Хөшөөний талаарх сэтгэгдэл

2010-10-07,03:30
Сүхбаатарын хөшөөний оронд Монгол улсын далбааг томоор мандуулбал яасан юм. Илүү утга агуулгатай ш дээ.

гэсэн саналын талаар залуусын сэтгэгдлийг уншаад нэлээд өөр зүйл яримаар байгаа тул илэрхийлэхийг хүслээ.

Ганц хөшөөний төлөө, зүгээр нэг олон төгрөгөөрөө Хятадад хөрөнг оруулан Монголоос ачуулсан түүхий эдээр хийлгээд баахан Монголын мөнгийг явуулаад хийлгэж ирэх зүгээр нэг хөшөөний төлөө түүх гэж ярьж байгаа энэ олон залуус Монгол бичиг гэдэг үгний төлөө үүнийгээ хэлэээсэй дээ... Надад бол Сайхан Монгол улсын далбаа ёс төртэйгөөр төв талбай дээрээ мандаж байвал илүү л сайхан санагдана . Хөшөө түүх дурсгалыг байрлуулъя гэж байгаа бол энэ өргөн уудам Монголын нутгийн хаана ч барьж болно. Харин шинэ хөшөө (Засгийн ордны өмнөх маш их мөнгө хөрөнгө уучихаад сууж байгаа тэр Чингис гэж нэрлэгдсэн хар төмөр хүн бас ороод...), зассан хөшөө бариад байгаа энэ их хөрөнгийг утааг жаахан ч болов багасгах, ирээдүйн Монголчуудын эрүүл мэнд, эсвэл тэжээх өөр зүйлд зараасай л гэж хүсдэг. Гэтэл ганц жижиг тоног авах гээд олон залуус хэдхэн төгрөгийг цуглуулах гэж яаж хичээж байгааг "Эрүүл үрс" хөдөлгөөнөөс харж болно. Даанч бидэнд үнэ цэнийг ялгах мэдрэмж өөр л юм.. Харамсалтай... Ихэнх нь булчирхайг илүүд үздэг...
Сүхбаатарын талбай гэдэг нэрийг Төв талбай гээд л нэрлэчихэд юу нь болохгүй гэж? Сэлэнгэд ч угаасаа Сүхбаатарын хөшөөтэй талбай байдаг л юм билээ. Бүхэл бүтэн аймаг, аймгийн төв тийм нэртэй байж л байна. Мөнгө төгрөг, архи дарсан дээгүүр ч байж л байшдээ...

(Бас блогмн-ыхныг https://serious.blogmn.net/ рүү ороод ирээрэй гэж...)


төрөл: Хувьсгалын | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1070 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Тодорхой хэмжээнд өнгөрсөн зүйл бол өнгөрсөн л зүйл. Тэрийг бүүр устгах гээгүй шүү дээ. Харин ирээдүйгээ илүү өмнө өө тавьж, түүхээ "зөв" санаж түүхийг биш ирээдүйгээ төвдөө авч явах ёстой болов уу. Түүнийгээ ч бэлэгдлээрээ зөв илэрхийлвэл зүгээр байх даа.

За гэхдээ хамгийн гол нь Хятадад 900 сая төгрөгөөр хийлгээд бараг ашиггүй зүйл болж байгаа гэж бодож байна. Тэгснээс тэр хөрөнгөөр дунд сургуулийн олигтойхон түүхийн ном бичих юм уу, Монгол бичгээ сэргээхэд зарцуулсан бол тэр түүх энэ тэр нь хамгаалагдах байлаа. Тэрнээс энд тэндгүй л хэрэгт хэрэггүй, түүхтэй түүхгүй хөшөөнүүд босоод л байна...

Одоохондоо манай улс ямар байгаа билээ дээ? Эмнэлгүүд бол үнэндээ ядуугийн тууль, тэгээд энгийн хүмүүс нь ядсандаа багаж авч хүүхдийнхээ эмнэлэгт бэлгэлэх гээд 3000$ цуглуулах гээд л бөөн юм болж байдаг. Гэсэн чинь бараг хэрэггүй шахам хөшөөнд 900 саяыг зарж байна. Энэ янзаараа бол бид өөрснөө дэлхийн түүхэнд зүгээр түүх болон үлдээд бидний хөшөөг босгохоор л болж байх шиг байна даа. Зөв зүйлд хөрөнгөө зарцуулж, зөв ирээдүйг харахгүй ихэнх залуус нь ийм хэт хуучинсаг, болсон болоогүй нөгөө нэг хүнийг тахин шүтсэн үзлээс салж чадахгүй, арайвнайлж шүншиглээд тахисан бурхан аятай нэг хөшөөнд хандаж байгаа нь жаахан харамсалтай л юм.

