гэсэн эрсдэл рүү алх. Нэг л амьдрах амьдрал...

Энгийн л бай л даа!!! ярзайтал инээх

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг.
"

гэнэ ээ... баяртай байна
төрөл: Чөлөөт цаг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1283 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Та намайг Тэмүүжин гуайтай андуураад байх шиг байна. Гэхдээ энэ мөн байх:

ХУЛГАНЫ ОРОН

Хулганы орны түүх оршвой. Хаа ч юм бэ байх *Хулганы орон*- бяцхан хулганууд амьдран, тоглон наадаж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л биднийх шиг. Тэд бас бидэн шиг өөрсдийн парламенттай. Тэнд мөн 4 жил өнгөрөөд л парламентийн сонгууль болно. Чадуу нь явгаар, чадалтай нь хөсгөөр ирээд сонгуульдаа оролцоно. Тэгээд 4 жилийн саналаа өгөхөөр дахиад л ирнэ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуулийн өдөр болгон санал хураах байр руу очдог, тэгээд засгийн эрх баригчдийг сонгодог байлаа. Засгийн эрх баригчид нь БҮДҮҮН, ТАРГАН, ХАР МУУРНУУД.

Хулганууд “очиж очиж мууранд итгэж, тэднээр засаг бариулаад байхдаа яахав дээ” гэж та хэрэв бодож байвал зүгээр л өөрсдийгөө бас хараад үзэх хэрэгтэй. Тэгвэл бид хулгануудаас нэг их дээрдэхгүй гэдгээ ойлгож магад.

Муурнуудыг муулах гэсэн юм үнэндээ байхгүй л дээ. Тэд дажгүй л нөхдүүд. Засгийн ажлыг ч “шудрагаар” хашиж байна. Тэдний гаргасан хуулиуд нь сайн, ялангуяа муурнуудад их сайн хуулиуд. Гэхдээ муурнуудад сайн хуулиуд маань хулгануудад бас тийм сайн биш л дээ. Жишээлбэл нэгэн хуульд хулганы нүх нь муур савраа дотогш оруулж болохуйц том байх ёстой гэж заажээ. Өөр нэгэн хуульд хулгануудын явах, гүйх хурдыг тодорхой тусгасан байх бөгөөд ингэхдээ муур авхайтан өглөөний зоогоо нээх их зоволгүй хүртэх боломжийг бодолцсон байх аж.

Хуулиуд ньбүгд л сайн байв. Муурнуудад тэр шүү дээ. Харин хулгануудын тухайд, хүндхэн л дээ. Амьдрал улам л дордсоор, улам л муудсаар, Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд одоо нэгюм хийх хэрэгтэй гэж шийдэцгээжээ. Ингээд тэд цугаараа, бүүр бүгдээрээ сонгуульд оролцоцгоов. Сонгуулиар хар муурнууд хусагдаж, хулганууд цагаан муурнуудыг сонголоо.

Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй сонгуулийн кампанит ажил өрнүүлжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна.” Гэж тэд зарлав. Мөн “хулганы орны гол бэрхшээл бол энэ дугаргий нүхнүүд байна. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөлжин хулганы нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муурнууд амласанаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугаргийгаасаа хоёрдахин том байв. Ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой боллоо. Тэдний “хулганы оронд илүү илтод байдал хэрэгтэй” гэсэн уриа нь үнэн хэрэгтээ муурнуудын үйлдлийг ил цагаан болгосон явдал боллоо.

Хулгануудын амьдрал бүр л барзгар болох нь тэр. Тэгээд хулганууд цаашид тэвчихийн аргагүй болоод ирэхээр нь цагаан муурнуудыг сонгуулаараа авч хаяад харуудыг эргүүлж тавив. Дараа нь дахиад л цагаануудаа гаргаж үзэв. Дараа нь харуудыг буцаагаад. Тэр ч байтугай тэд хагас нь хар, хагас нь цагаан муурнуудыг ч сонгож үзлээ. Үүнийгээ тэд “Эвслийн засаг” гэж нэрлэв. Тэр ч бүү хэл гагцхүү толботой муурнуудаас бүрдсэн засгийн газар ч байгуулж үзлээ. Тэдгээр муурнууд бүүр хулгана шиг дуугарахаар чармайж байсныг яана. Гэхдээ яг үнэндээ муур шиг иднэ л дээ.

Тэхээр асуудлын гол нь муурын өнгөнд байсангүй. Тэд муурнууд байсанд нь л гол учир байв. Муурнууд муурнууд байсан учраас яалт ч үгүй хулгануудыг умартаад, муурнуудаа өөд татаж байсан хэрэг. Гэтэл ойрмогхон нэг жижиг хулганы толгойд шинэ санаа төржээ. Сэтгэж буй жижигхэн эрхэм бусад хулганууддаа хандан “та минь, яагаад бид заавал муурнуудыг дахин дахин сонгож, тэднээр засгийн эрх бариулах ёстой юм бэ. Яагаад бид хулгануудаас бүрдсэн засаг төртэй байж болохгүй гэж”

Бусад нь гэтэл “Хүүе, Энийг хараач, Буруу номтон байна. Бариад яв наадахаа” гэцгээлээ.

ИНГЭЭД ЖИЖИГ ХУЛГАНА ШОРОНД ОРОВ ХӨӨРХИЙ.
xvv хэзээ бичсэн: 20:03, 2012-09-09 | |
sain bnauu.hulgani oron gdg eseeg olj unshmaar bnaa.tani ugs nomin hmagin ard bdg gsn.haramdsaltain nadd nomig tani avah bolomj alga.bolomjtoi bol essege nadru ilgeegeech ibaasandorj@yahoo.com
Baasandorj (зочин) хэзээ бичсэн: 12:31, 2012-09-09 | |
sain bnauu.hulgani oron gdg eseeg olj unshmaar bnaa.tani ugs nomin hmagin ard bdg gsn.haramdsaltain nadd nomig tani avah bolomj alga.bolomjtoi bol essege nadru ilgeegech.ibaasandorj@yahoo.com
Baasandorj (зочин) хэзээ бичсэн: 12:30, 2012-09-09 | |
applause
Зочин (зочин) хэзээ бичсэн: 10:58, 2011-11-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)