Язава Ай [NANA] (Япон - зурагт ном)

2008-02-01, 13:37

 
Унших юмсан гэж бодоод л хараад явдаг байсан номоо олж авлаа. Хэдийгээр хууль бусаар ч гэсэн нэгэнт Монголд олддоггүй болохоор та нартаа танилцуулахаар шийдлээ.  Манга уншихад сонирхолтой, бас ханзныхаа дээр дуудлага нь бичигдсэн байдаг болохоор Япон хэл сурч буй хүмүүст бас давхар хичээл болдог юм. Надад Yazawa Ai зураачийн энэ зурдаг стилл, зураг нь маш их таалагддаг юм. Анх Гокинжёо Моногатари гээд комиксных нь нэг хуудсыг олж үзээд дурласан, түүнээс хойш дурлалдаа үнэнч байгаа билээ. Япон хэл мэдэхгүй ч байсан зургийг нь нэг үзээрэй. Охидын манга гэгддэг ч эрэгтэй хүмүүс ч их дуртай...

Нугасгүй шүү дээ

2008-01-29, 11:44

 

 
 


За өөрийгөө жоохон танилцуулъя гэж бодлоо. Социалист хүмүүжилтэй болохоор иймэрхүү дуунуудад нугасгүй гэжүгаа. Тэгээд иймэрхүү бүсгүйчдэд бол зүгээр л нам унана Smile Яг тэр алчуур бооцон сүү ууж байгаа хэсэг  


 

Гэргий

2008-01-27, 21:21
Нүгэл зугтам сайхан харцнаас тань
Нүүрийн буянтайг үзэж баяслаа
Нүнжиг удамтай айлын охин гэж
Нүднээс далд магтдагт итгээрэй

Ай миний дөлгөөхөн хөөрхөн
Аавын энхрийхэн охин минь дээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань
Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ
Түвшин амгалан айлын гэргий гэж
Төрөл садан маань хайрлаж яваасай

Ай миний амгалан шүтээн
Айлын сайхан гэргий минь дээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань
Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий
Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ

Ай миний хүүгийн минь ээжий
Асралт тэнгэр хань минь дээ


...

Ичмээр

2008-01-27, 15:10
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?

Би Улаанбаатарын иргэн

2008-01-27, 12:36
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...

... боломжтой болов уу?

2008-01-25, 22:30
эхний бичлэгийн үргэлжлэл...

Нэг хэдэн нөхөр чанаргүй хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Тэр нь тэдний бизнес, амь зуулга юм. Дээр нь түүнийгээ танил тал, сайд дарга нөхдүүдээр дэмжүүлдэг, зарим нэг нөхдүүдийн халаалсанд сэм ямар нэг юм шургуулдаг гэж байгаа.
Ингээд тэд тэр хүнсний бүтээгдэхүүний Монголчууд гэдэг идэвхигүй нөхдүүдэд зардаг тэд нь иддэг, хорддог боловч тэднийг эсэргүүцэх сөхөөгүй. Нэг хэдэн нөхөр үхсэний дараа хэсэг шуугиан дэгдээж сенсааци болгоод л мартана. Үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдөхгүй хордсон хэвээр...

10 нөхрийн жишээн дээр ярья.
2 нөхөр гадаадаас хортой ...

Үйлийн үр

2008-01-25, 18:40

ТӨРӨӨР ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЭГЧИД

гэсэн бичлэгийг уншаад өөрийн бодож явдаг нэг зүйлийн талаар бичмээр санагдлаа л даа.

Эдгээр төр баригчид нь ард түмний, бидний, миний, чиний өөрийн чинь хийсэн үйлийн үр юм. Тэд бидний зүгээр л төлөөлөл. Бид бүгд л төрийн эрхэнд байгаа нөхдүүд рүү буруугаа чихээд, өөрөөсөө бусад нь болохгүй байгаа, тэд нар л миний төлөө амьдарч намайг жаргалын оронд байлгаж диваажинд амьдруулах ёстой гэсэн эзэн хааны үзэлтэй байгаагаас болсон үйлийн үр. Үнэндээ хичнээн сайн жолоочтой байгаад ямбий машинтай бол хаа хүрэх билээ, харин сайхан машинд муу жолооч байх нь бас л харма...

Нэг өрөөнд

2008-01-24, 21:51
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь там...