Өмнөх бичлэгийг уншсан уу?

2008-04-10,21:32
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна Smile :

<<Байгаль орчны сайдын 135 тоот тушаалаар Монгол улсад ашиглахыг хориглосон бодис мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг өчигдрөөс эхлэн хориглолоо. Тушаалын хэрэгжилтэнд хянaлт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн ард иргэдийг хамтарч ажиллахыг урилаа. Иргэдээс зөв мэдээлэл авч, шагнал урамшуулал өгөх ажээ.>> гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс

Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнуудыг хаахыг нь хааж хориглохыг нь хоргилож, бүх уурхайд зохих нөхөн сэргээлтүүдийг хийлгэж, түүнийгээ дээд зэргээр хянах гээд... хиймээр зүйлс зөндөө л байгаа мэт. Ямар ч байсан эхлэж л байна. Энэ талын мэргэжилийн хүн байвал санал онолоо хэлээрэй.

Холбогдох мэдээ:
http://www.mail.mn/index.php?option=com_content&task=view&id=460&Itemid=11
Бас ийм нэг байгууллага мэдэж авлаа:
http://www.gazarshoroo.org
төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 886 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Чамайг Эх нялхасын гадаа мод тария гээд байна гэж Мистигээс сонссон. Хийх ажлийн тоонд орчихсон л явж байгаа даа
Ayunga хэзээ бичсэн: 17:14, 2008-04-13 | |
Эргээд очно л гэчихсэн байгаа шд happy эх орондоо. Тэгээд найзуудтайгаа нийлээд хийж байгаагаа үргэлжлүүлнэ. (Тэр н юу вэ гэдгийг сонирхож байвал mongolhuuhed.org -d orood uzeerei)
Ayunga хэзээ бичсэн: 17:13, 2008-04-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)