Тэмдэглэл (бас нэг...)

2022-01-22, 22:47
The Good Doctor гээд олон ангит кино үзэж байна. Нэлээн сонирхолтой юм...

Урд нь ФБ дээр бухимдал, элдэв урт нийтлэл, пост бичиж нэлээн "тайвширдаг" байсан юм байна... Цаашдаа бичихгүй гэж шийдсэн болохоор, ер нь гаргахгүйгээр тоохгүй орхих, зугтах байдлаар ч юмуу өөр байдлаар тайвширч, эсвэл огтоос анхаарлаас гаргаж сурах, зугтах...

Ямар нэгэн юманд шүүмжтэй хандаж, бухимдаж, шударга бус ч юмуу, амархан, энгийн юмыг хүмүүс хийхгүй, биелүүлэхгүй, чадахгүй, дээр нь нуух хаах, элдэв худал хуурмаг байгаад байхаар яг бас нэг ийм аутизмтай хүн шиг тайвширдаггүй зантай байснаа, байсн...

Суудлын даруулгаа зөв зүүж байгаарай

2021-12-30, 09:02
Машины суудлын бүс амарчлаад зөвхөн мөрнийхийг зүүгээд байдаг их буруу юм байна шүү манайхаан. Би бас хүн дуурайж тэгж зүүх гээд унштал болохгүй ээ л гэж байна. Ер нь яг л зөв зүү гэнэ дээ.

Тохиргоогоор нь дээш доош болгоод өөртөө тааруулж байнга зөв зүүх нь чухал юм байна. Буруу зүүснээр аюулгүйн дэр нь хамгаалах биш гэмтээдэг зүйл болж хувирдаг зэргээр бичжээ. Олон тооны судалгаа байдаг юм байна.

Бүсний хэмжээ таарахгүй жоохон хүүхэд бол хүүхдийн суудалтай арын суудалд суулгах, арын суудалд ч бүх зорчигч бүс зүүх.
Бас гар хүрэх газар бүс таслагчтай байх ч зүгээр л гэдэг юм билээ.

С...

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”

2021-12-17, 14:52

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”


Огтхон ч итгэдэггүй. Одоо ер нь элдэв хүмүүсийн хэлсэн үг, бурханы сургааль, цэцэн үг мүгэнд аль болох итгэхгүй сайтар бодож шалгаж байя гэж боддог болоод л байгаа.
Хэн нэгэн заяаны хань гэж байгаад, ядам хуруунаасаа үл үзэгдэх улаан утсаар холбогдсон явж байгаад нэг өдөр зам дээр тааралддаг, эсвэл гэнэт нэг өдөр хувь тавилангаараа тэнгэрээс унаад ирдэг юм гэж байдагт огтоос итгэхээ больсон.
Тэгээд л бараг хэлээгүй үгийг шууд ойлгоод, бодлыг уншаад, адилхан юманд дуртай, ярилцахгүй ойлголцдог бла бла…
Харин ч хүн өөрөө идэвхтэй байж, хайж,...

Малчидыг дэмжих бодлого маш чухал, заавал байх ёстой зүйл

2021-12-16, 01:39

      "Малчдаас татвар ав, төрөөс дэмжих буруу, бусадтай адил байлга, мал бол тэдний хувийн өмч, бидэнд мах сүүгээ хямд зардаггүй..."


Иймэрхүү бодолтой, ийм юм ярьдаг хүнд үнэхээр дургүй!!! ХЭН Ч БАЙСАН.

Ийм малыг мах сүү гэдгээс өөрөөр харах чадваргүй хүмүүсийг би бол хөгийн өчүүхэн бодолтой, үнэт зүйл байхгүй, барьцамтгай, амиа хичээсэн хөгийн новш гэж боддог!!

Энэ талаар, ийм ойлгомжтой зүйл дээр ярилцаж тайлбарлаад байх ч сонирхол бол байхгүй тийм сэтгэгдэл бичихгүй байхыг хүсье!

 
...

Гоё хэлжээ...

2021-12-15, 23:10
Күйэээ бүүр нэг бодол дотор буглаад, хэлмээр санагдаад л яваад байдаг зүйлийг ямаррррр гоё ойлгомжтой гаргаад хэлчихээ вэ... Юу ч гэсэн заавал нэг уншаад бодоод үзчихээрэй "хүүхдүүд" минь 😝
 
#хуулав https://www.facebook.com/nomuunaa2021/posts/297598845638653

Япон хүн шууд хэлдэггүй, өмхий санаатай, цаагуураа ярьдаг гэж хэлдэг хүн цөөнгүй байдаг.
Бид өөрсдийгөө жимсээр зүйрлэвэл,
түүхийгээрээ, боловсорч амжаагүй яваа хүмүүс.
Япончуудыг өөрсөдтэйгөө харьцуулвал, биднээс олооон жилээр урд яваа, дийлэнх нь боловсорсон хүмүүс.
Тэд том хүн бол, бид хүүхдээрээ.
Хүүхэд өөрт н...

Ганц биечүүдээ өмөөрөхүй...

2021-12-12, 14:50


За ёстой бүтэхгүй магадлал бага юм байшд. Ер нь тэгээд удаан хүнтэй суугаагүй хүмүүс ийм тийм гээд байдаг ийм магадлал бага байхаар чинь уг нь аргагүй бишүү хэхэ. Өөрийгөө болон бусдыгаа нэг өмөөрчихмөөр байна аа хаха.

1. Царай муутай, миа болохоор л ганцаараа яваа

Ер нь яахав гологддог юм байх нь бол байгаа л даа. Гэхдээ бас үнэндээ өөрт таалагдах нь ховор байгаа тал нь илүү болохоор л ганцаараа яваад байдаг нь олон байх аа. За би ордоггүй юм гэхэд хүүхнүүд бол ганц бие удаж байгаа хүмүүс ихэвчлэн царайлаг, боловсролтой, гоё хүүхнүүд л байдаг санагддаг, миний нүдээр. Энэ зурагны пос...

Якүза нартай болохсон...

2021-12-10, 17:22
Манайд Японы якүза, Италийн мафи шиг шударга зүйлийн төлөө хуулийн гадуур нэгдэн бүлэглэж, баригдахгүйгээр хүчирхэг байж дээрх новшийн нөхдүүдийг хүртэх ёстойг нь хүртээх шилийн сайн эрсийн нэгдэл, бүлэглэл гарч ирэх хэрэгтэй болсон юм шиг ээ. 🤔 Үнэнээсээ хэлж байгаа шүү.

https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/448752626614100

Хүүхдүүдээ залхуу энэ тэр гэж битгий загнаж байгаарай 😅

2021-12-08, 11:29
Ганжуур + Данжуурын хөрвүүлгээс эхлээд хуучин Монгол судруудыг унших хүсэл төрөв. Гэхдээ худлаа байх. Цаг ч, мэдлэг ч их юм хэрэг болох болов уу. Тэгээд залхуу хүнд бас санаа төрөх юм.
 
1. Монгол бичгийн OCR байдаг юм болов уу? Хэр чадалтай? Шууд ашиглах боломжтой бол ашиглах, байдаггүй бол нээлттэй эхээр хөгжүүлэх.
2. Олон номнуудын агуулгыг ямар нэгэн алгоритм юмуу Deep learning ашиглан нэгтгэх боломжтой бэлэн сан байдаг болов уу? Ямарваа их хэмжээний мэдээллээс тодорхой хэв загвараар нэгтгэн бүлэглээд, бүлэг бүрээс нь төлөөллийг нь ялгаад өгдөг зүйл байвал ашигла...