Баабарыг битгий унш!!!

2011-06-07,01:53
ЭНЭ БААБАР (Бат-Эрдэнийн Батбаяр) ГЭЭЧ ЯАГААД Ч МОНГОЛ ХҮН БИШ. МОНГОЛ ХҮН ИНГЭЖ ЯРИХ УЧИРГҮЙ. ХЭЗЭЭ Ч БИТГИЙ УНШААРАЙ ГЭЖ УНШДАГ НЭГЭНДЭЭ, ДҮҮ НАРТАА СУРГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ЭНД БИЧСЭНИЙГ НЬ УНШ ДАА:

"...Тэд цөөнхийнхээ хэрээр их үндэстэнд шахуулж, гадуурхагдаж сүүлдээ угсаатны хувьд мөхөж буй. Буриад-Монголын бүгд найрамдах улс гэж байсныг 1958 онд “өөрсдийнх нь хүсэлтээр” Монгол гэсэн үгийг нэрнээс нь хассан. 1959 онд сүүлчийн буриад бага сургуулийг хаасан. Өнгөрсөн жил Үст Буриад, Ага Буриад хоёрыг албан ёсоор үгүй хийж зэргэлдээх мужид нь хавсрагасан. Удахгүй Буриадын бүгд найрамдах улс “Улаан-Үд муж” болон өөрчлөгдөнө. Өвөр Монголын Өөртөө засах орны хүн амын ердөө хорин хувь нь монголчууд. Хятадчилагдахгүй л бол тэдэнд сурч боловсрох зам хаалттай. Оросчлогдох эсвэл хятадчидагдах гээгүй л юм бол ямар ч “нармай Монгол” бидэнд хэрэггүй. Үүнийг тусгаар Монгол улсын иргэн болгон мэднэ. Ах дүү нараа хараад өрөвддөг ч хувь заяа иймээс хойш “үхсний араас дагаж үхдэггүй”. Харин “үхэх хүн ханьсаг” гэгчээр тэд л бидэнд дэндүү хорсолтой хандах юм..."

ГЭЖ БИЧСЭН БАЙНА. ЭНЭ ХҮНД МОНГОЛЧУУДЫН "НЭГДЭЛ" ИХ Л БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ БОДОГДОЖ САНАГДААД БАЙГАА БОЛОЛТОЙ. БАРАГ ЦЭВЭР ХЯТАД Ч ИЧИЖ САНАА НЬ ЗОВООД ИЙМ ЮМ ЯРИХГҮЙ БИЗ. ЭНЭ БААБАР ГЭГЧ ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ЭСРЭГ БОДОЛТОЙ ХҮН ЮМ БАЙНА.
төрөл: Хувьсгалын | (96) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1930 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
@Chaos
Чиний илэрхийлж байгааг сайн ойлгосонгүй. Нүдээ аниад тэмтрээд байгаа юм биш. Миний хувьд өөрийнхөөрөө тодорхой зүйлийг уншаад мэдээд, өөрийн хэмжээнд мэдээллээ авсан болохоор нүдээ боoлгоод тэмтэрч байгаа хүнээс өөр байгаа гэж бодож байна. Хүний мэдэрхүйн эрхтүүдийн хувьд харилцан адилгүй хэмжээний мэдээлэл цуглуулдаг...
Ямартай ч чиний бичсэнтэй санал нийлэхгүй байна даа.
Бас хүнд ойлгуулах гэж бичиж байгаа бол тодорхой бичиж байхгүй бол их мундаг товчилддог, егөөддөг хүн хүнд сөрөг сэтгэгдэл л үүсгэдэг болохоос нөгөөхдөө үнэхээр ойлголт хүргэж чаддаггүй. Ёстой л нүдийг нь боочихоод энийг тэмтэр миний толгой дотор ийм юм байгаа гээд хэдэн үг чулуудаж буйтай адил.

Монголчууд эртнээс "Үгийн муу егөө, үхлийн муу ёврого" гэж хэлээд зөвхөн дайсандаа л егөө, далд хатгасан үг хэлдэг байсан гэдэг. Нэг их хэрэглээд байх харилцааны хэлбэр биш гэж бодож явдаг юм.

