болий л доо...
За нэг юманд үзчих үү?... Нэг юм л авы л даа, пиво чинь шал хэрэггүй гэдэс дүүргээд байдымаа...
15, 16 настай хүүхдүүдээс эхлээд, тэр дундаа охидууд маань архи дарс “ихээр” уудаг болжээ. Эмнэлэгийн хэллэгээр нөхөн үржихүйн насны гэгдэх залуу охидууд маань бүүр ч мэргэжлийн архи уудаг хүмүүс болсон нь үнэхээр харамсмаар... Мартын 8 эмэгтэйчүүдийн баярын өдөр. Уг нь ТВ мэдээгээр урьд жилийнхтэй харьцуулахад архидалт бага байна гэж ярьж байгаа ч.. Гутарч гуниглаж нэг уугаад, баярлаж хөөрч нэг уугаад л.. Нэгнийгээ энэ архи сайн даадаг мундаг энэ тэр гээд цол хэргэм өгөхийн наагуур. Шоудаж болно л доо архигүй шоудаж яагаад болдгүйм бэ? Ядаж л 38 градусын хөгжилтэй орнуудад аль дээр хэрэглээнээс гарцан цагаан архийг уухаа больёоо. Баарнууд нь ч гэсэн янз бүрийн гоё коктэйл, сава алкоголь багатай ундаанууд бэлдэж зарж баймаар юмаа тээ. Меню энэ тэр нь баахан үнэтэй юмнууд.. олигтой уучихаар ч юм ховор..
Яджийхад сүүлийн үед тагнай цоорхой, уруул сэтэрхий, янз бүрийн архинаас үүдэлтэй гажигтай хүүхдүүдийн төрөлт улам нэмэгдсээр л..
-Найз нь маамаатай болсоншд.
-Хөөх тиймүү хэдэн сартай еин?
-2 сартай.
-Тийм үү баяр хүргэе.
...
-Юу захиалах уу?
-Фанта авчий
-За чи юу вэ?
-Жирэмсэн болохоор уухгүй байгаашд.
-Эхний 3 сард зүгээрээ уу уу яах ч үгүй...
Иймэрхүү яриа сонсоогүй хүн гэж лав байхгүй байх. Эмч нар, анагаахын оюутнууд дунд хүртэл ингэж ярьдаг хүмүүс байхаар чинь... Уг нь бол хар ухаанаар бодоод үзэхэд ч гэсэн яаж ч бодсон зүгээр баймааргүй зүйл шүү дээ.
Архи гэдэг бол нян гэгдэх бяцхан эсээс тогтох амьд биетийг устгах үйлдэлтэй
этилийн спирт гэдэг химийн бодисын 38-40 хэмийн уусмал. Гэтэл зүв зүгээр эргэж байгаа цусан дунд нь юмыг хайлуулдаг, уусгадаг энэ спирт гэдэг хортой бодис ороод ирэхээр чинь нөгөө дөнгөж бүрэлдэж байгаа нян шиг бяцхан үр хөврөлд маань яадаг ч байсан ямар ч мундаг хориг саад байгаад тодорхой хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой биз дээ?
Ер нь энэ хортой юмны ийм өндөр концентрацитай уусмалыг энэ чигээр нь ууж байгаа нь амиа хорлож байгаатай нээх ялгаагүй, жирэмсэн хүн хүүхдийнхээ уруулыг сэтлэж, толгойд нь шаариг дутааж байгаа юм гэгийг нь тэдэнд хэлж өгмөөр байнаа. Одоо төрийн түшээд болкүй байна, бид боловсрол дутуу байна гээд л бичээд яриад байдаг...
Зарим нэг зүйлийг залуустаа хүргэдэг хэлдэг үнэгүй тиймэрхүү сонин эд нар гаргавал ямар вэ гэж бодогдоод байх боллоо. Нэг тийм байгууллага ч гэх юмуу тиймэрхүү зүйл дээр хамтрах, сардаа яаж ийгээд гишүүний татвар энэ тэр төлөөд, энд тэндээс тусламж энэ тэр цуглуулаад өсвөр болон дунд үеийнхэнд хүрч, тэдэнд ямар нэг хэмжээгээр нөлөөлж зөвлөж чаддаг юм хийх юмсан..
Улс төр, ядуурал, авилгал гэж ярихгүй шүүмжлэхгүй хүнгүй л боллоо..
Байгаль орчин гээд л ярьж явснаа газар ухаад алт олборлох болохоор мөнгөө яаж хуваахаа яриад л алга болохым даа..
За тэгээд ер нь уншиж буй залуустаа тэр дундаа охиддоо гэж хэлэхэд согтуу үедээ секс хийхдээ жирэмслэлтээс сайн хамгаалж байгаарай, бас жирэмсэн үедээ архи дарсны төрлийн юм огт битгий ууж байгаарай. Тэнэг дэбил, эсвэл янз бүрийн согогтой хүүхэд гарч ирж магадгүй шүү!
Архийг ер нь л больцгооёо гэж хэлмээр байна. Ядаж пиво шүү!
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
зүгээр эртхэнээс жаахан бага багаар дааж суржийсан нь дээр
өөрийнхөө хэмжээг л мэдэж байх хэрэгтэй