Бурхан, хүн, дэлхий

2011-11-06,01:50
Бурхан байдаг
Будда бол яг тэнгэрт байдаг бурханы талаар сургаагүй байх. Гэхдээ шарын шашины лам өвөө маань тэнгэрт буй бурханд залбирдаг байсан. Яг ямар урсгал нь юм гэхээс. Чингис хаан маань бас Мөнх хөх тэнгэрт залбирч, мөргөж, гуйдаг байсан. Христэд бол Ертөнцийн эзэн гээч, Мусулман шашинд Аллах гээд байдаг. Ер нь л бүх шашинд дээр байдаг тэр нэг БУРХАН гээч нөхрийн талаар бий. Олны үг ортой гэжүгаа ирмэх Ямар ч байсан эцсийн эцэст бурхан гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг ойлгосон... Бид ямар ч шашин шүтлэгтэй байсан адилхан юм байна...

Монголчуудын хөх толбо
Монголчууд тэнгэрийн хүмүүс гэж ярьдаг. Буухгүй гээд байхаар нь бурхан өшиглөөд буулгадаг болохоор хонго нь хөхөрсөн төрдөг гэдэг ирмэх Японы нэгэн зурагтын нэвтрүүлгээр эрт хэлд орсон жаахан хүү ярихдаа "Би ээжийнхээ гэдэс рүү ороод гараад ирсэн. Би аав ээж 2-ыг тэнгэрээс харж байсан, очъё доо гээд бие бие рүүгээ инээмсгэлж байгааг нь хараад л байж байтал намайг түлхсээр байгаад буулгаад ирсэн" гэж ярьсан...

Хүүхэд гэдсэнд байснаа мэддэг
2-3 нас хүртлээ хүүхэд өмнөх амьдрал, гэдсэнд байснаа мэдэж ярьдаг гэдэг. Гэхдээ ихэнх нь тэрийг ярих хэмжээнд хэлд ордоггүй байх. Эгчийн маань охин 2 настайдаа "Ээжийн гэдсэнд их харанхуй байсан, ээж дандаа л юм яриад инээгээд л чимээ ихтэй ядаргаатай байсан" гэж байсан. Бас "Миний охин тэгээд юу хийж байсан бэ тэнд?" гэж асуухад атирсан байдал үзүүлж ингээд л, тэгээд хааяа ингээд ингээд л байсан гээд гараа хөлөө тэнийлгэж харуулж байсан...

Аборт бол хүүхдээ алж байгаа хэрэг
Эмээ эгчид нэг түүх ярьж байсныг эгч саяхан ярьж өгсөн. Эмээгийн таньдаг байсан нэг эмэгтэй анх удаа жирэмсэн болоод хүүхдээ аборт хийж авахуулсныхаа дараа маш их гэмшиж залбирсан. Харин дараа нь нэлээд сүүлд хүүхэдтэй болсных нь дараа хүүхэд нь жоохондоо ээж намайг "ингээд ингээд ингээд л таслуулаад алуулчихсан" гээд гар хөлөө огтолж буй мэт дүрсэлж харуулсан гэдэг...

Үйлийн үр, хойд нас
Бурхан байдаг, бас хойд нас гэж бий. Бас үйлийн үр ч гэж бий. Үүнийг бүх хүнд ойлгуулахсан...

Хүн гэдэг юу вэ?
"Хүн төрөлхтөн бол дэлхийн бөөрөнд суусан хорт хавдар"
Тэд дэлхийг өвчлүүлж, ухаж, урж тасдаж, ан амьтан ургамал бүгдийг нь сүйтгэж буй. Тэр хүмүүсийг эмчилж эдгээж буй эмч хүн ч бас энэ хорхой шавьж мэт хөгийн амьтсыг олшруулахад гар бие оролцож буй нүгэлтэн...

Монголчууд
Тэд эрт дээр үеэсээ байгаль орчноо хамгаалах асар их соёлтой ард түмэн байж, байгальтайгаа нэгдмэл амьдарч ирсэн. Хүнд хэвийн бичил биетэн микрофлорууд гэж байдаг. Тэд бусад эмгэг нянгуудаас бие мах бодыг хамгаалж, хоол хүнсийг задлан хэрэгтэй зүйл хийдэг нянгууд. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөхөд тэд өөрснөө өвчин үүсгэдэг нян болдог. Түүнтэй адил одоо Монголчууд газар нутгаа ухан сэндийлж, гол усаа ширгээж, амьтан ургамлаа дуусган барж буй. Өдөртөө хэдэн зуугаараа утаатай хотдоо бөөгнөрөн нүүдэлчин амьдрал, соёлоо мартан гээж буй. Монгол, Монголчууд эх орон гэж ярихаасаа илүүтэй байгаль дэлхий, эх дэлхийгээ тэр чигээр нь бодох, эвдэн сүйтгэж буй хэн бүхэн Хужаа ч бай, Монгол ч бай, Япон ч бай, Америк өөр хаанах ч байсан дайсан, харин эргээн сэргээж мод тарьж, хамгаалан тэмцэж буй бол Орос ч бай Хужаа ч бай нөхөр...