Ганцхан хөшөөг тэр талбайн төвд тавьснаараа өөр түүхгүй, илүү олон чухал хүмүүс түүхэнд байсныг, түүхийг гуйвуулсныг далдлаад байгаа ч юм шиг? Ер нь бол нэгэнт буулгасан дээрээ байрлалыг нь солих нь л дээр л гэж л бодож байна. Тэгээд тийм асар их үнээр биш дотооддоо боломжоороо хямд хийчихэд яагаад болдоггүй юм бол доо гуниглах
xvv хэзээ бичсэн: 07:04, 2010-10-09 | |
ӨНГӨРСӨН баларсан гэдэг утгаар хандаж болохгуи санагдана.мөн өөр газарруу зөөх ч дэмии дээ төрын далбаа ордон дээр заларч бна.хусэх юм бол та гэрынхээ дээвэр цонхон дээр ч мандуулж болно.аан Сүх ах зогсож баисан газраа л зогсож баиг ачиин мартчихаж магад бид .далбааны хувьд хуучин бага бхад элдэв баяраар хөшөөны булангуудад том том Далбаа хийсгэдэг бсан санаанд буучихлаа
amanjinka хэзээ бичсэн: 04:03, 2010-10-09 | |
ховхолно яадийн хэхэ
upshot_gp хэзээ бичсэн: 12:30, 2010-10-07 | |
Хотын зохион байгуулалтанд шүүмжлэлтэй хандаж байгаа бол найс.

Хөшөө болгон утга учир, түүх агуулдаг шүү дээ. Тэгээд ч хөгшчүүл зүгээр нэг Сүхбаатрын хөшөөг аваачаад тавьчихаагүй байлтай. Цаг хугацааны аясаар Сүхбаатар хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрч болох ч. Тэр чинь ганц л хүн, нэг цогц утга. Өөр хөшөө, эд юмстай харьцуулагдаад байх нь зохисгүй гэж бодож байна. Харин тэндээс нь ховхолно уу яана уу ийнүү дураараа л болцгоо. Би лав хамаагүй шүү хэхэ... ярзайтал инээх
Сурах Шалтгаан хэзээ бичсэн: 12:29, 2010-10-07 | |
Хөшөө хотын соёлд чимэг оруулдаг ч зарим хөшөө зэрэгцээ барилга, зам зэрэгтэйгээ авцалдаагүй харагддаг. Харин тэр хөшөөнүүдийг огт үгүй хийхгүйгээр нэгдсэн цогцолбор газар байрлуулж болдоггүйн байхдаа. Парк байгуулаад хөшөөнийх нь танилцуулга болоод үүх түүхийг нь бичээд л. Тусгай тайлбарлагч бэлдээд жуулчидын очдог газар болгуул харьцангуй дээр юм биш үү
Чойрын Хүү хэзээ бичсэн: 11:38, 2010-10-07 | |
өөрсдөө чадахгүй болохоор л тэгж байхгүй юу? яахав, яахав,,,миний бодлоор хөшөө гэснээс жанжин Д.Сүхбаатрын тухай олигтой кино хийвэл зүгээрсэн. Солонгосчуудыг л хар л даа. зүгээр л жоохон түүхэнд үлдсэн нэр төдийхөнөөр 100 ангитай кино хийчэж байна шөө.
upshot_gp хэзээ бичсэн: 11:19, 2010-10-07 | |
Гол нь байсныг нь нураагаад Хятадад шинээр хүрлээр хийлгэж ирж босгох гэж байгаа гээ биз дээ? Тэгээд ч Монгол маш баян түүхтэй. Харин ганцхан Сүхбаатарын хөшөөг л төв талбайдаа байлгах нь утгагүй ч юм шиг?
xvv хэзээ бичсэн: 11:10, 2010-10-07 | |
ер нь бол том далбаа л зүгээрсэн, чингис хаан 13р зуун,20зуун жанжин сүхбаатар ямар ч төлөвлөлт байхгүй. төрйинхөө ордныхоо гадна талаар нил хөшөө. харин тэрнийхээ оронд томоос том далбаа байвал зүгээр. Ядаж нэг ч гэсэн жуулчин төрийн минь далбайг цээжлэх вий.гэсэн бодсийн. сүхбаатар жанжины хөшөөг хуучин танктай хөшөөн дээр аваачвал зүгээр байхдаа
upshot_gp хэзээ бичсэн: 10:33, 2010-10-07 | |
Байсан юм байснаараа л байж байг. Туйлширч хэрэггүй.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 09:20, 2010-10-07 | |
unii talaar chin Tj bagshiin facebook deer nileed delgerengui heletsuuleg urnusn bnlee. ihenh ni bgaa ym bgaa gazaraa bsn deer gsn ur dund hurch bh shg. Yer ni ter hushuunuud bidend yamar gai bolood bgaa ymbee. Tuuhend uuriinhuu hiih yostoig utaanaas umnu hiisn humuus uchraas baharhal bolon bh yostoi bizeee. bid joohon tuilshrah geed bh shgeee.
Turbold хэзээ бичсэн: 08:12, 2010-10-07 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)