Заяад

2007-06-19,13:04
Заяа хурдан эдгээрэй. Ямар ч өвчинд өөрийн сэтгэлийн итгэл маш чухал, өвдөөд үхэх гээд хэвтэж байгаа өвчтөн дээр олон сайн эмч нар ороод өө зүв зүгээр л байна шүү дээ, ийм сайхан байхад чинь, удахгүй зүгээр болноо гээл хоорондоо ярьчихаад гарахад маргааш нь нөгөө хүн нь илт сайжраад бараг 7 хоноод босоод явж байхыг оюутан байхдаа харж л байсан. Гол нь хүний өөрийнх нь тархи л хамгийн хүчтэй эмчилгээний зэвсэг. Одоогийн эмч нар дунд маань өнөө маргаашийн хоолны хэдэн цаасаа бодоод үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж, тэдэнд итгэл өгөхөө мартдаг хүмүүс байгаад байгаа нь харамсмаар л юм. Ямар ч гэсэн Заяагаа босоод гүйнэ гэдэгт бид бүгдээрээ итгэлтэй байгаа шүү. Олон хүний итгэлийн инергийн хүчээр удахгүй босоод ирнээ. Энд орж ирж уншиж байгаа хүмүүст гэхэд 1000 төгрөг ч 1000-дахгүй та энэ охинд энэрлийн гараа сунгаарай. Нэг ч гэсэн хүнд бага ч гэсэн туслаарай. Магадгүй үхээд тэнгэрийн орон гэж байдаг бол, магадгүй бурхан таниас хийсэн буянг чинь асуувал та би нэг хүний амийг аврахад ингэж туслаж байсан юм гэж хэлэх эрхтэй болно шүү дээ ;)

Уг нь би энэ сэтгэгдлийг http://lovelife.delhii.net/2007/06/15/62/#comments бичлэгт оруулах гэсэн боловч яагаад ч юм намайг спэм байна гээд сэтгэгдэл маань өчигдрөөс хойш орохгүй юм :(
Тэгээд эндээ биччихлээ.

Сорд:
Найзаа тэгж ярьж бас болохгүй шүү. За би ямар ч гэсэн уншиж байгаад энэ өвчний талаар блогтоо бичнээ. Харин үүнийг компьютерийн (компьютерийн томографийг хэлж байгаа бололтой) оношлогоогоор огт оношлох боломжгүй л дээ. Учир нь КТ бол зөвхөн голомтот өөрчлөлт байгаа эсэхийг илрүүлдэг юм. Харин Ревматойдный артрит гэх энэ өвчин бол эс, эдийн түвшинд явагддаг болохоор энэ өвчний үед огт үр дүнгүй арга юм. Гол шинжилгээ нь Биохимийн, болон цусны ерөнхий шинжилгээ, өвчний түүхээс нь энэ өвчнийг оношлодог. Англи хэлээр уншъя гэвэл www.google.com дээр rheumatoid arthritis гэж бичээд хайж олоод уншиж болно.

Эмч нар бүгдээрээ ч тийм муу бишээ. Сүүлийн үед энэ өвчнийг үүсгэгч цус задлагч бетта-стрептококк гэгч нян (нян буюу бактери нь вирүсээс өөр юм уг нь) нь маш их хувирч өөрчлөгдөж байгаа, дээр нь бидний хэрэглэж байгаа хоол хүнс зэргээс болоод бидний бие махбод харшилд эмзэг болсон, үүнтэй холбоотой халдвар-харшлын механизмаар явагддаг энэ өвчний явц түргэн, амархан хүндэрдэг болсон юм. Бас дээр нь Монголд орж ирж байгаа эм тарианы талаас илүү хувь нь бараг 70 орчим хувь нь хуурамч, дээр нь хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанараа алдсан байдаг бас нөлөөлж байгаа л даа. Мэдээж эмч нарын хувьд урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх зэрэг хийх ёстой зүйлээ хийхгүй байгаа нь үнэн л юм. Загнуулахаас айлгүй эмч нарын ам хамрыг татаж байж өвчнийхөө талаар сайн яриулж, зөвлөгөө авч байгаарай! Ихэнх хүмүүс манай эмч аймар ууртай, та миний оношийг мэдээд өг гээд байдаг. Ер нь бол эмч нь оношийг нь хэлэх эсэхээ мэдэх бөгөөд, өвчтөн өөрөө хүсвэл оношоо мэдээж мэдэх эрхтэй. Оношоо мэдэхгүй бол эмчээсээ би ямар арга хэмжээ авах вэ, яаж дахилтаас урьдчилан сэргийлэх вэ энэ тэр гээд л асуух хэрэгтэй дээ.



