Гүн ухаан

2011-07-15,17:03
Хуучин муу хүрмээ цоорохоор нь нөхөөд өмсөөд байгаан. Олон хүн л ад үзээд байгаа. Өөрөө л сэтгэл хангалуун байвал болоо биз дээ энтэр гэгэнгээ өмсөөд гүйгээд байгаа. Бага байхаас тийм ч боломж бололцоо сайн байгаагүй болохоор ах эгч нарын багадсанаас эхлээд олдсоноо өмсөөд, мөрөө халхлаад яваад сурчихсан болохоор өөрт бол нэг их асуудал биш л дээ. Дээр нь яадым бээ би дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч гүн ухаантан энтэр гэж өөрийгөө онгироогоод бас оймсоо нөхөж өмсөж, эвдэрсэн электрон зүйлсээ засаад хэрэглэчихдэг юм. Муу гутал маань надтай 8 өвлийг элээж байна, оймс маань 3 жил ярзайтал инээх Даанч маний ярьсан "тэнэг" зүйлийг ойлгох хүн нь ховор юм дөө. Ингэхээр л энэ дэлхий дээр ганцаараа ирчихсэн гоц ухаантан харь гаригийн хүн гэж өөрийгөө бодохын нтр :p Төрсөн дүү нар хүртэл яг л ойлгож харагдана даа... Ганц шинэ хүрэм, ганц оймс аваад өмсөхөд дэлхийн дулааралд нөлөөлөөд юу л шалиа аж энэ тэр гэх л байх л даа хүмүүс... Ер нь 1 хүрэм, 1 хос оймс үйлдвэрээс гарахад хэдий хэмжээний нүүрс хүчлийн хий болон өөр хорт бодис, дулааны энерги агаар, дэлхийн хүй мандалд цацагддаг, хэдий хэмжээний нүүрс, нефт зарцуулагддаг юм бол доо энтр гэж донгиорох... Би ер нь гэгээрээд Нагаржунай энэ тэр хавьцаа очцон юм шиг байгаамаа цаадах чинь ярзайтал инээх За тэгээд ажил мэргэжлийн шаардлага, ээжийн ятгалга зэрэгт автаж ирэх жил ямар ч байсан шинэ хүрэм авч өмсөхөөр, өмсөж зүүсэндээ арай анхааралтай хандаж байхаар болов оо хөөрхий... Тэгээд дэлхийн дулааралд хувь нэмэр оруулах нь дээ.. Гэхдээ ер нь хүмүүс баяжих тусмаа харамч болдог гээд байдаг миний түвшинд хүрч ирж гэгээрдэг юм болов уу нтр Very Happy


төрөл: Хувьсгалын | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 968 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
10 төгсөтлөө ах нарын сорочкыг өмссөн. Одоо ч өмссөөр. Чанартай хэдэн сайн хувцастай байхад данх юм билээ ер нь. Дээр үеийн монголчууд бүгд дамжиж хэрэглэдэг байлаа. Одоо яадын бүү мэд
dadido хэзээ бичсэн: 18:55, 2011-07-18 | |
Бодоод байсан 10 жил өмсөж байгаа майк байдын байна лээ надад ярзайтал инээх .

За тэр ч яахуу, сүүлийн үед энэ цөмийн хаягдал, атомын станцын талаар нэлээн мэдээлэл, мэдлэгтэй болоод байгаа, мэдээж Амонра, Хүү 2-ын оролцоотойгоор. цөөнгүй тооны хүмүүс ч мөн миний адил ойлголттой болж байгаа байх аа
Zurai хэзээ бичсэн: 16:19, 2011-07-18 | |
@АмонРа
Гоё санаа байна. Нээрээ орчуулах хэрэгтэй юм байна даа...

http://www.storyofstuff.org/

Уг нь сайт нь байдаг юм билээ...
xvv хэзээ бичсэн: 21:45, 2011-07-17 | |
алга ташилт Hehe
Зочин хэзээ бичсэн: 19:52, 2011-07-17 | |
898989 гоё шүү
БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги хэзээ бичсэн: 18:23, 2011-07-17 | |
Ухамсартай амьдрах сайхаан.
Надад ч бас илүү хувцас байдаггүй- ойрын 4-5 жил нэг ч ширхэг хувцас худалдаж аваагүй.

бас энэ их сайн хийсэн клип байна шүү. их таатай сэтгэдэл төрүүллээ. Үүнийг би нилээн дээрээс ойлгуулахыг хичээгээд байсан юм.
Гэвч энэ клипийн нэг анзаарсан зүйл харагдав уу? Монголд удахгүй тэр бүх хогыг хаях вий гэж.
Бараг л оройтчихсон байхвий гэж бас сэтгэл маш их зовох юм. Юу ч гэсэн энэ клипийг цааш нь дамжуулж, бас орчуулаад орхье.
Ойлгох нэг нь ойлгоно биз.
AmonRa хэзээ бичсэн: 22:28, 2011-07-16 | |
Dao ямар броузераар үзээд байна? Энд бол firefox дээр зүгээр харагдаад байхын?
Алмас хэзээ бичсэн: 22:34, 2011-07-15 | |
yun haramch setgegdeliin hairtsagtai boltsiim


delhiin dulaaraltai uuriinhu chadlaar temtsej bgaad chen bayr hurgii chi chadnaa тэврэлт
dao (зочин) хэзээ бичсэн: 17:57, 2011-07-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)