Ургамлан хүнстэн болох хэрэггүй

2011-07-02,11:55
Би хувьдаа ургамлан хоолтныг эсэргүүцдэг. Блогтоо ч бас энэ талаар бичиж байсан (эндээс уншиж болно).

Учир нь хэрэв бүх хүн ургамлан хүнс хэрэглэдэг болчихвол дэлхий сүйрнэ.
Яагаад гэвэл тэр их ногоог хаана тарих вэ? Хүмүүс өвс иддэггүй болохоор бүх газрыг хагалаад дээрх өвс ургамлыг устгаад хүнсний ногоо тарьж тариан талбай болгох уу? Тэгчихвэл мал амьтад юугаар хооллох вэ?...

Бас наад буурцаг, эрдэнэ шиш энэ тэр чин Европид бол хортойд тооцогдоод байгаа гэсэн. Маш их хэмжээгээр тариалахын тулд ашиглагддаг бордоонууд нь хүний генэнд хүртэл мутац үүсгэдэг байж болзошгүй гэсэн эрдэмтдийн судалгаанууд бий. 
Гадуур байгаа урдаас, гаднаас орж ирж байгаа жимс жимсгэнүүд ч бас л бөөн бордооны хордлого, цөмийн зэвсгийн туршилтын хордлого л явж байгаа...

Тиймээс лав л Монголчуудад тохирох хооллолт бол биш л дээ. Аль болох махаа хэрэглэх. Үнэхээр цагаан хоол хэрэглэмээр байгаа бол ЦАГААН ИДЭЭ хэрэглэх хэрэгтэй дээ... 


Зарим холбоотой мэдээллүүд:
төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1134 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)