Энтеровирус - 71 буюу аюулын харанга

2008-05-28, 02:56
ЭХ СУРВАЛЖ: www.tech.orloo.info

Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.

Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн сист...

Үнэн?

2008-05-17, 01:56
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ.

...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
...

Аз жаргалаар бид дүүрэн инээмсгэлээд

2008-05-15, 21:12
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Яах вэ байз...

2008-04-18, 03:26
Амьдралын яг нэг шийдвэр гаргах үе дээр ирчихээд, бас яагаад ч юм нэг л энерги дутагдаад урагшаа алхаж өгдөггүй, ядаж байхад янз янзын саад... Саад ч гэж дээ шалтаг гарч ирээд би зугтаад л байдаг... Сонголт.., нэлээд хариуцлагатай сонголт. Одоо болтол эргэлзсээр, бас айсаар, толгой дотор эргэлдээд л... Хаашаа явах вэ? ...

...Нөгөө мод тарих гээд худлаа ярьчихсан мөртлөө асуух ёстой хүн рүүгээ утсаар яриагүй л явна. Өнөөдөр харин утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Маргааш бас явчихаад ирнэ... Өглөө эрт босно, ингэсгээд унтана... Модоо ч тарья, бусдыг нь ч бас, бүгдийг нь амжуулах хэрэгтэй....

Өмнөх бичлэгийг уншсан уу?

2008-04-10, 21:32
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна Smile :

<<Байгаль орчны сайдын 135 тоот тушаалаар Монгол улсад ашиглахыг хориглосон бодис мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг өчигдрөөс эхлэн хориглолоо. Тушаалын хэрэгжилтэнд хянaлт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга, мэргэжлийн хя...

Битгий ирээрэй...

2008-04-07, 20:53
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....

Дон

2008-04-03, 22:45
Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг


гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......