(Баабартан бас их егөөдөнө өө...)
xvv хэзээ бичсэн: 11:20, 2011-07-02 | |
@dao
Дээрх нийтлэлийн гарчгийг нь л уншсан хэрэг үү? Энэ нийтлэлийн гол утга санаа нь уг нь наад нармай Монгол үзэл гээч чинь... Бас энэ үзлийг үгүйсгэгч, тэгээд бүүр бусдыг уриалан дуудагч хэн ч бай Монгол хүн бишээ гэсэн юм. Мэдээж нэлээн ярилцаад явсан болохоор миний өөр бусад үзэл бодол, бодож явдаг зүйлс дунд нь цухалзсан байгаа байх. Энэ хорвоо дээрх бүх Монголчууд заавал тийм байх албагүй. Харин нармай Монгол үзлийг хэн ч ингэж үгүйсгэж, бас бусдыг ухуулах учиргүй. Хэрэв тэгж байвал түүнтэй тэмцэх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч энд ингээд янз бүрээрээ дуудуулаад бичиж суугаа байх...

(Хамааралгүй сэтгэгдлүүдийг устгав)
xvv хэзээ бичсэн: 11:10, 2011-07-02 | |
Сэтгэгдлийг устгасан: xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶ хэзээ: 2011-7-2
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:16, 2011-07-01 | |
Сэтгэгдлийг устгасан: xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶ хэзээ: 2011-7-2
keechuup хэзээ бичсэн: 14:55, 2011-07-01 | |
хөөх
айхтар хэрэлджээ. улс төрөө гэж. би ч яахав өөрийхөө учирыг олохгүй яваа хүн юу ярихав. нэг баахан нүдээ боосон хүмүүс зааны энд тэндээс нь барьчаад өөр өөр юм яриад байдаг үлгэр байдагшдээ. ярзайтал инээх
Chaos хэзээ бичсэн: 22:21, 2011-06-16 | |
suuldee huug yu huseed bgaag bi lav oilgohoo blaa.. ehleed baabariig bitii unsh gesen.. za yahav huud taalagdahgui bol uur negend taalagddag bj bolhiimuu boluu gej bodson bas l tarhia ugaalgaj bgaa bolj taarsan za tegvel huugiin zuviim bna gej bodoh gesen buh mongolchuudaa negtgii bolood yavchhiim... hervee ene horvood buh mongolchuud narmai marmai uzeltei bh yostoi gevel dont tell anyone
dao хэзээ бичсэн: 16:13, 2011-06-16 | |
Хүний хэлсэнээр хүн амьдардаггүй шдээ яг цаг дээрээ тулбал... smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:27, 2011-06-16 | |
дээрхи бухимдлыг Нармай үзлийг дэмждэггүй гэж надаас өөр бичсэн харагдаагүй болохоор өөртөө тусгаж авлаа
Гудамжны хар архичныг бодвол ээж аав, ойр дотныхондоо жоохноор барахгүй хэрэгтэй хүн гэж өөрийгөө боддог. Тэр архичин чинь тэгээд сэтгэлээ үйл болгох чадвартай бол тэгж худлаа цээжээ дэлддэг хүнээс аргагүй дээр л юм байна тэгвэл. Үгүй бол хоосон сэтгэлээр яах юм.

Миний бодсон бусдын бодсонтой ижил болоход аялдан дагалдагч болдог бол одоо яая гэхэв. Чамтай санал нийлж бичсэн хүмүүсийг ч бас тэгж ойлгож болох нь.

Чам шиг өөрийн үзэл ээ ил бичсэнийхээ төлөө эргүү тэнэгээрээ дуудуулах бас эвгүй л байдаг юм байна.

Нармай үзэл гэж түүх гарлаас нь аваад мэдэж байгаа ч, тэглээ гээд миний бодол өөрчлөгдөхгүй л дээ.
Яахав та нарын ярьж байгаагаар орос, хятадын гарал нэгтэй бүх Монгол үндэстэн нэгдсэн тэр цагт л Хүүгийн ингэж бухимдаж байсан нь аргагүй зөв байж гэж бодоё доо.

Миний хувьд чиний хөдөлмөрч, үзэл бодолдоо үнэнч байдал, тууштай занг хүндэлж байна.

Надад болон бусад хүмүүст ч алдаатай ойлголцол байгаа л байх. Энд бичсэн хүн бүр дор бүрнээ тунгаацгаана биз дээ.

Эцэст нь ӨӨРИЙН МЭДЛЭГ БОЛООД ОЮУНАА ЧИНИЙХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД МӨХӨС ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС МЭТГЭЛЗЭХ БОДОЛГҮЙ БАЙНА.
Zurai хэзээ бичсэн: 14:19, 2011-06-16 | |
Энд өөрийн нэг бодлоо бас шулуухан хэлчихмээр санагдлаа...