Нэмэлт:
Энэ өвчин нь бактерийн гаралтай (вирүс биш) учир антибиотик хэрэглэж нянг устгах хэрэгтэй (пенециллинд харшилтай байсан бол хоолойн арчдаст антибиотик мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ байдаг тэрнийг хийгээд пенециллинээс өөр тохирох антибиотикийг хэрэглэж уг нь болдог), үүнтэй хамтаар харшлын гаралтай үрэвслийг намдаахаар үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэх ёстой. (стеройд дааврын болон дааврын бус)

Гол нь дахилтаас урьдчилан сэргийлэх биеийн эсэргүүцэл сайжруулах Витамин С хэрэглэх хэрэгтэй. Халдвараа байнга урьдчилан сэргийлж даарч хөрөхгүй, хоолойгоо содтой, эсвэл давстай уусмалаар байнга зайлж байвал зүгээр. Хоолой олон өвдөөд болохгүй байгаа, өвдөх болгонд үе болон, зүрх бусад эрхтэнд шинж тэмдэг илэрч байгаа бол хоолойны махыг буюу гүйлсэн булчирхайг авхуулах жижиг хагалгааг хийлгэдэг.

Бас дахиад нэг сэтгэгдэл бичсэн боловч орохгүй юм :(

http://lovelife.delhii.net/illness/ бичлэгт зориулж бичсэн сэтгэгдэл:

Цасангийн хэлж байгаа зөв шүү. Гэхдээ энэ өвчний гол үүсгэгч нь бетта стрептококк гэдэг бактери. Энэ нь вирус биш учир заавал антибиотик хэрэглэх шаардлагатай байдаг.

ревматизмын эмийн эмчилгээ нь стеройд болон стреройд биш (дааврын болон дааврын биш) үрэвсэл намдаах эмнүүд байгаа. Дааврын бус нь уг нь сөрөг нөлөө арай багатай боловч үр дүн сул. Аспирин, ибубруфен г.м эмүүд байгаа. Монголд ч байгаа. дааврын бол преднизолон г.м дааврын бэлдмэлүүд. Аль нь үрэвсэл дарах зорилгоор хэрэглэдэг.

халдвар авсан үед энэ 2 эмийг давхар хэрэглэх хэрэгтэй.

цус задлагч бетта стрептококк гэдэг энэ нянгийн ханын бүтцэд байх липид (тослог) бүтэц нь хүний зүрхний зүүн талд байх 2 хавтаст хавхлага, үенд байх эдийн бүтцүүдтэй нэлээд төстэй байдаг. Ингээд нян орж ирэхэд нянг устгахаар хүний дархлалын тогтолцоо идэвхижихдээ өөрийн биеийн төстэй эдүүдийг устгах нь тохиолддог. Энэ нь тухайн хүний дархлалын системийн онцлог, харшил эмзэг чанараас хамаардаг.
төрөл: | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1330 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
amjilt!
гоё шүү humuus neg negendee tusalj bga ni uneheer saihan zuil shu!
ezu хэзээ бичсэн: 13:36, 2009-10-29 | |
Or, Ovdov-d
чиний маркэтинг-ийн тухай бичсэн зүйл их таалагдлаа. Өөрөө блог нээвэл гоё байхаа.
Xenia (зочин) хэзээ бичсэн: 16:56, 2007-06-28 | |
Marketing
Би өвчиндөө зовж байгаа 20 настай Заяа охины талаарх блог-г сая л харлаа. Сэтгэл маш их хөдлөж шөнөжин унтаж чадсангүй. туслахаар сэтгэл шулуудсан 1,000 1,000н хүний эгнээнд орохоор шийдэв. Гэхдээ би энэ тухай үнэнийг хэлэхэд өчигдөр л мэдэж байгаа юм. Монголын Тв үзэж, радио сонсдоггүй, Сонин нэг их гарчигладаггүй, би улс төрд дургүй, гэтэл эдгээр сувгуудаар дандаал улс төрийн хэрүүл хов жив гардаг юм шиг санагддаг,

тэгээд ч ажлын холбогдолтой хэдхэн сайт-р ордог миний хувьд энэ охины талаар дээрх сувгуудаар мэдэх боломжгүй байсан билээ. Тэгээд над шиг бас ажилдаа дарагдан дээрх мэдээллийг мэдэж чадаагүй ч , хэрвээ мэдсэн бол заавал туслах сэтгэл бүхий залуус олон байгааг мэдэрч байна.

Би өөрийн чадлаар хандив өгье гэж бодсон ч ганцаараа нэг хүний мөнгө гэж өгч байснаас , мэдээгүй бусдадаа мэдүүлж илүү олон хүнд танилцуулах замаар олон хүнээс хандив авбал сая жинхэнэ тусалсан болох юм шиг санагдав. Харин яаж, Брайн сторм хийгээд үзтэл маш олон юм санаанд орж ирж бн аа, Нэг хоёрыг нь дурдьяа.

