Амжилтын үндэс (өөртөө)

2013-06-05,00:19
https://warrior.blogmn.net/99046/setgeliin-tuhai.html

Сүүлийн үед энэ талаар байнга бодож байгаа. Ер нь хийж бүтээхийн том саадууд байна, бас би яагаад чадахгүй байна вэ? Ямар ч байсан нэг хүний ачаар том алдаагаа олж харсан, засах гэж байгаа болов ч бас л цаг хугацаа шаардагдаж байна. Амьдралын хувьд бас 3 сар гэдэг багагүй хугацаа. Энэ хугацааг энд үрэхээс өөр аргагүй. 15 жилийг магадгүй бүүр хий хоосон үрээд урсгачихсан ч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан оройтоогүй дээрээ ойлгож ухаарсан...

Хамгийн гол зүйл ЦАГ ХУГАЦАА. Цаг бол алт гэдэг үнэхээр ойлгоод л байна. Алтаа заримдаа дэмий үрээд байна аа. Бодоод л байна, уншаад, мөрөөдөөд л.. Гэтэл яг хийж бүтээх дээрээ алдаад байна!!!
Өөртөө жоохон дайчилгаатай хандаад хийх хэрэгтэй байна даа. Ямар ч байсан өнөөдөр шөнө суугаад хэдэн зүйлийг гүйцээж дуусгаад унтана.
  • Цаашид Google Calendar ашиглаад, төлөвлөсөн зүйлсээ дор дор нь хийж явах!!!
  • Facebook гэдэг зүйлийг аль болох нээхгүй. Ер нь бол амжилт, хийж бүтээхийн хамгийн том саад тотгоруудын нэг миний хувьд Facebook ямар нэгэн хэмжээгээр орж байна.
  • Бас элдэв хүүхэн шуухны талаарх дэмий бодлууд. Хайр дурлал энэ тэрээс холхон байгаад гиеүрч дэмий юм бодохгүй байх хэрэгтэй байна. Нэг бол шуудхан болгох хэрэгтэй. Гэхдээ одоо бол яарахгүй. Өөрийнхөө хамгийн перфект гэж бодсон сонголтоо л хийх хэрэгтэй.
  • Ийм хийж бүтээх онгод сэтгэгдэл, бас дотроо төлөвлөсөн зүйлс, бас өдөрт өөрт оногдож үлдэж байгаа багахан цагийг үр дүнтэй өдөртөө ашиглаад өдөр бүрийг амжилт руу алхам алхмаар ахиж өнгөрүүлэх талаар хичээх хэрэгтэй байна.
төрөл: Хувийн | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 540 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
V7 privet
Хүн амьдрах хугацаандаа хоёр юм алдана.1.Цаг хугацаа 2.Эрүүл мэнд.Нэг жишээ болгон тайлбарлах гэж үзье.Бурхан чамд 1000алт өгсөн гэж бодьё.Чи 1000 алтыг юунд хэрэглэх нь хамаагүй өдөрт нэг алтыг бурханд буцааж өгөх ёстой гэвэл.Та яах уу?.Та алтыг яаж өөрт хэрэгтэй болгон ашиглах уу,эсвэл зүгээр л суугаад өдөрт нэг алтыг өгөөд байх уу?.Яаг тэр нь шиг чиний өнгөрсөн амьдрал хэнд ч хамаагүй, чи өнгөрсөн цаг хугацаанд юу хийж өнгөрүүлсэнээ сайн мэдэхгүй байгаа биздээ.Яаг одоо яаг юу хийж байгаа нь чухал юм шүү.Цаг хугацаагаа зөв ашиглаж сурцгаая.
V7 хэзээ бичсэн: 16:08, 2014-01-03 | |
FB tuhaid, uneen unen
Zurai хэзээ бичсэн: 14:57, 2013-06-10 | |
Ene buteeh husel eregtei humuust iluu ih yum shig sanagdaad bdiin
Friska (зочин) хэзээ бичсэн: 21:45, 2013-06-06 | |
гол нь өөртөө л үнэнч байхад, болоод л явчихна дөө андаа!
AmonRa хэзээ бичсэн: 18:29, 2013-06-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)