Эх нутаг, элгэн садан
2010-11-28, 12:18
Халимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ тухай сайн мэддэггүй л дээ. Энэ киног үзээд нэлээд зүйлийг олж харлаа. Дуустал нь үзсэнийхээ дараа бас нэлээд зүйлийг ойлгож авсан гэж бодлоо. Бид заримдаа Өвөр Монголчуудаа, Буриадуудаа гадуурхана, хэл аялгаар нь гоочилно. Бүр дотооддоо хүртэл "Дөрвөд хүн хүн хүн биш дөрвөн шийр мах биш", "Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой" гэх мэт хаанахын ямар санаатан яах гэж зохиож тараасан нь мэдэгдэхгүй мулгуу үгс хэлэлцэн биенээ чичлэлцэж, бүүр нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз гэж хоорондоо муудалц...