Намайг хүмүүсийг хүндлэхгүй байна, доромжилж байна гэжээ. Тийм ээ үнэн. Би угаасаа ийм юм бичиж, ярьж байгаа, бас өмөөрч, хамгаалж, эсвэл өөр бусдаар эсэргүүцлээ илэрхийлэгч цэцэн цэлмэг мундаг хүмүүсийг гудамжинд Монголоо гээд цээжээ гаргаад орилоод явж байгаа адгийн архичин залуугаас лав дорд үзнэ. Ядаж тэр архичны сэтгэл нь Монгол юм зайлуул. sick

Дэлхий дээр өөр хэн ч тэгж яриагүй бодоогүй байхад өөрсдийн ах дүүсээ Бээжин дэх хэдэн Өвөр Монголоор төлөөлүүлэн сэтгэж, хятадчилагдсан гэж нэрлэж Нармай Монгол үзэл хэрэггүй хэмээн эргүүтэж байгаа хүмүүсийг түүх уншсан, бас Монголын төлөө юм хийж яваа гэж бодоход хэцүү л юм даа тийм үү? Зүгээр л ходоодныхоо төлөө л амьдарч буй хүмүүс л гэж би харж байна. Монголыг хөгжүүлнэ гэж ярих, тэгсэн мөртлөө Англи, Америк, Япон шиг болгоно гэж сэтгэх. Тэгээд гол хүсэж мөрөөдөж байгаа юм нь сайхан байшин барилга, сайхан машин, гэдэс цатгалан байх. Тэр нь хөгжилтэй сайхан Монгол гэж үү? Тэрний төлөө явж байна гээд уул уурхайгаар хамаг зүйлээ устгаж байгаа хэдхэн жилийн өмнөх түүхээ мэдэхгүй, тэрийг гардан хийлцсэн хүнийг ингэтлээ хамгаалан хэн юунд ямар буруутайг нь ухаараагүй явж түүх унших гэсэн инээдтэй юм ярих юм...

Энд CIA-ын веб хуудсан дээр more ethnic Mongolians live in the Inner Mongolia Autonomous Region in the People's Republic of China than in Mongolia.

гэж бичсэн байх юм. Гэтэл Монгол гэсэн нэр зүүсэн шаарнууд нь ийм юм ярьж, ядаж үгнийхээ утгыг ч сайн ойлголгүйгээр аялдан дагалдаж, манжлан долигонож байгаа нөхдүүдийг хараад угаасаа хүндлэх сэтгэл шалнаас доош орохгүй байх аргагүй ч биз...
xvv хэзээ бичсэн: 19:02, 2011-06-15 | |
Бат-Энх: Шал утгагүй тэнэг үг байна даа энэ бичсэн чинь...
Юмыг боддог ухаардаг, хүн бол өөрөөсөө бусад бүх зүйлийн талаар хүн ч бай юу ч бай тэр бодож эргэцүүлж дүгнэлт хийдэг. Харин өөрийгөө дүүрэн эрдэмтэй гээд бодцон "лаг" гээд бодчихсон нөхдүүд бол юуг ч дүгнэх шаардлагагүй байж мэдэхийн.

Та ч бас намайг дүгнэчихээд л гарч... Алдартай хүн хэлсэн болохоор тэр нь үнэн гэсэн үг биш. Чойном ч байна уу хэн ч байна уу тэр...
Зөвлөхөд энд тэндхийн болсон болоогүй толгой холбосон үг цээжилж цэцэрхэж явахаар өөрийнхөө толгойгоор бусад зүйлд дүгнэлт хийж, ядаж чадахгүй бол хүний дүгнэлт хийгээд бичсэн зүйлийг уншаад авахыгаа аваад, гээхийгээ гээгээд сурчих хэрэгтэй юм даа уг нь... loser

xvv хэзээ бичсэн: 18:36, 2011-06-15 | |
Бат-Энх
Дундуур шингэнтэй лонх Булгиж хэлбэлзэх дуртай. Дутуу эрдэмтэй хvн Бусдыг дvгнэх дуртай.
Зочин хэзээ бичсэн: 12:35, 2011-06-15 | |
@bayasum
Санал нийлэхгүй байна. (залхсан тул дахин нурших хүсэл алга.)
xvv хэзээ бичсэн: 23:54, 2011-06-14 | |
g84 хэзээ бичсэн: 14:53, 2011-06-13 | |
Зочин хэзээ бичсэн: 12:53, 2011-06-13 | |
http://biznetwork.mn/topic/show/9566/1#comments

Зорисон зүйлрүү тэмцэж байгаад ямар ч байсан би буцахгүй
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууя гэж би хуцахгүй
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зурая
Өнгөрсөн зууний түүхийг дээд тэнгэрийн зарлигаар урая
Зочин хэзээ бичсэн: 12:47, 2011-06-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)