Өөдгүй компьютер

2009-12-02, 11:22
Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй.
Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан. Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод...

(хахаха Хөөрхөн юм бэ инээх Мессенжерээр ирсэн юм аа.)
...

Улс төрийн амьдрал

2009-11-22, 02:07
Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хатгалгууд хийгээд байх шиг байгаа. Цахим Өртөө, Орлоо сайтуудаар нэлээн эвгүй эвгүй нийтлэлүүд бичигдсэн байх юм. Мань мэт нь ч одоо яалтай ч билээ. Гэхдээ ярилцаад сууж байхын буруу гэж юу байх вэ дээ баярлах Манайхан бодлоо бичээрэй.
...

Хүүхэлдэйн киноноос авхуулаад...

2009-11-17, 01:39
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг хойш нь тавиад үл өгүүлэн өгүүлэх нь: ( Ободоос сурсан үг )ирмэх

Хулгай хийхгүй гэж хичээсэн ч зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бүтээлийг хулгайлаад үзчихлээ л дээ. Тэгээд бодлоо. Би энэ киног мөнгө төлөөд үзэх байсан уу? гэхээр ер нь бол үзэхгүй байх магадлал 80-90%. Тэгэхээр угаасаа би мөнгө төлж кино үзэхгүй байж ээ. Харин хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас бас бага зэрэг я...

Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг

2009-11-15, 18:40
-Хаа нэгтээ ирж амжилгүй яваа хэн нэгэн охинд зориулаад Моханик хамтлагийн Чи ирээгүй дууг захиалъя.
-Танд түүндээ дамжуулж хэлэх зүйл байна уу?
-Ээ чи ирчих л дээ гэж л дамжуулъя даа хэлээ гаргах Дахиад нэг дуу захиалж болох уу.
-Уучлаарай ганц л дуу захиалах боломжтой.
-Өө уг нь Хөхөө гэрлэх дөхлөө киноны дууг бас захиалмаар байсан юмсан. ярзайтал инээх

Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)

2009-11-14, 22:30
Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй намуухан цэв цэнгэг агаарыг уушги, хамар хоёр маань хэт шуналтайгаар сорон бараг л гаргаад дараагийн амьсгалаа авч амжихгүй юм болох шахав. Цасан дээр хэдэн минут хэвтэхэд дуу чимээгүй, аниргүйн дунд эхэндээ чих дүнгэнээд л. Үргэлж элдэв дуу чимээнд байсаар дассан чих өөрийн мэдэлгүй дүнгэнэж шуугиад л. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн үнэхээр амраад, цэнэглэгдээд авах шиг л боллоо. Бас бурхны чихний хажууд их ойрхон очсон санагдсан т...

Вакцин хийлгэх үү?

2009-11-08, 11:16
Flu shots are a mass hoax. Please learn more before you decide for yourself. Flu Vaccines are NOT tested by the FDA, including the H1N1 shots. H1N1 is NOT any more dangerous than a normal flu. Flu shots have NEVER been proven to be effective or have ANY positive impact than if you did not take it. Flu shots HAVE been associated with mental illnesses, neurological disorders, and reduced immune responses.

I don't care what the doctors say or the news media quoting those doctors say. I care about what happens to people. These doctors say what they are taught to say.<

Canada recommends its residents NOT to take the flu shot. Thousands of nurses protested against being forced to take flu shots because they are educated about it, and don't have the reputation to protect or doctors' licenses to protect.

Think for yourself! Please.

гэнэ ээ. Аймар юм. Би лав үнэгүй хийсэн ч хийлгэхгүй ээ. Эрүүл юм чинь. Хоол ундаа сайн идэж уугаад амраад явбал жирийн ханиаднаас ялгаагүй. Харин урьдны дархлалын мэдээлэл байхгүй тул хэрвээ вирус биед нэвтэрвэл заавал тусдаг гээд байгаа. Гэхдээ зүгээр л ханиад шиг хөнгөн тусаад ихэнхдээ эдгэдэг гэсэн. Цөөн тохиолдолд их хүнд тусдаг гэсэн. Тэрнээс тийм ч их айгаад байхаар ханиад биш л юм билээ. Харин тарган, диабет, астма, дархлал суларсан элдэв архаг өвчтэй бол хийлгэвэл яадаг юм гэхээс. Гэхдээ л эрүүл ахуйн дэглэм баримтлаад урьдчилан сэргийлэх боломжтой л гээд байгаа шүү дээ. ДЭМБ-ын веб сайт дээр энэ талаар дэлгэрэнгүй байсан.

Ер нь вирус хоолой залгиур дээр очиж наалдаад 2 цаг орчмын хугацаанд нэвтэрдэг гэсэн. Олон хүнтэй байгаа тохиолдолд 2 цаг тутамд, гэртээ бол гаднаас оронгуутаа 1-2% содтой усаар хоолойгоо зайлаад, хамраа цэвэрлээд л байвал уг нь бараг л тусахгүй юм билээ л дээ.
Гэхдээ энэ дээрх тохиолдол 1 саяд л ганц тохиолдоно гэж энд бичсэн байна. Ер нь л вакцины олон сөрөг урвал байдаг л юм шиг сонсогдсон. Болж өгвөл хүн бүр хувь хувьдаа хоолой амаа сайн зайлж, болбол даавуун маскаа цэвэрлээд сольж зүүгээд өөрснийгөө хамгаалцгаая.
Ялангуяа жирэмсний 3сараас-9сартай эмэгтэйчүүдийн хувьд 2 хүнийг тэжээж байдаг болохоор их хүнд тусдаг гэсэн сайн хамгаалаарай. Өмнө нь бас энд зарим нэгэн мэдээлэл, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргуудаас бичсэн.

Цасан будраад л...

2009-11-06, 23:22
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс...

Эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!

2009-11-02, 14:59
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнх нь бичсэнийг уншсан чинь эмч хүн уншвал ямар муухай байх бол гэж бодлоо... Ямартай ч бодит байдал ийм л байгаа. Чадалтай сайн олон эмч гадаадад өөр мэргэжил, өөр илүү цалинтай, ядаад хүүхдийнхээ памперсанд санаа зовохооргүй ажил, судалгаа хийгээд явж байгаа нь өнөөгийн бодит байдал.
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа...