Биширмүү.

2007-10-03,00:32
Н.Гэндэнжамц багш

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хүүхдийн сангийн Абу Али ибн Сины нэрэмжит шагналт, профессор НАМЖИЛЫН ГЭНДЭНЖАМЦ

Саяхан нэгэн агуу хүний 80 насны ойг тэмдгэлсэн семинарт суусан юм. Хэдийгээр одоо биднийг дээд тэнгэрээс харж суугаа ч энэ хүний зуу зуун шавь нар нь багшийгаа дурсан 80 насных нь ойг тэмдэглэн, нулимс цийлэгнүүлэн багшийгаа дурсан ярьж байгааг нь сонсоод уйлах гээд уйлж байгаагүй миний нүдэнд нулимс цийлэгнэж суусан... Үнэхээр ямар агуу хүн байгаа вэ..

Нэг багш маань хэлсэн. "...Хүн гэж ийм байх ёстой гэсэн загвар байдаг бол Гэндэн багш маань хүний Стандарт загвар болохоор хүн байсан юм..." гэж хэлсэн. Үнэхээр агуу, сайхан сэтгэлтэй, жинхэнэ хүн, хүний ёсоор амьдарсан агуу хүн юм билээ.

1927 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн тэрээр бага залуугаасаа онц сурлагатан байж жанжин Сүхбаатарын нэрэмжит тэтгэлэг хүртэл авч байсан юм байна. 1949-1954 онд Их сургуулийн хүний их эмчийн факултетыг хүний их эмч мэргэжлээр онц дүнтэй төгсөж ажиллаж байгаад, 1962 онд хүүхдийн эмчээр суралцаж төгссөн.

Профессор Н.Гэндэнжамц нь 185 орныг эгнээндээ багтаасан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүүхдийн сангийн шагнал Абу-Али-Ибн-Сины медалийг 1991 онд авсан нь Ази тивийн анхных, дэлхийн 5 дахь шагналтан бөгөөд ийн “Дэлхийд данстай” эмч, эрдэмтэн болсон юм.


"Н.Гэндэнжамц 7 жил эмч, 37 жил зөвлөх эмчээр ажиллахдаа бүх эмчлэгдсэн хүүхдийн 80% гаруй нь яаралтай тусламж шаардлагатай, хүнд, маш хүнд өвчтэй хүүхэд байсан.
Нийт 100 000 гаруй хүүхэд эмчилсэн нь 5 дахин өсөж, МУ-ын хүн амд үнэлж барашгүй хувь нэмэр оруулжээ..."


100000 хүүхдийг аварч, тэд нь ойролцоогоор 5 дахин өссөн гэхээр Монголын 3 сая орчим хүн амын 1/6-ийг энэ хүн эмчилж, яаралтай тусламж үзүүлж аварч байсан байна гэхээр...

"Н.Гэндэнжамц 1968-78 онд ажиллах хугацаандаа хүүхдийн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээнд чухал ач холбогдолтой 23 аргачлал, тусламж, зөвлөмж ЭМЯ-аар баталгаажуулан улсын хэмжээнд мөрдүүлсэн.
1975-1985 онд Амьсгалын Замын Цочмог Халдварын шалтгаан эмгэг жам, эмнэлзүй, оношилгоо эмчилгээний аргачилал боловсруулж 10 гаруй ном товхимол хэвлэн нийтлүүлсэн. Уг эмгэгээр хүүхдийн нас баралт 9%-иас 1.3% хүртэл буурсан.
Хүүхдийн сэхээн амьдруулах үеийн тооцоолон нөхөн тэгшитгэх томъеог боловсруулж улсын хэмжээнд нэвтрүүлснээр хүүхдийн нас баралтыг 11.5% багасгаж чадсан байна.
1970-72 онд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 жилийн төсөл боловсруулахад голчлон оролцсон бөгөөд 1974-84 онд уг эмгэгээр өвчлөх нь 80 дахин буурсан үр дүн гарсан."...

"Монгол оронд нялх, бага насны хүүхдүүд зонхилон өвчилдөг, нас баралтын гол шалтгаан болсоор байгаа амьсгалын замын цочмог халдвар, уушгины цочмог үрэвслийн шалтгаан, эмгэгжам, ангилал, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хяналтын талаар Н.Гэдэнжамцын өөрийн нь хийсэн судлагаа, удирдсан хамсудалгааны ажил хүүхдийн эрүүлийг хамгаалах салбарт ач холбогдлоо өгсөөр байна.
Эл судалгаагаар боловсруулсан онош эмчилгээний арга барилыг Хүүхдийн клиникийн төв эмнэлэг, ЭНЭШТ-д нэвтрүүлсэн 22 жилийн хугацаа буюу 1968-1990 оны хооронд амьсгалын замын цочмог халдвараар эндэх нь 12%-
aac 1.8%, уушгины цочмог үрэвслээр эндэх нь 18.3%-aac 0.7% хүртэл 26.1 дахин буурсан."...

