Хаанаас олоод хаана гээсэн юм бол доо...

2010-10-1,01:20
Сая Babies гээд киног үзэв. Хүмүүс гадуур хөөрхөн гэж яриад байхаар нь үзлээ. Дажгүй л юм. Гэхдээ хэт их зүйл хүлээж байсан ч юм уу санасанд бол хүрсэнгүй ээ...
За кино ч яахав гол нь өөр зүйл бичих гэсэн юм. Энэ кино дээр хүүхдийнхээ дэргэд мал гаргаад, гэдэс дотор юмыг янзалж байгаа хэсэг гарч байна аа. Уг нь бол миний мэдэхээр өвөг дээдэс маань "Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул Улай бүү үзүүл" гэсэн гол зарчмыг баримталж хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг байсан гэдэг. Харин үүнийг бид хаанаас олоод, хаана гээчихсэн юм бол доо? Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдийн хэн болох вэ гэдэг нь бараг гэдсэнд байхаасаа эхэлж шийдэгдэж байдаг гэдэг...
Нэлээдгүй зүйлийг хаяж, гээж байгаагаа хөгжиж байна гэж ярих, уг нь хэрэгтэйгээ аваад, хэрэггүйгээ хаяад явбал хөгжил баймаар бодогдоно...
Тэгээд зарим нь Монголоо алдлаа гэж дэмийрлээ гэнэ, хөгжлөөс хойш татах гэлээ нтр гэнэ. Ай хорвоо...
төрөл: Бодрол | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 606 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Киног ч шүүмжлээд байх зүйл нэг их байгаагүй ээ. Гол нь Монголчуудыгаа Монголоо алдаж "доошоо орж" байгааг л шүүмжилмээр байна. Арай л биш ээ. Би хөдөө өссөн хүүхэд. Гэхдээ л ийм байгаагүй. Тэр хэлж харааж загнаж байгаагаас эхлээд ер нь л Монголчууд ийм гээд бодсон чинь not talking dont tell anyone
xvv хэзээ бичсэн: 00:25, 2010-10-2 | |
Би бас сайхан үзсээн үнэхээр санааанд хүрээгүй ээ шүүмжлэх зүйл их байсан миа
huslen хэзээ бичсэн: 00:16, 2010-10-2 | |
Яаг тийм, аливаа улс, үндэстэнийг барьсан байгууламж, өмөссөн зүүснээр нь бус! түүх дурсгал, зүйр үг, Ахуйн соёл гэх мэтээр нь ялгаж цэгнэдэг байх. Цаашлаад тэр улсын ирээдүйг харахдаа багацуулдаа яаж хандаж байгаагаар нь харж болно. Жишээ нь Хүүхдийн тоглоом, үлгэр, хэл яриа гэх мэт. Монголын үрс оюунлаг байх болтугай!!!
Мөөг хэзээ бичсэн: 15:41, 2010-10-1 | |
би бол өөрөөл энэ тэрийг нь бариад зогсож байснаа өчнөөнөөр нь санаж байна хэхэ.
Сурах Шалтгаан хэзээ бичсэн: 15:23, 2010-10-1 | |
бага байхад хонь гаргахыг харах гэсэн чинь намайг хориглож билээ
dadido хэзээ бичсэн: 13:41, 2010-10-1 | |
Одоогоор үзэж амжаагүй байгаа. гэхдээ энэ хагас бүтэн сайнаар үзэхээр төлөвлөж байгаа... үзчихээд хэлий сэтгэгдэлээ smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:25, 2010-10-1 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant