Хаанаас олоод хаана гээсэн юм бол доо...
2010-10-01,01:20

За кино ч яахав гол нь өөр зүйл бичих гэсэн юм. Энэ кино дээр хүүхдийнхээ дэргэд мал гаргаад, гэдэс дотор юмыг янзалж байгаа хэсэг гарч байна аа. Уг нь бол миний мэдэхээр өвөг дээдэс маань "Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул Улай бүү үзүүл" гэсэн гол зарчмыг баримталж хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг байсан гэдэг. Харин үүнийг бид хаанаас олоод, хаана гээчихсэн юм бол доо? Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдийн хэн болох вэ гэдэг нь бараг гэдсэнд байхаасаа эхэлж шийдэгдэж байдаг гэдэг...
Нэлээдгүй зүйлийг хаяж, гээж байгаагаа хөгжиж байна гэж ярих, уг нь хэрэгтэйгээ аваад, хэрэггүйгээ хаяад явбал хөгжил баймаар бодогдоно...
Тэгээд зарим нь Монголоо алдлаа гэж дэмийрлээ гэнэ, хөгжлөөс хойш татах гэлээ нтр гэнэ. Ай хорвоо...
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Киног ч шүүмжлээд байх зүйл нэг их байгаагүй ээ. Гол нь Монголчуудыгаа Монголоо алдаж "доошоо орж" байгааг л шүүмжилмээр байна. Арай л биш ээ. Би хөдөө өссөн хүүхэд. Гэхдээ л ийм байгаагүй. Тэр хэлж харааж загнаж байгаагаас эхлээд ер нь л Монголчууд ийм гээд бодсон чинь



Би бас сайхан үзсээн үнэхээр санааанд хүрээгүй ээ шүүмжлэх зүйл их байсан


Яаг тийм, аливаа улс, үндэстэнийг барьсан байгууламж, өмөссөн зүүснээр нь бус! түүх дурсгал, зүйр үг, Ахуйн соёл гэх мэтээр нь ялгаж цэгнэдэг байх. Цаашлаад тэр улсын ирээдүйг харахдаа багацуулдаа яаж хандаж байгаагаар нь харж болно. Жишээ нь Хүүхдийн тоглоом, үлгэр, хэл яриа гэх мэт. Монголын үрс оюунлаг байх болтугай!!!

би бол өөрөөл энэ тэрийг нь бариад зогсож байснаа өчнөөнөөр нь санаж байна хэхэ.

бага байхад хонь гаргахыг харах гэсэн чинь намайг хориглож билээ

Одоогоор үзэж амжаагүй байгаа. гэхдээ энэ хагас бүтэн сайнаар үзэхээр төлөвлөж байгаа... үзчихээд хэлий сэтгэгдэлээ


xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)