Амьдралын утга учир юу вэ?
Зөндөө л олон зүйлийг амьдралын утга учир гэж андуурч хайж явсаар одоо л бурхан намайг яах гэж энэ дэлхий рүү явуулсан, миний амьдралын зорилго, утга учир нь юу вэ гэдгийг ойлгож байна. Байгаль дэлхийгээ хамгаалах. Эвдэн сүйтгэж байгаатай тэмцэж, нөхөн сэргээх. Бурханы хийсэн бүтээлийг энэ хүн гээч өт хорхойноос хамгаалахаар тэмцэх.
Одоохондоо миний чадах зүйл гэвэл хэрэггүй гэрлээ унтрааж, усаа хааж, дулаан хувцаслаад гал бага түлж, паараа бага дээр нь тохируулах, шинэ зүйл аль болох авахгүй байж хуучин зүйлсээ засаж хэрэглэх, цаасаа хямгатай хэрэглэх гэх мэт. Бас ойлгосноо бусдад түгээх. За тэгээд хамгийн гол, хамгийн чухал зүйл бол аль болох олон мод тарих, түүнийгээ асарч ургуулах юм байна...


Үргэлжлэл:
https://xvv.blogmn.net/79404/dahiad-burhanii-talaarh-bodol-ba-uurtuu-uguh-zuvulguu.html

төрөл: Бодрол | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1158 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
тийм шүү эх дэлхийгээ хайрла
алга ташилт
dddd (зочин) хэзээ бичсэн: 18:56, 2012-03-12 | |
тийм шүү эх дэлхийгээ хайрла
ядахдаа усаа бага гоожуулаарай
dddd (зочин) хэзээ бичсэн: 18:56, 2012-03-12 | |
тийм шүү эх дэлхийгээ хайрла
бид нар дэлхийгээс эхтэй гэдэг нь батлагдаад л байгаа юм шиг би ямар эрдэмтэн биш дээ ядахдаа мод тарих юмсан гэж боддог шүү амьд явна гэвэл өөриигөө бодох ёстой өөрийгаа бодвол эх үүсвэрээ бодоод үйл хөдөлгөөнөө хянах ёстой шүү гэхдээ нэг их мундаг хүн болох гээд яахав өөрийнхөөрөө л бай даа алдаа оноо хэнд ч байдаг алдаагаа ойлгодог хүн ухаантай байдаг гэдэгт би итгэдэг түрүүний хүний бичсэн надад таалагдлаа би өөрийнхөө чадахыг хийх ёстой гэж боддог жишээ нь дэлхийд усны нөөц багасч байна гэдэг усаа бага гоожуулах юмсан гэж боддог өөр ч олон зүйл л боддог чадлынхаараа хэрээр уучлаарай
Зочин хэзээ бичсэн: 18:54, 2012-03-12 | |
Хонгоноос нь өшиглөөд энд төрүүлсэн гэдгийг анх удаа сонслоо ярзайтал инээх Ирэх дургүй улс л ирцгээсэн юм байна даа ккккк. тэгээд дараа нь эндээ хоргодоно гэж юухэв.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 11:29, 2011-11-22 | |
@Ариус
хэхэ баярлалаа. Нээх сэтгэл хөдлөл гэхээсээ илүүтэй бодож явсан зүйлээ уг нь ойлгосон гэж бодож байгаа...
xvv хэзээ бичсэн: 20:49, 2011-11-17 | |
huu min. chinii setgel hudlul yamar ch zuiliig bosgono shuu баярлах. i sain talaas n heljiinee amjilt husii daa
arius хэзээ бичсэн: 11:26, 2011-11-06 | |
Энэ бүхний одоо л ойлгож байна. Одоо амьдрал шал өөрөөр харагддаг болсон. Хавраас бүгдээрээ нийлж мод тарьцгаана шүү баярлах
xvv хэзээ бичсэн: 02:31, 2011-11-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)