Сүлжээний бизнес гэдэг байдаг ш тээ, би тэрийг дэмждэггүй ч , тэр аргаар энэ хөөрхөн охинд туслаж яагаад болохгүй гэж бодлоо. Нэг ёсондоо туслахыг хүссэн хүн бүр зөвхөн өөрөө хандив өгөх биш, мөн хандив өгөх боломжтой танилууддаа цааш нь дамжулан мэдэгдэх, тэд нар нь өөр хүмүүст гэх мэтээр явбал дээрх чаннел-р мэдээл аваагүй бусдадаа хүргэж, илүү олныг хамарсан, үр дүн ч их юм шиг.

Өглөө ажил дээрээ ирээд сууж байтал бас нэг идей төрөв. Та бүхэн дэмжих эсэхийг харин ярилцаж байгаад шийднэ биз ээ
Би хүний зовлонг улс төржүүлмээргүй бн. Гэхдээ миний ойлгосноор нөлөө бүхй бизнесмен, улс төрчид энэ аянд нэгдэж амжаагүй юм болов уу гэж бодлоо. Бүр энэ эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан хүмүүс дуугүй байгаа нь тэдэнд энэ мэдээлэл хараахан хүрээгүйм бн гэж дүгнэлээ.

Тэгэхээр хэн нэг нь мөнгө хийхдээ Намбарын Энхбаяр гэсэн нэрээр мөнгөө хийгээд тэр нь мянган төгрөг ч байсан болно,зуун мянга ч байсан болно, ,

Тусламжийн гараа сунгаж хандив өгсөн хүмүүсийн лист дээр нь НаЭнхбаяр гэсэн нэр байж л байг л дээ
МУЕрөнхийлөгч өөрөө биш ч байж болно, адилхан овог нэртэй хүн байж ч болно, Гол нь ингэснээр ийм хүрээллийн хүмүүсийн анхааралд өртүүлэх, Сонин хэвлэл тв, радио-р харин энэ листээ сайн сурталчилах, Хандив өгсөн хүмүүсийн нэрсийг уншиж байхдаа
намбарын Энхбаяр гэж хэлээд л болоо, Заавал ерөнхийлөгч гэж хэлэх албагүйг би хэлсэн, адилхан нэртэй энгийн хүн өгсөн ч юм бил үү тийм биз дээ,
Ингэхээр зарим бялдууч нөхдүүд үнэхээр На ах маань өгсөн гэж бодоод
хандив өгөхөөр хуйлрах ч юм бил үү,
Би сэтгэлийн дэмээр хандив өгч байга хүмүүсийг хольж хутгах гээгүй шүү, учир нь би ч мөн тэдний нэг адил, мөн бусад хүмүүсийн ашиг хонжоо болгох ч гээгүй, гэхдээ миний дээр дурдсан хүрээнийхэн энэ талаар мэдэж байгаа ч юм уу, тэдэнд мэдэгдэх үүднээс, ийм арга байж болох юм гэсэн санаа гаргалаа.

100,000 бол нэг удаагийн хоолны л мөнгө байх л даа,
Тэгээд л цааш нь Ц.Элбэгдорж гэсэн нэрээр дансанд нь бас арай өөр дүнтэй мөнгө хийгээд, Энэ хүн тэдийг өгчээ гэж зарлаж болно, Бас заавал АН-н дарга биш адилхан нэртэй хүн ч байсийм уу хэн мэдлээ, Эсвэл сайд байсан Гүндалай- н нэрээр, эрүүл мэндийн салбарын хариуцлагыг хүлээх хүмүүсийн нэг мөн биз дээ,
нэрсийг цааш үргэлжлүүвэл
Айванхое Майнз мэтийн том компаниуд, Сайхансамбуу гэх мэтийн монголын тэрбумтанууд, УИХ-н 76 гишүүн, сүүлд хамгийн их хэл амны бай болсон Нямдорж гуай, нарын нэрээр хандиваа өгч болох юм шүү дээ, Жинхэнэ эзэд нь ичвэл өгч болох л юм. гэхдээ тэр бол нэг их сонин биш, Энэ хүрээллийн хүмүүс энэ тухай мэдэх нь чухал байна. Цаг хугацаа давчуу, эмчилгээнд мөнгө их хэрэгтэй үед ийм нэг арга хэрэглэвэл яах бол Блогчид оо
Та нар хүсвэл өөр янзан бүрийн санаанаасаа хуваалцаж болно.

