Зүрхний өвчин...

2011-11-17,21:27

Бүх биеэ зоосны нүхээр цувиулж өвдөхийг тэвчин шүд зуусан дээдэс минь одоогийн бидний энэ байдлыг сонсохдоо өвдөлт гашуудалдаа галзууран бачимдах байсан биз...

Андын бичлэгийн зарим хэсгийг хуулж тавив:


...
Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүртэлх хоёр хэсэг газарт хүний гараар хөндөөгүй багахан газар нутаг үлдсэн билээ. Энэ нь ойролцоогоор нэг нь 200х100км ба нөгөө нь 400х200км хэмжээтэй талбай бий. Гэтэл тэр газраас кусарий буюу эгэл Бавар хэмээх хүнсэнд хэрэглэх ургамал солонгосчууд жил бүр ирж их хэмжээгээр түүж авдаг ажээ. Энэ газруудад төдийгүй Халх Нөмрөгийн сав газарт улаан номд орсон өдий төдий зүйлийн ургамал бий.

Гэтэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - халх гол төсөл, түүнээс улбаатай 2011 оны 03 сард ЗГ-ын үзэглэсэн "Халх голын загварын аж ахуй байгуулах төсөл", Койкагийн Монгол дахь суурин төлөөлөгч Ли дүнг гү-гийн мэдэгдсэн 270 мянган га талбайг судалсан (2700х2700 кв км талбай арай үгүй байлгүй дээ) 30,000 га (30 мянган га буюу 300х300км талбай) талбайг эзэмших болоод байгаа тухай мэдээ, үүний төлбөрт 4 сая доллар авч буй тухай сурагт бухимдан суудаг сэтгэл дээр маань дайран дээр давс... Гэдэг болж хамаг бухимдлыг төрүүлэв. Давст уул, саяны нуруу нуруу шиг...харийнх болж, Хянганы нуруу, халх сүм одоо хилийн гадна байдаг шиг удахгүй 1939 оны Домогт халх гол Буйр нуур, Мэнэнгийн тал, Тамсаг булаг харууслын түүх болох бий дээ гэсэн бол сэтгэл хөндүүрлэнэ.

Солонгосчууд Хабароский хязгаар, Амар мөрний эх, Тунгусын нутагт нутгаар эртний гарал үүслээ эрэн сурвалжилж цаатнуудын баавгайн сүлд, баавгай шүтээнтэй өөрсдийн уламжлалт сүжгийг жишин хэлцэж нэг гаралтай гэх. Цаашлаад дорнод Монголын ба маньжурын нутаг нь солонгосын өвөг дээдсийн нутаг гэж олон нийтийн дунд шинэ түүхчид нь илтэд мэтгэх болсон нь язгуурын Монгол угсаатны нутагт санаархал буй мэт харагдана. Энэ бол Тунгусский метеорит шиг хачирхам хэрэг биш бөгөөд Мадагаскарт бүтэлгүйтсэн төлөвлөгөөгөө өмнөд Солонгос Монголд хэрэгжүүлж буй нь энэ билээ.

Барууны эх сурвалжуудад Сибирь дахь баялаг нь нийт хүн төрөлхтний өмч мөн гэсэн үзэл санаа бойжиж байхад, Орост математикчид Монголын өндөрлөгт бүх түүхэн цаг хугацаанд амьдарч байсан нүүдэлчдийн тоог гаргаж Батхаан ба Чингис хааны байлдан дагуулалтыг эрүүл ухаанаар тунгаахад үргэлж 180-200н сая хүнтэй их Орос орныг эзлэн түрэмгийлэх боломжгүй хэмээн мэдэгдэл хийж, түүхчид нь дуугүй сууцгаана. Харин хэдэн Монгол балгас болсон эмнэлэгт хар толгойноосоо өөр юу ч бодох завгүй...


Хятадын ерөнхий боловсролын хөтөлбөрт шүд ээ хүртэл зэвсэглэсэн 2 сая салан тусгаарлагчид нь манай газар нутаг буй хэмээн ягштал өөриймсүүлэн бидний нутгийг нүдлүүлнэ.
Монголд геополитикийн суртал сургаал өгүүлэгдэж байна хэмээн уг тэмдэглэлийг, бичсэнийг маань эмч маань олж уншаад байхгүй номнуудын бичигдээгүй түүхийг хүүрнэсэн ба ирснээсээ эрс дордов гэж дүгнээд өөр тасагт шилжүүлэхээр болов. Тэнд цонхыг нь гадна талаас нь цагаан будгаар будсан ба харандаа цаас, радио гэх мэт зүйл, утас ч үгүй гэнэ билээ...
Тэнд ганц эмчийн анализ л гэж бий...
Энд бас ийм зүйл бичжээ: http://biznetwork.mn/topic/show/id/25749/

Найзуудын хийж буй зүйл уул уурхайтай холбоотой, түүнд нь би туслах нь буруу санагдах? Найздаа туслахгүй байх нь бас буруу санагдах...

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 963 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)