"Мөн 1990 оны байдлаар Н.Гэндэнжамцын боловсруулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд сүүлийн 30 жилд нялхасын эндэгдэл 40 промилиор буурсны дотроос 21.3 промиль нь зөвхөн уушгины цочмог үрэвслээр эндэх явдал багассаны үр дүн билээ."...

Гээд л бичээд яриад байвал барагдахгүй бололтой... Тэгээд багш нарын маань багш, нийтдээ 44 жил багшилж, Д. Малчинхүү, Д. Агваандорж, М. Сүхбаатар гээд л олон багш нарын маань багш байж тэдэнд зааж сургасан нь энэ хүмүүсийн заасан оюутны, энэ хүмүүсийн эдгээсэн хүүхдүүд бүгд тэр хүний оролцоотой эдгэж, заримынх нь амийг аварч ирсэн гээд бодохоор...

Бүх хүмүүстэй эелдэг харилцаж, цагийг ягштал баримталдаг, дандаа явган алхдаг хүн байсан гэсэн... :)
Их хурлын депутатаар сонгогдон ажилллаж байсан гэх... За тэгээд бишрээд магтаад дуусашгүй агуу хүн, БУРХАН хүн байсан юм байлээ.




төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2101 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Яаая
Манай суманд ийм агуу хүн төрж өссөнийг сая л мэджийноо мэдүүштэй л ий
Тэмка (зочин) хэзээ бичсэн: 12:12, 2009-11-22 | |
Сэтгэгдэл
big hug yho;winking big grin big grin big grin big grin
xvv хэзээ бичсэн: 11:19, 2007-10-06 | |
Сэтгэгдэл
big hug
tenemel bysgy (зочин) хэзээ бичсэн: 05:35, 2007-10-06 | |
Сэтгэгдэл
big hug
зочин хэзээ бичсэн: 05:34, 2007-10-06 | |
Сэтгэгдэл
ёстой дээээнкүүүү big grin big grin big grin big grin big grin Цоомын энэ шүлэг нээрээ үнэхээр гоё шүү тээ.. Өнөөдөр би аймар гоё байнаа инээгээл, инээгээл... хайрлаал харамлаал.. хадууркээл больчий тээээнк юууу
xvv хэзээ бичсэн: 01:18, 2007-10-06 | |
сэтгэгдэл
Төрсөн өдрийн мэнд хүргэе
Ард олныхоо эрүүл энхийн төлөө бүхийл насаа зориулсан энэ агуу Дэлхийд данстай багш шигээ лут хүн болоорой.
Цоомын шүлгийг чамд зориулая цаадах чинь лав татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. 
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж төрөөгүй
Бүрхэг тэнгэрийн бороонд норж бээрэх гэж төрөөгүй
Бүтэхгүй хайрын суманд оногдож шархлах гэж төрөөгүй ээ.
Тэгвэл би яах гэж төрсөн юм болоо.
Би
Амраг хосууд хайрын дуугаар дутахвий гэж
Айлын инээд хөөр үр нь болох гэж төрсөн юм.
Заяадаг л нэг үр биш
Зарчимдаа үнэнч, ачлал нь уужим охин нь болох гэж төрсөн юм.
Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бэлтгэлгүй нэг нь сэтгэлийнхээ жаварт цантахвий гэж
Бэх цаасаар шүлэг нэхэх гэж төрсөн юм.
Зүгээр ч нэг шүлэг
Зүү нь хурц, утас нь гэрэлтэй шүлэг нэхэх гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Эрэмбэгүй үхэл ээлжгүй нэгнийг дайрахвий гэж
Энэрлийн дээд эмч болох гэж төрсөн юм.
Тааралддаг л нэг эмч биш
Тархи нь мэдлэгтэй, сэтгэл нь цагаан эмч болох гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Оломгүй хайраар дутаж эр хүн ганцаардахвий гэж
Орчлонг хамтдаа элээх бүсгүй нь болох гэж төрсөн юм.
Олддог л нэг бүсгүй биш
Оюун нь цэлмэг, хайр нь үнэнч бүсгүй нь болох гэж төрсөн юм .

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Туургатан монгол минь түүхийн өмнө сөхрөхвий гэж
Тулгаа галаар таслахгүй байх монгол хүн болох гэж төрсөн юм.
Төрдөг л нэг монгол хүн биш
Төрсөн эх орныхоо төлөө зүрх нь өвддөг, тархи нь гашилдаг монгол хүн болох гэж төрсөн юм.

mongolxvv хэзээ бичсэн: 17:49, 2007-10-05 | |
Сэтгэгдэл
агуу хүн юм, багшийн багшийн багшид тань мөргөн сөгдөмүй.
AttiIa хэзээ бичсэн: 02:21, 2007-10-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)