Иймэрхүү санаануудыг цуглуулж хэлэлцүүлдэг газар байгаа эсэхийг мэдэхгүй тул сэтгэгдэл байдлаар энд бичлээ. Нэг блог дээр бас тавих болно.
or ovdov (зочин) хэзээ бичсэн: 15:27, 2007-06-25 | |
Зөөж ирсэн сэтгэгдэл...
onosh
Өвчний оношийг англи болон латин дээр орчуулаад явуулаач гэж Солонгост байгаа эрдэм шинжилгээний ажилтан хүссэн байсан - тэр ажил бүтсэн үү??
Ер нь өвчний онош гээд гадаадын байгууллагад хандахад хэрэглэчихээр зүйл байна уу??

Rheumatoid Arthritis gej taagaad ovchnii talaar unshihad erdoo ch hooloinii angina gesen shaltgaan garch irehgui yum. Manaid l hooloinii angina ue mochindoo orno gej yariad baidag.

Англи дээр материал бэлдсэн бол тэрийг янз бүрийн charities ners burduulj baigaad bugded ni yavuulaad uzvel yaadgiin bol? Hariu irehgui ch gesen yahav zugeer suuj baisnaas l deer yum daa.
Бичсэн: dusal цаг: 05:54 AM, 2007-06-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ариунаа яг эмч нарынх нь тавьж байсан оношийг картан дээрээс нь ч юмуу хуулаад тавьбал..
Ангина-аас болсон бол ревматойд артрит (шалтгаан бvрэн тодорхой биш юм шиг байна???) байх гээд бодоод байгаа юм..

Infection of teeth, tonsils (гvйлсэн булчирхай - ангина) and gall-bladder
In certain cases, infection from the teeth, tonsils, and gall-bladder may produce rheumatism. The disease is aggravated by exposure to cold water... гэсэн нэг ийм зvйл байна...
Бичсэн: xvv цаг: 12:12 PM, 2007-06-24 | Холбоос | Засах |
xvv хэзээ бичсэн: 11:15, 2007-06-24 | |
Сэтгэгдэл
Чамд ч бас Цогбадрахаа.
xvv хэзээ бичсэн: 16:11, 2007-06-23 | |
Чамд баярлалаа
Батзаяад туслах сэтгэл гаргасанд чинь үнэхээр их баярлалаа. Д.Цогбадрах
Цогбадрах (зочин) хэзээ бичсэн: 13:00, 2007-06-22 | |
Сэтгэгдэл
нээрээ сэтгэгдэл оруулж өгсөнд баярлалаа.
xvv хэзээ бичсэн: 01:54, 2007-06-21 | |
Сэтгэгдэл
Баярлалаа Хишгээ. Яг нарийн бичиж чадаагvй оюутан байхдаа л уншиж байснаа санаад биччихсэн. Дараа нь сайн уншиж байж бичнээ.

Харин тиймэрхүү тал байж болох л юм.. Уг нь бол манай дээр үейин байрнуудын хийсэн материал энэ тэр нь харин ч гайгүй материалдаа ордог юм шиг байлээшдээ. Япон энэ тэрд дээхэн үед баригдсан чанаргүй барилгуудын талаар, хортой материалуудын талаар их асуудал үүсч байгаа гэж сонсогдож байсан. Тэр Азмуст (нэрийг буруу санаж байж магадгүй..) гээд материал лав амьсгалын замын өвчин үүсгэдэг энэ тэр гээд яригдаж байсан санагдана..

Ер нь агаар салхинд зун гардаг хөдөө явдаг, цагаан идээ хэрэглэдэг хүүхдүүдийн хувьд иймэрхүү өвчлөл харьцангуй бага байхаа. Бас хоолой өвдөх болгонд энэ бактыераар өвдөөд байхгvй л дээ. Өөр нянгаар vvсгэгдэж бас болно.
xvv хэзээ бичсэн: 01:54, 2007-06-21 | |
Setgegdliig chin oruulchihlaa
Hi, setgegdeliig chin oroh yostoi gazar ni oruulchihlaa
xxxxxx
зочин хэзээ бичсэн: 21:58, 2007-06-20 | |
Bravo!
Ingemeer dee, emch hunii, yur ni neg logiktoi shinjleh uhaanch tailbar heregtei baisan yum.

Boldogson bol tom, shildeg emneleg baiguulaad dargaar ni xvv gee tavimaar l baina. xxxxx
Bas yagaad цsvцr nasniihnii hooloi bainga uvddug yum bol. Joohon baihdaa ugluu sereh bolgond hooloi tag baidag baisan, bidnii bair oron suutsand baina uu gej haaya boddog. Ene talaar sudalgaa shinjilgee bas heregtei baina.

deer ni yur ni mani met baigalias tasraad sulidak, darhlaanii sistem maani sul doroi bolchihson yum bolov uu. Nuudelchinii amidralaar amidrach tsas, boroo, salhi, narand tsohiulj amidardag yum bil uu gej haaya bodoh yum xxxx happy
khishge хэзээ бичсэн: 21:45, 2007-06-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)