Буудах уу?

2011-06-10,01:04
Тэр буудаж, харваад байгаа бослого хөдөлгөөний талаар ганц нэг үг хэлмээр санагдлаа "Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно" эвдэн сүйтгэнэ, хоорондоо алалцана. Дараа нь НҮБ, НАТО байдлыг зохицуулж байна гээд хэсэг бөмбөгдөнө. Тэгээд Монголчууд өлсөнө. Бүх юм бусдын хяналтанд орно. Өнөөгийн Египет болон сая бослого гараад ялсан сайхан Арабын улсуудын жишээнээс тод харж болно. Одоо хамаг юмаа эвдэж нураасан хүнс хоол хомсдож барааны үнэ нь тэнгэрт хадаад эхэлсэн...  Бид өөр аргаар л тэмцэх хэрэгтэй. Яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Лав л ийм хүчирхийллийн аргаар бол биш гэж бодож байна. Өнөөдөр чинь 21-р зуунд бид амьдарч байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар хааш ч дайрч давшлахгүй хотоос гадна жагсаал хийж бусдын анхаарлыг татах, тэр урт нэртэй хуулийг дэмжиж батлуулах талаас юм хийвэл ямар бол? Зарим хүмүүс хууль үйлчлэхгүй завхарсан байхад яаж хуулийн дагуу шийдэх вэ, энэ арга нь зөв гэсэн байр сууринаас асуудалд хандан дэмжиж байна.
Гэхдээ л ямар нэгэн нэгэнт хууль батлагдчихвал угаасаа шал өөр болдог шүү дээ. Завхарч байгаа нь ч бий. Гэхдээ ямар ч байсан хуулийн дагуу л бүхнийг хийж, бас хуулийг мөрддөг болгох талаас л тэмцэх хэрэгтэй. Буруу цоорхой хуулиудыг засах, дахин батлуулахгүй байх хэрэгтэй байна даа...

Налайхаас УБ хүртэл зүгээр хүмүүс явган эгнээд зогсвол ямар вэ? Салхинд гарангаа төр засагтаа үгээ хүргэх нэг хэлбэр байж болох.


Энэ Германд Атомын станцыг эсэргүүцэн жагсаж 40км жагссан тайван жагсаалын зураг гэнэ ээ.
төрөл: Хувьсгалын | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 807 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
би хувьдаа энэ хүмүүсийг дэмжижи байгаа, төр засагт үгээ хэлсэн тэд сонсоогүй , эх орон эзэнгүй мэт бусдын гарт үрэгдэж байна, магадгүй зарчим ярьсаар байтал бүр л дордоно, жирийн иргэн би энд ямар нэмэр болох билээ гэж толгойгоо гашилгаж байна даа, гэхдээ худлаа хашгираад гүйгээд байж болохгүй, зөв мэдээллийг түгээх бага боловч миний хувь нэмэр байх гэж би бодном.
Би зүгээр л бичмээр байна хэзээ бичсэн: 23:52, 2011-06-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)