ЭМ үү? ХОР уу?...

2007-3-9,04:43

Бидний ирээдүйд заналхийлж буй нэгэн том мангас бол ЭМ, ТАРИА болжээ.

 

Юу нь мэдэгдэхгүй “тийм юманд их сайн...” гэгдэх Хятад эмнүүд, эсвэл сүлжээний янз бүрийн эм тариа, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Эдгээр харахад бяцхан, “хамгийн сайн үр дүнтэй” мангасууд Монголыг залгиж ч мэдэх хэмжээнд хүрчээ. Одоо эмэгтэйчүүд маань сайхан туранхай харагдахын төлөө толгой дараалан Хятадын болоод бусад тураадаг эм, янз бүрийн бодис хольсон цай зэргийг уух болж.

Дээр нь жирэмслэлтээс хамгаалах эмүүд, янз бүрийн сайн гэгдэх витаминуудыг уусаар л. Гэтэл үүнээс болоод маш олон төрлийн үр дагаварууд гарч, эмч нар ч үүнийг хоорондоо ярьсаар л.. зарим нь бүүр эдгээрийг мэдсээр, зарим нь мэдэлгүй сүлжээнд нь элсэн зарж, зарим нь өөрснөө ч хэрэглэж байх шиг.

Хэдхэн жилийн өмнө хэдэн танил охидууд маань их сайн гээд Хятад улсаас хэн нэгэн хүний авч ирсэн эмийг уугаад жирэмслэхгүй ёстой сайн эм гэж рекламдан нэлээд хэдэн хүнд уулгасан нь өнөөдөр хорь гаранхан насны заримынх нь биеийн юмны мөчлөг алдагдаж, зарим нь бүүр ирэхгүй болоод байгаа талаар ярьцгааж.. өнөөдөр би энэ бичлэгийг эхлэн бичиж сууна.. Амжсан нэг нь ганц хүүхэдтэй, амжаагүй нь хүүхэдгүй хар багаараа үргүйдэлтэй болчихлоо..

Бас саяхан сүлжээний гэгдэх витаминуудыг их уудаг байсан гэгдэх хүүхдүүд, тураах цай, эм хэрэглэдэг эмэгтэйчүүдэд цус задрах өвчнүүд нэмэгдэх хандлагатай болоод байна. Эдгээр эмүүдийн үр дүн нь өнөөдөртөө их сайн байдаг боловч 1 жил, 2 жилийн дараагаас хүний санаанд оромгүй аюултай үр дагаварууд гарч байгааг анхааруулж бүх таньдаг хүмүүстээ энэ талаар дамжуулж, бичиж ярих юмсан гэж бодлоо. Уншиж байгаа таньд ч гэсэн дамжуулаарай гэж хүсье! Мэссэмжэр мэйл аль болох чадахаараа энэ талаараа бусаддаа таниулж хэлж дамжуулаарай!

 

Сүүлийн үед Монголд зарагдаж байгаа эмийн 70% орчим нь хуурамч, концентраци орц багатай болон хадгалалт тээвэрлэлтийн явцад задарч үйлчилгээгээ алдсан эм тарианууд байгаа гэж яригдаж байна. Эм уугаад байгаа боловч эдгэж өгдөггүй, эмч нь эм өгөөд байдаг гэтэл өвчтөн сэхдэггүй. Тэгэхээр энэ эмч их муу гээд өөрөө энэ их сайн гэгдэх Хятад эмнээс дур мэдэн уугаад “ЭДГЭХ” явдал цөөнгүй болжээ... Эсвэл хятад улс руу ар араасаа цуван эмчлүүлэх хүмүүсийн тоо өдөр ирэх тутам олширсоор л...

Тэгэхээр хүмүүсээ танийг та л өөрөө хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй, мөн бурхан танийг бүтээхдээ сэлбэгийг тань хийхээ мартчихсан гэгийг санан нэгэнт эмчлэх эм тариа маань муу байгаа болохоор өвдөхөөсөө өмнө биеэ байнга бодож арчилж, хоол унд, нойр хоолоо тохируулж өвчөн эмгэг тусалгүй амьдарцгаая.

төрөл: Охид, бүсгүйчүүддээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1417 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant