Тархинд хортой 10 зуршил

2012-07-09,21:28
Анхаарал хандуулна уу!!!
Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэе:

::Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвөлсөн тархинд хортой 10 зуршил::

1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг !!

2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг !!

3. Тамхи татах - Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг !!

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг !!

5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг !!

6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг !!

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй !!

8. Өвчтэй үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархинийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна !!

9. Бодож сэтгэх дутагдах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг !!

10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг !!


Нэмээд хэлэхэд блог бас уншиж, сэтгэж, бас бусадтай ярилцаж буй нэг хэлбэр болох тул тархийг идэвхжүүлдэг байж болох юм. ирмэх
Photo: Please pay caution and try to avoid such situations!!::TOP 10 BIGGEST BRAIN DAMAGING HABITS according to world health organization::1. No Breakfast - People who do not take breakfast are going to have a lower blood sugar level. This leads to an insufficient supply of nutrients to the brain causing brain degeneration !!2. Overeating - It causes hardening of the brain arteries, leading to a decrease in mental power !!3. Smoking - It causes multiple brain shrinkage and may lead to Alzheimer disease !!4. High Sugar consumption - Too much sugar will interrupt the absorption of proteins and nutrients causing malnutrition and may interfere with brain development !!5. Air Pollution - The brain is the largest oxygen consumer in our body. Inhaling polluted air decreases the supply of oxygen to the brain, bringing about a decrease in brain efficiency !!6. Sleep Deprivation - Sleep allows our brain to rest. Long term deprivation from sleep will accelerate the death of brain cells !!7. Head covered while sleeping - Sleeping with the head covered increases the concentration of carbon dioxide and decrease concentration of oxygen that may lead to brain damaging effects !!8. Working your brain during illness - Working hard or studying with sickness may lead to a decrease in effectiveness of the brain !!9. Lacking in stimulating thoughts - Thinking is the best way to train our brain, lacking in brain stimulation thoughts may cause brain shrinkage !!10. Talking Rarely - Intellectual conversations will promote the efficiency of the brain !!
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 848 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 22:24, 2012-10-20 | |
3, 6 хоёр маньд хамааралтай юм байна. Үнэтэй зөвөлгөөнд тан талархалаа!баярлах
Мөөг хэзээ бичсэн: 12:33, 2012-07-16 | |
гайхах
Зочин хэзээ бичсэн: 22:31, 2012-07-09 | |
өөр хөөрхий
Зочин хэзээ бичсэн: 22:31, 2012-07-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)