Толгой эргээд л...

2009-03-04, 15:30
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:

http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html

Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав...
Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо...

Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд

2009-03-04, 14:32
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...

Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд

2009-03-04, 14:32
Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг <<Ардын аман математик>>, <<Бичгийн математик>> гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орн...

Гоё үг байна гэж тунгаав...

2009-03-02, 17:19
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...

Би хэн бэ?

2009-03-01, 01:07
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...

2009-02-28, 02:52
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Сайхан шинэлээрэй :-)

2009-02-24, 17:08


Идээ ундаа элбэг, хотол олноороо
сар шинэдээ сайхан шинэлээрэй happy

Ирж буй шинэ ондоо э
лгээрээ энх амгалан,
төрлөөрөө төвшин амгалан,
эрүүл энх
од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг
хүсэн ерөөе! Very Happy

Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг

2009-02-22, 02:06
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:

Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж  авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ...

Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа......