Юу тунхагласан бэ?

2011-11-26,09:53
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...

11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү?

Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туурга тусгаар болсон хийгээд харь улсын колони дарлалаас чөлөөлөгдөн нэгэн улсын мэндэлсэн өдөр байх ёстой.

            Бидний жишээ авах дуртай АНУ Английн хараат байдлаас чөлөөлөгдсөн 7 сарын өдрөө тусгаар тогтнолын өдөр хэмээдэг. 1924 оны 11 сарын 26 нд Монгол улс анхдугаар үндсэн хуулиа түүхэндээ анх удаа коминтерны заавар тусламжтайгаар Зөвлөлт орос улсын үндсэн хуулиас copy paste хийж баталсан билээ. 1911 оны 12 сарын 29 бол харин жинхэнэ Манжийн эрхшээлээс чөлөөлөгдсөн тусгаар тогтнолын өдөр яах аргагүй мөн. Анхдугаар үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт: Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь:Нэгдүгээр зүйл. Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохинохэмээснээс үзвэл энэ өдөр зөвхөн хаант засгийг халж Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр бөгөөд тунхагласан гэдэг үг нь тусгаар тогтнолоо тунхагласан өдөр болон хувирсан бололтой юм.

            Хүннү гүрний байгуулагдсан болон, Их Монгол улсын ой, 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний ой гээд энэ их ойнууд нь харин тэмдэглэвэл зохих ой гэж бодном. Харин 11 сарын 26ны өдрийг Анхдугаар үндсэн хууль баталж засаглалын Бүгд Найрамдах хэлбэрийг сонгож авсны ойн өдөр хэмээн тэмдэглэх нь зүйтэй хэмээн бодож байна.


Эх сурвалж:

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 813 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)